Гадаад руу аялалаар явахаасаа өмнө мэдэж байвал зохих, улс орнуудын 10+ өвөрмөц соёл

0

Улс орон бүр өөр өөрийн гэсэн соёл, уламжлалтай байдаг билээ. Олон улсаар аялах, өөр соёлтой хүмүүстэй шууд харилцах боломж нээлттэй болсон өнөө үед бидэнд энгийн мэт санагдах үйлдлүүд тэдний хувьд бүдүүлэг үйлдэл мат харагдах явдал ч бий. Манай сайт уншигч танд дэлхийн олон улс оронд бидэнд энгийн мэт боловч тэдний хувьд ёс зүйгүй мэт харагддаг, цаашдаа мэдэж байвал зохих зүйлсийг хүргэж байна.

1. Хятад

© stockphotofan1/Depositphotos, © rosipro/Depositphotos

Олон соёл иргэншилд айл гэрт гуталтай орох нь гадны бохир байдлыг гэрт оруулж буйн илрэл хэмээн үзэж, орохын өмнө үүдэнд гутлаа тайлж орох нь зүйтэй гэж үздэг билээ. Тэгвэл бидний адил энэ соёл Хятад оронд ч байдаг ажээ. Иймээс ч тэд өмсөж буй оймсондоо ихээр анхаардаг ба цоорхой болон эвгүй үнэр шингэсэн оймс өмсөхөөс аль болох зaйлсхийдэг.

Түүнчлэн хэрэв та хэн нэгэн хятад хүнд бэлэг өгөх гэж байгаа бол алчуур, гутал, шүхэр зэргийг өгөхөөс татгалзах хэрэгтэй. Учир нь эдгээр зүйлсийг тэд сөрөг энерги дагуулдаг гэж үздэг ажээ. Мөн хооллох үедээ хоолоо дутуу идэж үлдээх нь элбэг дэлбэг сайхан хооллож дууссаны илэрхийлэл болдог бөгөөд хэрэв хоолоо дуустал нь идвэл ахин хоол идэхийг хүсч байна хэмээн тэд ойлгодог байна.

 

2. Герман

© vadimphoto1/Depositphotos, © MikeEdwards/Depositphotos

Германчууд цагийг ягштал баримталдаг ард түмэн. Тэд аливаа зүйлсийг цаг ямагт урьдаас төлөвлөдөг ба товлосон уулзалтаасаа хоцрохыг уучилж боломгүй бүдүүлэг үйлдэл гэж үздэг.

Харин мексикчүүдийн хувьд германчуудаас эрс ялгаатай бөгөөд тэдний хувьд тодорхой цаг товлодоггүй, товлосон тохиолдолд яг тухайн цагтаа цугларах нь ховорхон, тайван амьдралын хэв маягтай хүмүүс аж. Иймээс хэрэв та Мексик тэргүүтэй Латин Америкийн орнуудад хүнтэй уулзахаар товлосон бол цагтаа очих гэж яарах хэрэггүй гэж зөвлөх байна.

 

3. Чили

© rossandhelen/Depsitphotos, © image_hit/Depsitphotos

Чилид хүмүүс ихэвчлэн гар барьж мэндчилдэг боловч ойр дотны гэж үзсэн хэн нэгэнтэйгээ тэврэлдэн, хацар дээр нь үнсэж мэндчилдэг ажээ. Түүнчлэн хамтдаа хооллох үед гэрийн эзэн хамгийн эхэнд суух бөгөөд түүнтэй зэрэгцсэн байрлалтайгаар нас, зэрэг зиндаа харгалзан дарааллаар суух ёстой байдаг байна.

Түүнчлэн Чили улсын албан ёсны хэл нь испани хэл боловч стандарт испани хэлнээс хэтэрхий хурдан бөгөөд ойлгомжгүй аялгаар нутгийн уугуул ястнуудын хэллэгийг ихээр оруулан ярьдаг тул тус улсад дан ганц испани хэл мэддэг хэмээн ганцаар аялахад хүндрэл учрах эрсдэлтэй.

 

4. Ойрх Дорнодын орнууд

© Elisa Guarneros/Pexels, © Dziana Hasanbekava/Pexels

Ойрх Дорнодын орнуудын хувьд хоол хүнсийг бурхны ивээл хэмээн үздэг учраас хэн нэгэн хоолонд урьсан тохиолдолд татгалзсан хариу өгөхгүй байх нь зүйтэй. Түүнчлэн хоолонд гар хүрэхийн өмнө заавал бурханд талархал илэрхийлж залбираад, баруун гараараа хоолонд хүрч идэх ёстой байдаг. Үүний шалтгаан нь тэд зүүн гарыг бусад ажил хэрэгт зориулж, баруун гарыг хооллоход зориулдаг уламжлалтай холбоотой аж.

Нөгөөтэйгүүр Турк тэргүүтэй аялагчдад ээлтэй Ойрх Дорнодын зарим орнуудад зорчих үедээ бүсгүйчүүд хувцаслалтандаа анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. Тэдгээр орнуудад зорчихоор төлөвлөж байгаа бол уншигч танд мөр болон өвдөг ил гаргахгүй хувцас авч явахыг зөвлөж байна.

 

5. Франц

© Syda_Productions/Depositphotos, © SimpleFoto/Depositphotos

Франц үндэстний хувьд бусдад тун хүндэтгэлтэй ханддаг гэдгээрээ бусад орнуудаас эрс ялгарч чаддаг. Тэд бусадтай харилцахдаа цаг ямагт та хэмээн хүндэтгэн харилцдаг бөгөөд бүсгүйчүүдийг хатагтай, эрчүүдийг ноёнтон, охидыг залуу авхай гэх мэт хүндэтгэлийн үг хэллэгийг ихэвчлэн хэрэглэдэг. Түүнчлэн хэн нэгэн танихгүй хүнтэй уулзах үедээ гар барих эсвэл хацар дээр нь хий үнсэх зэргээр мэндчилдэг боловч өөрөө өөрийгөө түрүүлж танилцуулах гэж төдийлөн яардаггүй уламжлалтай ажээ.

 

6. Япон

© Smile.Studio/Depositphotos, © doble.dphoto/Depositphotos

Улс орон бүрт хүний ямар нэгэн үйлдлийг бүдүүлэг гэж үзэх ерөнхий ойлголтууд байдаг билээ. Тэгвэл Япон улсад хүн хооллож байх үед дуу чимээ гаргах, хоолонд гараараа хүрэхийг бүдүүлэг үйлдэл хэмээн үздэг аж. Харин сүшиг идэхдээ заавал гараараа авч идэх ёстой байдаг ба зочинд өгөх үедээ таваг дээр тавьсан байх уламжлалтай байдаг.

Түүнчлэн савхыг будаанд зоох, савхаар тоглох, тавих үедээ зөрүүлж тавих, өөр хооронд нь хавирах зэргийг бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэл гэж тэд үздэг. Мөн савхаар хэн нэгнийг зааж ярихыг тэд сүрдүүлж байгаагийн нэг хэлбэр гэж хүлээн авдаг тул савхтай харьцах үедээ болгоомжтой байх хэрэгтэй ажээ.

 

7. Хавай

© Zigres/Shutterstock, © TheVisualsYouNeed/Depositphotos

Хавай арлын оршин суугчид орчин цагт хацар дээр нь үнсэж мэндчилэх явдал элбэг болсон ч цэцгэн титэм зочиндоо өгч угтах уламжлалт соёл ч хадгалагдан үлджээ. Түүнчлэн чихэндээ зүүсэн цэцгээр нь бүсгүйчүүдийг ганц бие эсвэл гэр бүлтэй эсэхийг хялбархан таних боломж мөн байдаг аж. Тухайлбал, зүүн чихэндээ цэцэг тогтоосон бүсгүй гэр бүлтэй байдаг бол ганц бие бүсгүйчүүд баруун чихэндээ цэцэг тогтоосон байдаг байна.

Азийн орнуудын нэгэн адил Хавайн ард иргэд айл гэрт орох үедээ гутлаа тайлж орохыг эрхэмлэдэг бөгөөд хоолонд уригдсан тохиолдолд урилга өгсөн айлдаа зочилж очихдоо хүнсний зүйлс авч очих уламжлалтай ажээ. Мөн тэд байгалийг сүсэглэн биширч, хайрлаж явдаг учраас чулуу авах, далайн эргийн элс зөөх зэргийг төдийлөн таашаадаггүй.

 

8. Этиоп

© MalkovKosta/Depositphotos, © CC BY 2.0/Wikimedia

Маш зочиломтгой ард түмэн гэдгээрээ ихэд алдартай Этиопчууд хоолыг баруун гараараа авч иддэг бөгөөд бэлтгэсэн хоолонд гар хүрэхийг гэрийн эзэд хүсэх хүртэл гар хүрэхийг цээpлэдэг. Түүнчлэн тэд ойр дотны гэж хүндэлж байгаа хүмүүстээ хоолыг нь ойртуулж өгөх, авч өгөхийг чухалчилдаг тул хэн нэгэн танд хоол гараараа авч өгсөн тохиолдолд битгий татгалзаарай гэж зөвлөх байна.

 

9. Энэтхэг

© AlinaRosanova/Depositphotos, © kaew1967.gmail.com/Depositphotos

Энэтхэгчүүд эсрэг хүйстний хүмүүс нэгнийхээ биед хүрэхийг төдийлөн таашаадаггүй. Гар барих эсвэл тэврэлдэж мэндчилэхийн оронд тэд “намастэ” буюу гарын алгаа хавсарч нэгэнтэйгээ мэндчилэх нь элбэг. Түүнчлэн хэрэв хэн нэгнээс зам асуух шаардлагатай бол зөвхөн эрчүүдээс асуух нь зүйтэй. Мөн тэд нүдээ ирмэх, нүүр, амаараа дохио зангаа үзүүлэх зэргийг цээpлэдэг аж.

Энэтхэгчүүд Ойрх Дорнодын орнуудын нэгэн адил баруун гараараа хооллодог бол зүүн гараа бусад хэрэгцээнд хэрэглэдэг байна.

 

10. Сингапур

© Lado2020/Depositphotos, © nachrc2001/Depositphotos

Сингапурт хөлөө ачиж суух, хэн нэгэн рүү хөлийн улаа харуулахыг ёс зүйгүй үйлдэл хэмээн үздэг. Иймээс тус улсад зорчих үедээ хөлөө ачиж суухгүй байхыг анхаарах хэрэгтэй. Тэдний хувьд бусадтай мэндчилэхдээ гар барьдаг ба хэн нэгэн рүү хуруугаараа чичлэх, бусдын толгойд хүрэх зэргийг цээpлэнэ.

 

11. Малайз

© monkeybusiness/Depositphotos, © szefei/Depositphotos

Малайзын ард түмний хувьд мэндчилгээ гэдэг аливаа харилцааны хамгаас чухал зүйлсийн нэг байдаг ажээ. Тэд ахмад настантайгаа эхлэн мэндэлж, гарыг нь атгаж дух толгойгоо бөхийлгөн гаранд нь ойртуулж хүндэлж буйгаа илэрхийлдэг

Харин эмэгтэй хүнтэй мэндчилэх үедээ ямагт бүсгүй хүн гараа сунган мэндлэхийг хүлээх шаардлагатай. Харин тэд гараа сунган мэндлээгүй тохиолдолд баруун гараа цээжин дээрээ тавьж, урагш бага зэрэг бөхийн мэндчилэхэд хангалттай.

 

12. Грек

© Krakenimages.com/Depositphotos, © luismolinero/Depositphotos

Грекчүүдийн хувьд бусад хүмүүс үү гарын алгаа харуулах нь ёс зүйгүй үйлдэлд тооцогдоно. Ийнхүү гарын алгаа бусад руу харуулах нь тэднийг цоxих эсвэл cүрдүүлж буй мэт сэтгэгдлийг төрүүлэхээс гадна эрт цагт шүүгч нар гэмт xэрэгтнийг үнсэнд дүрсэн гараараа нүүрэнд нь тэмдэг тавьж ичгүүр мэдрүүлдэг байснаас үүдэлтэй ажээ.

Харин гараараа тавын тоог дүрслэн үзүүлэх хэрэгтэй болох үед тэд гарын алгаа бус ар хэсгийг нь бусад руу харуулан тавын тоог илэрхийлдэг байна.  Түүнчлэн тэд татгалзсан хариу үйлдэл үзүүлэхдээ толгой сэгсрэх бус хөмсгөө хөдөлгөдаг аж.

Таны хувьд дээрх баримтуудын аль нь хамгийн сонирхол татам байсан бэ?

25
Ха ХаХа Ха
13
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *