Хэрэв та үсээ байнга ардаа боогоод байвал таны биед юу тохиолдох вэ? Үүнийг эмэгтэй хүн бүр заавал мэдэж байх хэрэгтэй!

2

Үсээ боох нь заримдаа хамгийн амар хялбар бас ашигтай үсний хэв маяг байдаг. Та гэртээ унтлагын хувцастай байх үедээ үсээ боож болно. Мөн найзуудтайгаа гадуур гарахдаа энгийн хувцаслалтанд тохируулан боож болохоос гадна, улаан хивсэн дээр үзэсгэлэнтэй даашинз болон өндөр өсгийт өмсөж алхахдаа ч үсээ боох боломжтой. Гэхдээ хэр олон удаа үсээ боох эсэх нь анхаарах ёстой чухал зүйл юм. Хэрэв та үсээ хэтэрхий чанга боох дадал зуршилтайгаас гадна, бүтэн өдрийн турш ийм байдалтай байдаг бол, зарим нэг таагүй асуудлуудтай нүүр тулж болзошгүй.

Бид уншигч та бүхнийгээ эрүүл байх тал дээр анхаардаг билээ. Тийм ч учраас үсээ байнга ардаа боосноор бие организмд тохиолдох эрсдэлтэй үр дагавруудыг хэлж өгөхөөр энэхүү мэдээллийг бэлдлээ.

1. Толгой таллаж өвдөж болзошгүй

Үсээ боосноос болж, толгой өвдөх нь сонсогдож байгаа шигээ үнэн зүйл. Энэ бол “аллодиния”-ийн нэг төрөл бөгөөд өвдөлт үүсгэдэг хэвийн зүйл гэж ойлгож болно. Таны үс өвдөлтөд мэдрэмтгий биш байж болох ч, үсний уутанцрын доор олон мэдрэлүүд байдаг учраас үсээ хэт чанга боосноос болоод өвдөлт мэдрэгдэх боломжтой.

© depositphotos.com, © depositphotos.com

 

2. Таны хуйх өвдөж эхлэх магадлалтай

Яг л үсээ боосноос болж, толгой өвдөхтэй адил. Үсийг хэтэрхий чанга боосноос болоод мэдрэлүүдэд нөлөөлж, улмаар таны хуйх өвдөнө. Энэ нь үнэндээ арьсанд мэдрэгдэх зовуурь бөгөөд хуйхны перрифолликуляр хэсэг буюу үс, нүх эсвэл уутанцар тус бүрийн эргэн тойрныг хэлж байгаа юм. Мэдрэлийн төгсгөлүүд үс тус бүрд холбогддог учраас үсээ чанга боосноос болж, хуйх өвддөг гэж ойлгож болно. Чанга боосон боолтоо сулласны дараа та хуйхаа өвдөж байсныг анзаарна.

© depositphotos.com, © shutterstock.com

 

3. Танд нуруу чинь өвдөж байгаа мэдрэмж мэдрэгдэх боломжтой

Хэрэв та өтгөн үстэй бол таны хуйханд маш их хэмжээний стресс үүсэх магадлалтай. Тэгээд өвдөлт мэдрэгдэх бөгөөд цаашлаад хүзүү болон нуруунд хүртэл мэдрэгдэнэ. Үсээ чанга боосноос болж, мэдрэлүүд идэвхжсэнээс болоод энэ зүйл тохиолдож байгаа юм. Мөн бид ихэнхдээ маш жижиг хэмжээтэй үсний боолт ашигладаг нь үүнд нөлөөлдөг.

© depositphotos.com

 

4. Таны нүүрний арьс сунаж болзошгүй

Хэт их үсээ боох нь таны арьсанд яах аргагүй сайн нөлөө үзүүлэхгүй. Учир нь үүнээс болоод арьсны уян хатан чанар алдагддаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр та хөгшин харагдана гэсэн үг. Хэрэв та өдөр бүр үсээ чанга боовол таны арьс илүү удаан хугацаанд сунаж, тэр чигээрээ тогтох болно.

© shutterstock.com

 

5. Таны үс орооцолдож магадгүй

Үсийг удаан хугацаагаар чанга боож явснаар үсэнд үрэлт болон хурцадмал байдал үүсэх боломжтой. Хэрэв та үсээ боосон хэвээрээ байвал, багагүй хугацааг боолт, уяа зэрэгт орооцолдсон үснийхээ орооцолдоог гаргахад зарцуулахдаа бэлэн байгаарай.

© shutterstock.com, © shutterstock.com, © depositphotos.com

 

6. Таны үс илүү амархан гэмтэнэ

Үс бага зэрэг хэврэг учраас бүхий л цаг хугацаанд үсээ боох нь уян хатан байдал болон бат бөх байдлыг алдагдуулдаг. Үр дүнд нь үс амархан гэмтэнэ. Мөн хэрэв та унтахдаа үсээ боосон чигээр нь орхивол, нөхцөл байдал бүр ч илүү дордоно.

© depositphotos.com, © depositphotos.com

 

7. Таны үс халцарч болзошгүй

Барьцалдах чанараас үүдэлтэй халцрал нь үс уналтын нэг төрөл юм. Энэ үед хуйхан дээрээ жижиг тууралтууд гарсан эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Мөн танд өвдөлт мэдрэгдэх эсвэл арьс гуужих шинж тэмдэг ажиглагдаж болзошгүй. Аз болоход хэрэв та удаан хугацаанд үсээ боосоор ирсэн дадал зуршлаа өөрчилж чадвал, таны үс буцаад хэвийн байдлаар ургах боломжтой.

© shutterstock.com

Танд дээрх шинж тэмдгүүд илэрч байсан уу? Та үсээ хэр их боодог вэ? Ямар үсний хэв маяг танд илүү их таалагддаг вэ?

24
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *