Олны танил 16 алдартны хүүхдүүд. Тэд эцгийнхээ нэрэн дор оддын өвчин тусаж толгойгоо алдаагүй, биеэ даасан мундаг залуучууд ажээ

5

Алдартай эцэг эхтэй хүүхдүүдэд үнэхээр атаархмаар: эдгээр хүүхдүүд амандаа алтан халбагатай бас дээд зиндааны тасалбартай төрцгөөсөн. Бас нөгөө талаараа харуусал төрнө: алдартнуудын хүүхдүүдийг хэдэн сая сониуч нүд тасралтгүй ширтэнэ, тэдний бүтэлгүйтэл болгоныг ам уралдан шуугин сууцгаана. Гэхдээ өнөөдрийн нийтлэлийн баатрууд маань эр зориг гаргаж чадсан: тэд уран бүтээлч мэргэжил сонгож алдартай эцгүүдтэйгээ мөр зэрэгцэн өрсөлдөцгөөх ажээ.

Оддын өвчин тусаж толгойгоо алдаагүй залуу эрчүүдийг та бүхэндээ танилцуулж байна, тэд өөрсдийнхөө дуртай ажлыг хийж яваа залуучууд. Тэд зөвхөн алдартай эцгийн хүү нар биш бие даасан уран бүтээлчид юм шүү.

1. Вэл Килмер болон Жек Килмер

© Album Online / East News © picture alliance / Geisler-Fotop / EAST NEWS

90-ээд оны үеийн алдартай жүжигчдийн нэг болох Вэл Килмерийн хүүг Жек гэдэг. Залуу аавынхаа мөрөөр явсан бөгөөд кинонд идэвхтэй тоглож байна. Тэрээр арав гаруй кинонд дүр бүтээгээд байгаагаас гадна загвар өмсөгчийн ажил эрхэлдэг ажээ.

 

2. Николас Кейж болон Уэстон Кейж

© Charles Sykes / Invision / AP / East News © David Tonnessen / PacificCoastNew / EAST NEWS

Уэстон – Николас Кейжийн том хүү. Залуу хүчээ кино салбарт үзсэн ч том дүрд тоглосонгүй. Гэхдээ Уэстон – авьяаслаг хөгжимчин. Тэрээр Eyes of Noctum гэх блэк-метал хамтлагт дуулдаг бөгөөд холливудын хэд хэдэн киноны дууг хийж өгчээ.

 

3. Жек Николсон болон Рэй Николсон

© Kevin Mazur / WireImage / Getty Images

Рэй аавынхаа гадаад төрхийг хуулаад зогссонгүй мөн авьяас, харизмыг нь өвлөж авсан байна. Залуу кинонд тоглохын зэрэгцээ найруулагч хийдэг. Рэй залуу ч гэлээ дүрийн сонголтыг маш сайн хийж чаддаг – түүний тоглосон кинонууд үзэгч болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

 

4. Бага Роберт Дауни болон Индио Фалконер Дауни

© robertdowneyjr / Instagram © the_dose_band / Instagram

Бага Роберт Дауни-гийн том хүү нэг л удаа кинонд дүр бүтээж байсан, гэхдээ бүр бага байхдаа шүү – тэгэхэд Индио 9 настай байсан юм. Тэрээр The Dose хамтлагийг найзтайгаа хамтран үүсгэсэн бөгөөд одоо ч гишүүн нь. Залуу хөгжмийн уран бүтээл дээрээ хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж байгаа бөгөөд кинонд тоглох бодолгүй ажээ.

 

5. Дэвид Бекхэм болон Бруклин Бекхэм

© davidbeckham / Instagram © brooklynbeckham / Instagram

Бруклин эцэг шигээ спортоор эсвэл эх шигээ шоу-бизнесээр оролдсонгүй. Залуу өөрийнхөө замыг сонгож мэргэжлийн гэрэл зурагчин болжээ. Бруклин Бекхэмийн авсан гэрэл зургуудыг сонирхоно уу.

 

6. Жеки Чан болон Жейси Чан

© jackiechan / Instagram © jaycee_chan / Instagram

Жейси Лос-Анжелест төрсөн бөгөөд 20 настайдаа АНУ-г орхин Хонг-Конгд иржээ. Одоо тэрээр алдартай жүжигчин, хөгжимчин болсон.

 

7. Жан-Клод Ван Дамм болон Кристофер Ван Варенберг

© Jordan Strauss / Invision / AP / East News © Kirkland / PictureGroup / EAST NEWS

Мэргэжлээ сонгоход Крист нэг их олон хувилбар байгаагүй бололтой: аав нь – жүжигчин, тамирчин, харин ээж нь – культурист. Залуу өлгийтэй байхаасаа л эхлээд тулааны урлагт суралцаж кинонд дүр бүтээжээ. Үүнээс гадна Кристофер аавынхаа киноны продюсер хийж, кино зохиолоор ч оролдож үзэж байна.

 

8. Том Круз болон Коннор Круз

© Evan Agostini/Invision / AP / East News © theconnorcruise / Instagram

Том Круз болон Николь Кидманы өргөмөл хүү Коннор хэд хэдэн удаа кинонд дүр бүтээсэн, гэхдээ эцэст нь DJ мэргэжлийг сонгожээ. Коннор шөнийн цэнгүүний газар DJ хийдэг бөгөөд цахилгаан хөгжмийн хүрээнд алдартай нэгэн болсон байна. Залуу загасчлах дуртай, мөн ангийн олзныхоо гэрэл зургийг хуваалцах дуртай нэгэн.

 

9. Дензел Вашингтон болон Жон Дэвид Вашингтон

© Everett Collection / East News © Everett Collection / East News

Жон Дэвид – америк хөл бөмбөгийн амжилттай тоглогч тэрээр томоохон багт довтлогч хийдэг байв. Харамсалтай нь бэртэл гэмтлийн улмаас Жон спортын ажлаа орхиход хүрсэн тул кино салбарт хүчээ үзжээ. Жон Дэвид уран сайхны болон олон ангит кинонд дүр бүтээж хэд хэдэн шагнал хүртжээ.

 

10. Гэри Бьюзи болон Жейк Бьюзи

© EAST NEWS © thejakebusey / Instagram

Гэри Бьюзи 90-ээд оны үед ихэвчлэн муу талын дүрийг бүтээж байсан од. Гэри-гийн хүү Жейк аавтайгаа андуурахын аргагүй адилхан. Тэрээр аав шигээ адилхан жүжигчин болсон бөгөөд муу талын дүрийг амжилттай бүтээж байна. “Stranger Things” олон ангит кинонд дүр бүтээжээ.

 

11. Уилл Смит болон Трей Смит

© Invision / Invision / East News © treysmith0011 / Instagram

Трей – Уилл Смитийн анхны гэрлэлтээс төрсөн том хүү. Залуу аавынхаа клипэнд тоглохын зэрэгцээ хэд хэдэн кинонд дүр бүтээсэн байна. Гэхдээ “America’s Next Top Model”-д оролцож алдартай болж чаджээ.

 

12. Дэймон Уэйанс болон Бага Дэймон Уэйанс

© Major Payne / Universal Pictures © Capital Pictures/EAST NEWS

Бага Дэймон Уэйансоны бүлгэмийн жүжигчдийн эгнээнд элссэн: түүний аав болон үеэл ах хоёр алдартай жүжигчид. Гэхдээ Дэймон өөрийгөө кино салбарт санамсаргүй орсон нэгэн биш гэдгээ баталж чадсан. Тэрээр урлагийн сургуулийг дүүргэхийн зэрэгцээ стэндап-шоунд амжилттай тоглож байна.

 

13. Дэвид Боуи болон Данкан Жонс

© Peter Mazel / SUNSHINE / EAST NEWS © Vianney Le Caer / Invision / AP / East News

Данкан Жонс багадаа тулаанч болно гэж мөрөөддөг байсан ч найруулагч, кино зохиолч бас продюссер болжээ. Данканы бүтээлүүд үзэгч болон шүүмжлэгчдийн дунд өндрөөр үнэлэгддэг.

 

14. Дон Жонсон болон Жесси Жонсон

© Miami Vice / Universal TV © Xavier Collin / Image Press Agency / Mega Agency / East News

Дон Жонсон 90-ээд оны халуухан залуу байлаа, түүний хүү Кейси ч ааваасаа хоцрохыг хүссэнгүй. Кейси спортоор хичээллэдэг, дуу хөгжим бичүүлнэ, бас уран сайхны болон олон ангит кинонд дүр бүтээж байгаа ажээ.

 

15. Пирс Броснан болон Дилан Броснан

piercebrosnanofficial / instagram

Дилан Броснан саяхан “Once Upon a Time in… Hollywood” киноны нээлт дээр аавтайгаа цуг ирсэн. Залуу загвар өмсөгчөөр ажиллаад удаж байгаа бөгөөд бас гитар дээр чадварлаг тоглодог. Ер нь орчин үеийн урлагаар оролдох сонирхолтой нэгэн.

 

16. Стивен Кинг болон Жо Хилл

© AFP / EAST NEWS © jlassen / Wikimedia Commons

Стивен Кингийн хүү Жо Хилл гэх нууц нэрээр уран бүтээлээ туурвидаг, залуугийн жинхэнэ нэр нь Жозеф Кинг. Жо бага байхаасаа л утга, уран зохиол сонирхож эхэлсэн бөгөөд коллежийн үеэс эхлэн аймшгийн төрлийн өгүүллэг бичжээ. Бага Кинг төд удалгүй роман эрхлэн гаргаж эхэлсэн бөгөөд кино бүтээгчид зохиогчийн эрхийг худалдан авч кино бүтээх ажилдаа ороод байна. Хиллийн ном “The New York Times”-аас гаргадаг бестселлерийн жагсаалтад байнга багтдаг ажээ.

116
ГайхмаарГайхмаар
39
ГоёГоё
27
ТэнэглэлТэнэглэл
25
БахархмаарБахархмаар
24
Ха ХаХа Ха
13
ХарамсалтайХарамсалтай
12
ХөөрхөнХөөрхөн
9
БурууБуруу
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. Ari Ko

    Ari Ko

    2019/09/15 at 10:44

    Андуурахын аргагүй адилхан биш андуурахгүй байхын аргагүй адилхан гэх ёстой байсан юм болов уу?????

  2. Jargaltai Negen

    Jargaltai Negen

    2019/09/15 at 11:43

    Adilxan ym bn

  3. Дорж Готов

    Дорж Готов

    2019/09/15 at 12:03

    hudlaa medee baina huuhduud n bish baina ergui lalar we

  4. Enkhzaya Byambakhuyag

    Enkhzaya Byambakhuyag

    2019/09/15 at 13:03

  5. Enkhzaya Byambakhuyag

    Enkhzaya Byambakhuyag

    2019/09/15 at 13:03

    Medee tawihaasa omno neg google deed uzchij baigaach

  6. Жэки чаны хүү 2 билүү 3 удаа батлан даалтаар гарсан шүү хар тамхичин

  7. Agvaanbai Mika

    Agvaanbai Mika

    2019/09/15 at 14:08

    Har tamhinii heregt holbogdood bsn bizdee

  8. Rasuul Msl

    Rasuul Msl

    2019/09/15 at 14:46

    Хүүхдүүд нь аав нараасаа арай царай муутай үгүй юү хэхэ

  9. Amirlan Amarmend

    Amirlan Amarmend

    2019/09/15 at 15:02

    Aav nar ni tsarailag ym bnoo?

  10. Oogo Oyuna

    Oogo Oyuna

    2019/09/15 at 15:16

    Tom Kruz hvv ni odoo yu ve ? Arai bishee

  11. Tsetsegmaa Tseegii

    Tsetsegmaa Tseegii

    2019/09/15 at 17:54

    наад өөрийн чинь өмссөн шиг 36 нь хэд вэ

  12. Nymaa Nymochir

    Nymaa Nymochir

    2019/09/15 at 18:06

    Аавтайгаа адалхан байна

  13. E Erdene Erdene

    E Erdene Erdene

    2019/09/15 at 19:36

    bna 89007432 zalga

  14. Haliuka Haliun

    Haliuka Haliun

    2019/09/15 at 21:47

    Marzim n shaal hud2 bnshde yah gj ingedeg bnaa

  15. Ариун Үйлс

    Ариун Үйлс

    2019/09/16 at 07:33

    Татгалзмаар царайтай юм бэ яасан

  16. Э. Дөлгөөн

    Э. Дөлгөөн

    2019/09/16 at 18:57

    zarimiinh n huu n barag aaviinhaa aav shig haragdaj bsht

  17. Azuka Zuzula

    Azuka Zuzula

    2019/09/16 at 20:45

    Otgontsetseg Odpvrew

  18. Magnai Mix

    Magnai Mix

    2019/09/17 at 12:33

    Shaana biz Naad sdagiin huuhed chin har tamhi tataj bgad barigdaad buun yum boloogui biluu?Hudlaa shaahaa boli mal min!

  19. Oyuntseel Munkhbayr

    Oyuntseel Munkhbayr

    2019/09/17 at 13:17

    Huurhun b.a mundag shu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *