Эгч дүү Олсен, дуучин Бритни Спирс болон наснаасаа хөгшин харагдах болсон бусад одууд

3

Гадаад төрх гэдэг худал хуурмаг зүйл гэж бид ярьцгаадаг. Сахиусан тэнгэрийн дүр төрхтэй хүний цаана жинхэнэ ад чөтгөр нуугдаж байхад бид дээрх бодлыг тээнэ. Үүнээс гадна хүний нүүр царай зөвхөн зан ааштайгаа тохирохгүй төдийгүй хүний зан төлөв, насанд ч тохирохгүй байх тохиолдол бий.

Шоу-бизнесийн зарим нэг оддыг хараад насыг нь тодорхойлж чаддаггүй. Зарим нэг алдартнууд залуужуулах төрөл бүрийн аргуудын тусламжтайгаар эсвэл сайн генийнхээ тусламжтайгаар наснаасаа залуу харагдаж чадах бол зарим нэг нь харин ч эсрэгээрээ буюу наснаасаа хөгшин харагддаг ажээ.

Ингээд таны төсөөлж байснаас хамаагүй залуу 7 оддыг танд танилцуулахаар бэлдлээ.

Адель, 30 настай

Хүчтэй хоолойтой дуучин бүсгүй олон шагналын эзэн, түүний дүр төрхийг хараад насыг нь нарийн тодорхойлоход хэцүү. Магадгүй Адель илүүдэл жинтэй учраас өөрийнхөө наснаас хөгшин харагддаг байх, мөн үүнд нь түүний хувцаслалтын загвар, нүүрний будалт зэрэг нь улам л настай юм шиг харагдуулна. Үнэндээ дуучин бүсгүй өөрийнхөө энэ дүр төрхөнд сэтгэл хангалуун явдаг гэсэн.

 

Кайли Женнер, 20 настай

Хэдий маш залуухан ч гэсэн Кардашьяны гэр бүлийн гишүүний хувьд тэрээр хэд хэдэн удаа гоо сайхны мэс засал хийлгүүлээд авсан. Мөн өөрийн гэсэн гоо сайхны бүтээгдэхүүний брендийг гаргахын зэрэгцээ хайртай залуудаа охин төрүүлж амжжээ. Кайлигийн өөрийн дүр төрх – хөвсгөр уруул, хүнд үсний засалт болон хурц нүүр будалт – энэ бүгд түүний жинхэнэ насан дээр 5-7 жилийг шууд нэмж өгнө.

 

Милли Бобби Браун, 14 настай

“Айлын хүүхдүүд яасан хурдан том болж байна вэ” – гэдэг хардалтыг батлах мэт. Милли энэ бодлын бодит баталгаа болоод байна. “Stranger Things” олон ангит киноны од балчир наснаасаа даруй 10 насаар эгч мэт л харагдаж байна. Үүнд нэгдүгээрт стилистүүд буруутай – олон нийтийг хамарсан арга хэмжээний өмнө хүүхдийг ийм болтол нь хувиргаж болохгүй. Өргөн зураас, хар өнгийн хувцас, нарийн чанд үсний засалт – энэ бүх зүйл түүнийг эгчмэд харагдуулж байна. Үнэндээ хөвсийж дэрвэсэн даашинзтай, охины үсний засалт түүнийг ямар хөөрхөн харагдуулдаг гэж бодно.

 

Марго Робби, 28 настай

Сүүлийн хэдэн жилийн дотор Маргогийн нэр алдар үнэхээр мандаж байна. Тэрээр “The Wolf of Wall Street”, “Suicide Squad”, “Focus” зэрэг олон кинонуудад амжилттай дүр бүтээж чаджээ. Робби үнэхээр гоо үзэсгэлэн, гэхдээ түүнийг 1990 онд төрсөн гэдэгт та бараг л итгэхгүй байх даа.

 

Эшли болон Мэри-Кейт Олсен, 32 настай

Бидний ихэнх нь ихэр охидын тоглосон сонирхолтой киног үзэж өссөн. Тэднийг дүрсгүй, хөөрхөн охидуудаар нь л төсөөлөх юм, тэд арай л хурдан том болцгоосон мэт санагдана. Эшли болон Мэри-Кейт нарын бодит насыг шууд хэлэхэд бэрх. Магадгүй тэд хэтэрхий туранхай бас хэт загварлаг хувцас сонгодогтой нь холбоотой юм болов уу?

 

Бритни Спирс, 36 настай

Алдартай дуучны амьдрал уналт, нисэлтээр дүүрэн байсан. Олон ч удаа стрессийн байдалд орж байсан, хориотой бэлдмэл хүртэл хэрэглэж байсан түүхтэй. Энэ бүгд Бритнигийн нүүр царайн дээр ил харагдана. Сүүлийн хэдэн жилийн турш Спирс амьдралын эрүүл хэв маягаар амьдарч байгаа юм. Тэнцвэртэй хоолны дэглэм баримталж байна. Алдартай дуучныг хараад 40 гарсан эсвэл 45 хүрсэн гэж хэлмээр.

 

Линдси Лохан, 32 настай

Бас л нөгөө хуулиар хориглосон бодисын хэрэглээ, гоо сайхны мэс засалд хэт донтох, тасралтгүй үргэлжлэх шуугианы эзэн болж явсны “ачаар” Линдси хайр татам охины дүрээс “яайжийсан” эгчмэд эмэгтэй болж хувирчээ. Жүжигчин бүсгүй одоо “ариун цэвэр амьдралын зам”-ыг сонгож хичээж яваа ч гэлээ дэмий үрсэн залуу нас нь эргэж ирэхгүй нь харамсалтай.

Буруу сонгосон хувцаслалт, хэтэрхий ихэдсэн нүүрний будалт, буруу дадал зуршил, зарим тохиолдолд гоо сайхны мэс засал ч гэсэн нас нэмэгдүүлж байгааг та өөрийн нүдээр харлаа. Амьдралын эрүүл хэв маяг, өөрөөрөө байх нь – наснаас үл хамааралтайгаар эмэгтэй хүнийг залуу, дур булаам харагдахад тусална.

84
ХарамсалтайХарамсалтай
34
ТэнэглэлТэнэглэл
32
Ха ХаХа Ха
22
ГайхмаарГайхмаар
19
БурууБуруу
7
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Dolgorsüren Damdindorji

    Dolgorsüren Damdindorji

    2018/11/29 at 10:05

    тамхи архи

  2. har tamhin.s l bolsn bh.hairan busgui

  3. BJ Zayash

    BJ Zayash

    2018/11/29 at 15:21

    Tsagaan hooltonguud

  4. Аз Жаргал

    Аз Жаргал

    2018/11/29 at 15:56

    .

  5. Nyamtsetseg Sharavdorj

    Nyamtsetseg Sharavdorj

    2018/11/29 at 18:19

    Arhi tamhi goo saihnii mes ajilbaruudiin zoliosnuud xoorxiis.

  6. Tsolmush Enkh

    Tsolmush Enkh

    2018/11/29 at 21:47

    Энэ Олсений 2 яачивдаа

  7. Oyungerel Dsh

    Oyungerel Dsh

    2018/11/30 at 00:12

    too much alcohol and drugs!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *