Бие махбодийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгааг нүдээрээ дамжуулан хэрхэн мэдэх вэ?

3

Хүний бие махбодь үнэхээр гайхалтай! Ямар нэгэн зүйл хэвийн бус бол энэ тухайгаа ямар нэгэн байдлаар илэрхийлэхийг хичээнэ. Бие махбодийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгааг нүдээр дамжуулж илэрхийлэх нэг арга бий ажээ. Бидний нүд – эрүүл мэндийг илэрхийлэх толь ажээ.

Та бүхэндээ нүдний 7 өвчнийг танилцуулж байна, эдгээр өвчнөөр дамжуулж эрүүл мэндээ тодорхойлох боломжтой. Та шалгаад үзээрэй.

Хөмсөг унах

Хөмсөг олон шалтгааны улмаас унаж болно. Хэрвээ хөмсөг захаасаа эхэлж шингэрээд байгаа бол маш анхааралтай байх ёстой. Хөмсөг унаж байгаа нь бамбай булчирхайн өвчлөлтэй холбоотой байж болно.

 

Хараа бүрэлзэх

Хэрвээ таны ажил компьютерын дэлгэцийн ард удаан цагаар суухад хүргэдэг бол хараа бүрэлзэж болно. Энэ нь компьютерын харааны хам шинжтэй холбоотой ажээ.

 

Сохор толбо

Жижгэвтэр сохор толбо нь анивчих гэрэлтэй эсвэл давалгаалсан шугаман гэрэлтэй хослон харагдаад байвал толгойн өвчинтэй холбоотой байж болно.

 

Чихрийн шижингээр шаналж байгаа хүмүүсийн хараа бүрэлздэг

Чихрийн шижинтэй хүмүүс эрүүл мэндийн олон эрсдэлд ордог байна, үүний нэг нь чихрийн шижингээс үүдэлтэй хараа муудалт. Нүдний цусан хангамжийн систем алдагдаж сохрох ч аюултай юм.

 

Нүд бүлтийх

Нүд бүлтийх нь бамбай булчирхайн хэт идэвхжилттэй холбоотой байж болно.

 

Давхарлаж харагдах, хараа бүүдийх эсвэл хараагаа алдах

Хэрвээ гэнэт давхарлаж харагдах, хараа бүүдийх эсвэл гэнэт хараагаа алдвал яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ нь цус харвалтын анхны шинж тэмдгүүд байж болно.

 

Нүдний цагаан шарлах

Үүнийг өөрөөр шарлах ч гэж бас хэлдэг. Ихэвчлэн нярай хүүхдэд илрэх бөгөөд энэ нь элэгний үйл ажиллагаа тогтворжоогүй байгаатай нь холбоотой юм. Гэсэн хэдий ч насанд хүрэгчдэд ч мөн илэрнэ. Хэрвээ насанд хүрэгчдийн нүдний цагаан шарласан бол цөсний хүүдий, элэгний хэвийн үйл ажиллагаа доголдсонтой холбон тайлбарлана.

7
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ж. Ганхөлөг Ганаа

    Ж. Ганхөлөг Ганаа

    2018/11/28 at 22:01

    Б. Энхээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *