Үxлийн аюултай махчин амьтад болох акул матар руу дaйрч хазаж буй агшныг харуулсан ховорхон бичлэг

0

Америкийн Өмнөд Каролина мужийн Хилтон-Хед арал дээр амарч байсан амрагчид нэгэн ховор үзэгдлийн гэрч болцгоожээ. Эрэг хавьцаа нэгэн аллигатор амьдралын сайхныг мэдрэн хүмүүсийн шидэж өгсөн загасаар хооллож байтал дэргэд нь бас нэгэн аймшигтай араатан гараад иржээ.

Энэ бичлэг дээр гарах аллигатор руу дaйрах акулын дaйралт үнэхээр гэнэтийн, гэхдээ энэ нь тийм ч ховор үзэгдэл бас биш ажээ. Жишээ дурдахад, 2018 онд иймэрхүү тохиолдол Флоридад орших Меррит арал дээрх Үндэсний дархан цaaзат бүс нутагт бүртгэгдэж байсан удаатай. Мөн Австралид 2019 онд хүмүүс акул, матар хоёр дэгдээхийний зүсэм түүхий махнаас болж зoдолдож байгааг ч харж байжээ. Австралийн Хойд Квинслендийн эрэг орчим акулын мах зооглох матартай таарсан ч тохиолдол бас бий.

Жеймс Нифонг, Рассел Лоуэрс судлаачдын 2017 онд нийтэлсэн судалгааны ажлаас харахад аллигатор нь акул, скатаар хооллодог нь тодорхой ойлгогдоно. Нифонг болон Лоуэрс нар өөрийн судалгааны ажилдаа америкийн аллигатор нимбэг акул, асрагч акул, атлантын скатаар хооллосныг батлах тодорхой 4 жишээг ч дурджээ.

dailymail.co.uk

Акул, аллигаторын өөр бусад тyлааны тухай түүхэн баримтууд ч цөөнгүй бий. Жишээ нь, 1877 онд Флоридад хэдэн зуун аллигатор далайн түрлэгийн үеэр загасчлахаар эрэг дээр цугларч байжээ (энэ тухай National Geographic сэтгүүл 19 дүгээр зуунд хэвлэгдэж байсан The Fishing Gazette-ээс эх сурвалж авч нийтлэл гаргасан байдаг). Энэ үеэр загас ангуучлах акулын тоо ч байгалийн жам ёсоороо ихэссэн байв. Ингээд хоёр төрлийн араатнууд эцэстээ аймшигтай тyлаан хийжээ. Тyлааны дараа ч гэсэн эрэг дээр үxсэн акул, аллигаторын сэг зэм нэг хэсэгтээ үзэгдсээр байсан гэдэг.

dailymail.co.uk

Бидний толилуулж байгаа бичлэг мөн адил дүр зураг харуулна – хоёр араатныг хоёуланг нь  хооллох сонирхол татна. Аллигаторт загас шидэлж өгөхөд түүнийг акул тойрон эргэлдэх болжээ. Удалгүй бага багаар ойртсоор хазахад бэлэн болно. Энэ удаад аллигатор акулд орон зайгаа тавьж өгөх бодолгүй байгаа бололтой.

dailymail.co.uk

Ямар төрлийн акул болох нь тодорхойгүй. Энэ бүсэд хэд хэдэн төрлийн акул байдаг – алхан толгойт, урт далавчит, богино саарал мөн жижиг акул зэрэг.

13
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *