Бичил долгионы зууханд халааж болдоггүй зүйлс

1

Магадгүй та өмнө нь “Америк бүсгүй бичил долгионы зууханд хувцсаа/муураа хийж хатаахыг оролдов” гэсэн мэдээг олж харж байсан байх. Ямар утгагүй тэнэг үйлдэл вэ гэж бодож байсан уу? Харин та өөрөө бичил долгионы зууханд юу хийж болдоггүй тухай мэдэх үү? Доорх жагсаалтад орсон зүйлсийг та хэзээ нэгэн цагт бичил долгионы зууханд хийж байсан гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна.

Бичил долгионы зуух бидний амьдралыг бага ч гэсэн хялбар болгосон. Гэхдээ цаг хэмнэх гэж хийсэн үйлдэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг санаарай.

Өндөг

Бичил долгионы зууханд халааж болдоггүй зүйлс 2

Бичил долгионы зууханд хэрхэн өндөг чанадаг тухай олон аргууд интернэтэд дүүрэн байдаг. Цагаа хэмнээд туршаад үзье л дээ. Үр дүнд нь өндөг дэлбэрэх болно. Яалтачгүй дэлбэрнэ. Дараа нь бичил долгионы зуухныхаа доторхыг хусаж угаахад нилээд хэцүү байх болно.

Мах

Бичил долгионы зууханд халааж болдоггүй зүйлс 3

Энэ тохиолдолд өчигдрийн хоолоо халаах биш харин хөлдөөсөн түүхий мах, махан бүтээгдэхүүнийг халаах тухай яригдана. Хэдий ихэнх бичил долгионы зууханд гэсгээх горим байдаг ч үнэндээ энэ тийм ч үр дүнтэй биш юм. Мах гэсгээх үйл явц харилцан адилгүй явагдана: махны зарим хэсэг бага багаар борлож эхлэх бол бусад хэсгээрээ мөс шиг хатуу хэвээр байх болно. Ийм нөхцөлд хортой нянгууд хурдацтай өсөж үрждэг. Тиймээс бичил долгионы зууханд махаа хийснээс хөргөгч эсвэл хүйтэн устай угаалтуурд хийж гэсгээх нь хамгийн сайн арга юм.

Хөхний сүү

Baby bottles with days of the week on adhesive notes

Хүүхэд өлсөөд яаралтай халуун сүү уулгах хэрэгтэй үед бичил долгионы зууханд халаахаас өөр арга байдаггүй. Гэхдээ ийм алдаа дахин бүү гаргаарай. Сүүтэй саваа халуун устай саванд хийж халааж байгаарай. Хөхний сүүг бичил долгионы зууханд хийж халааснаар сүүнд агуулагддаг хүүхдийн дархлааг дэмждэг зарим төрлийн уургийг устгадаг байна.

Ази хоолны сав

Бичил долгионы зууханд халааж болдоггүй зүйлс 5

Ази хоолны савны ихэнх нь металл элементүүдийг агуулсан байдаг. Металл болон бичил долгионы зуух бие биетэйгээ харшилдаг. Гал гарах эрсдэлтэй. Тиймээс энэ гоё савнаас хоолоо гаргаж ирээд тусад нь халааж байгаарай.

Хуванцар сав

KUNAL

Хуванцар савыг халааж болохгүй гэж хаа сайгүй зөвлөдөг ч хүмүүс BPA-free шошгыг шалгалгүйгээр халаасаар л байна. Ихэнх хуванцар савнууд бисфенол А (буюу BPA) агуулдаг. Энэ нь дотоод шүүрлийн системийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг мөн хавдар үүсэхэд нөлөөлдөг синтетик эстроген юм. Хуванцрыг халаах үед энэ бодис нь хоолтой нэгдэж эцэст нь таны биед орох болно. Танд зөвлөхөд бичил долгионы зууханд хийдэг шилэн сав худалдаж аваад урт удаан, аз жаргалтай амьдраарай.

Полистирол сав

Styrofoam containers. Takeout containers

Энэ ч бас хуванцар материал. Шилэн сав суулганы талаар юу гэснийг санаж байгаа биз дээ? Зөвлөгөө нь яг адилхан.

Хээ угалзтай таваг

Бичил долгионы зууханд халааж болдоггүй зүйлс 8

Алтан будаг нь гал гарах эрсдэлтэйг сануулж байна. Тиймээс зөвхөн нэг өнгийн тавган дээр хоолоо халаагаарай.

Халуунаа барьдаг зөөврийн сав

Бичил долгионы зууханд халааж болдоггүй зүйлс 9

Ихэнхи халуунаа барьдаг савнууд нэг бол хуванцар эсвэл зэвэрдэггүй гангаар хийсэн байдаг. Эдгээр хоёр материал хоёулаа бичил долгионы зуухтай харшилдаг.

Аягатай ус

Бичил долгионы зууханд халааж болдоггүй зүйлс 10

Энд эрүүл мэндэд хортой өөр нэг аюул тулгарна: түлэгдэх аюул. Бичил долгионы зууханд халаасан ус хийн бөмбөлөггүй байдгийг та анзаарсан уу? Эдгээр хийн бөмбөлгүүд бага ч гэсэн хөргөх үүргийг гүйцэтгэдэг. Бичил долгионы зууханд хийсэн ус богино хугацаанд буцламгай халуун болчихдог. Дүгнэлт: ийм аргаар ус халаахыг хүсвэл маш богино хугацаанд халаана – ойролцоогоор 20 секунд. Шаардлагатай гэж үзвэл дахин халааж болно.

Хуучин аяга

Бичил долгионы зууханд халааж болдоггүй зүйлс 11

Хэрэв хуучин аяга чинь эмээтэй чинь чацуу настай бол аль болох бичил долгионы зуухнаас хол байлгаарай. Энэ аяганы паалан, будгийг ямар стандартаар хийснийг та ч, бид ч хэлж мэдэхгүй шүү дээ. Гэхдээ мэдээж хангалттай их химийн бодис орсон байгаа.

Хоосон

Бичил долгионы зууханд халааж болдоггүй зүйлс 12

Хэрэв танд ямар нэг шалтгааны улмаас бичил долгионы зуухаа хатаах шаардлага гарсан бол гуйж байна, хоосон байхад нь бүү ажиллуулаарай. Хэрвээ гэртээ эсвэл оффистоо гал гаргахыг хүсээгүй л бол бүү ажиллуулаарай. Та ийм зүйл болоосой гэж хүсэхгүй байгаа биз дээ?

“BPA-free” гэсэн тэмдэглэгээтэй хуванцар, шаазан сав суулга

Бичил долгионы зууханд халааж болдоггүй зүйлс 13

Итгэ гэхдээ шалга. Хэрэв шалгах боломж байхгүй бол эрсдэл гаргах хэрэггүй. Хэдий ихэнхи хуванцар сав суулга үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүний “аюулгүй байдлын шошго”-д анхаарал тавьдаг ч ямар ч баталгаа байхгүй гэдгийг сана. Тиймээс хоолоо хуванцар саванд халаасны оронд стандарт шилэн саванд халаагаарай. Энэ нь илүү аюулгүй байх болно.

29
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/09/19 at 22:41

    Za yor ni bol zugeer microwave hergelehee bolison ni deer yumbna haha

  2. Nona Andrey

    Nona Andrey

    2016/09/20 at 02:28

    Namona Andrey

  3. Odnoo Odko

    Odnoo Odko

    2016/09/20 at 16:10

    Uchral Uchka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *