Нэгэн залуу өөрийн хаски нохойгоо үнэт эдлэлийн дэлгүүрээ хамгаалуулахаар сургажээ. Даанч дэлгүүрт дээpэмчин орж ирэх үед тэр ажлаа хийлгүй тухтай гэгч нь унтаж байв

0

Воравут Ломванавонг гэх энэ залуу Тайландад үнэт эдлэлийн жижгэвтэр дэлгүүр ажиллуулдаг. Ямар нэгэн аюултай зүйл тохиолдвол Лаки нэртэй хаски нь түүнд туслана гэж ихэд найддаг байв.

Залуу дөрвөн хөлт андыгаа шалгахаар шийджээ. Ингээд дээpэм хийж жүжиглүүлэхээр нэгэн компанийн үйлчилгээ авсан байна. Тэр өдөр Воравут лангууныхаа ард ажлаа хийж байхад Лаки нохой хажууд нь амарч байжээ. Баг зүүж, гартаа бyy барьсан “Дээpэмчин” дэлгүүрт орж ирж сүрдүүлэхэд хаски нь хөдөлсөн ч үгүй.

“Гэмт хэpэгтэн” эзнийг нь дээpэмдэж байхад, бүр тодруулж хэлбэл үнэт эдлэлтэй уутыг удаан гэгч нь гаргаж өгөхөд нохой унтсан хэвээр л байв.

Бодит амьдрал дээр ийм зүйл тохиолдсон бол түүнийг бyyдаж ч магадгүй байхаар байлаа, гэхдээ залуу нохойндоо хайртай хэвээрээ үлджээ. “Лаки өөр бодолтой юм гэдгийг би ойлгосон. Тэр манай дэлгүүрийг манахаас илүүтэй унтах дуртай юм байна” гэж Воравут гомдонгуй хэлсэн юм.

“Тэр надад аз авчирдаг болохоор би түүнийг Аз (Lucky-Лаки) гэж нэрлэсэн. Магадгүй түүний зорилго – дэлгүүр манах биш эргэн тойронд байгаа хүмүүсийг аз жаргалтай байлгахад оршиж байгаа бололтой”.

32
Ха ХаХа Ха
13
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *