Мэргэжлийн тамирчдын өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хачирхалтай гэмээр 9 лайфхак

0

Бид бүгд л ямар нэгэн хэмжээгээр спортоор хичээллэдэг. Олимпын наадмын түүхэнд хамгийн залуу медальтан Грекийн Димитриос Лундрас гэдгийг та мэдэх үү? 1896 онд тэрээр 10 настайдаа гимнастикийн төрлөөр хүрэл медаль хүртэж байжээ. Тэр цагаас хойш спорт, мөн тамирчны арга барил танигдахааргүй болтлоо хөгжиж ирлээ. Спортынхны хэрэглэдэг элдэв арга барил ч бидэнд нээлттэй болжээ.

Бид уншигч таны хамтаар спортод дуртай. Тиймээс тамирчдын ашигладаг элдэв лайфхакын цуглуулгыг танд танилцуулахаар бэлдсэн юм. Эдгээрийг өдөр тутмын амьдралдаа ашиглах бүрэн боломжтой ажээ.

Гутлын улыг халтируулахгүйн тулд

Бүжигчид төрөл бүрийн хучлагатай шалан дээр үзүүлбэр үзүүлдэг. Зарим нэг шал гөлгөр болохоор их халтирдаг ажээ. Гутлыг шалтай илүү барьцалдуулахын тулд гутлын ул руу үсний лак цацахад л болдог байна.

 

Хөлийг үрэхээс хамгаалахын тулд

Олон жилийн туршилтын явцад бас нэгэн хэрэгтэй зөвлөмж гарчээ. Спортоор хичээллэх үед эсвэл өдөр тутмын амьдралдаа жирийн оймсны дотуур давхар капронон оймс өмсвөл гутал холгож цэврүү үсрэх эрсдэл багасна.

 

Хувцсыг биед наалдуулахгүйн тулд

Хувцас цахилгаанжих үед цацдаг тусгай бодис байдгийг бид бүгд сайн мэднэ. Харин туршлагатай бүжигчид уг бодисын оронд жирийн ус хэрэглэдэг ажээ. Гараа усаар норгоод л хувцсаа арчихад болно. Энэ аргыг маш цөөн хүн мэддэг юм.

 

Массажист руу гүйхгүйн тулд

© Depositphotos.com

Ихэнх тамирчид булчингийн эд эсийг халаахын тулд хөөсөнцөр бүхий тусгай өнхрүүш хэрэглэдэг. Тэгэхээр гэртээ хэрэглэж яагаад болохгүй гэж? Жирийн амьдрал дээр ч гэсэн хэрэглэх боломжтой, энэ тохиолдолд массажистад илүү мөнгө төлөх шаардлага гарахгүй.

 

Байнга хүйтэн устай байхын тулд

Байнга хүйтэн устай байхын тулд дараах аргыг ашиглаж болно. Усны савны дундуур ус хийгээд хажуугаар нь хэвтүүлж хөлдөөгчинд хийнэ. Бэлтгэлд эсвэл гүйлтэнд гарахдаа усаар дүүргээрэй. Мөс аажим хайлахын зэрэгцээ ус хүйтнээрээ байх болно, гэхдээ мөс шиг хүйтэн биш.

 

Нислэгийн үеэр хөлийг хавагнуулахгүйн тулд

© P C / Flickr

Компресс легинс эсвэл урт оймсыг мэргэжлийн атлектикчид спортоор хичээллэхдээ байнга өмсдөг. Ийм төрлийн хувцсыг мөн удаан цагаар үргэлжлэх нислэгийн үеэр ч өмсөх боломжтой – нислэгийн үеэр хөл хавагнахгүй тул та цагийг илүү тав тухтай өнгөрөөх болно.

 

Жингээ ч барина, гоймонгоо ч иднэ

© gaku. / Flickr

Тамирчин хүн ч гэсэн гоймон идэж болно. Энэ нь тэдний жинд огт нөлөөлөхгүй. Гоймон нь нүүрс усаар баялаг бөгөөд авхаалж самбаанд маш чухал, ялангуяа удаан хугацаагаар ачаалал авах бол нэн хэрэгтэй. Дэлхийд алдартай балетчин Изабелла Бойлстон бүр тоглолтынхоо хэдэн цагийн өмнө тал пицца, паста иддэг байсан. Биед хүнд оргихгүйгээр эрч хүчээр сэлбэдэг ажээ.

 

Гэрэл зураг дээр сайхан гарахын тулд

© Depositphotos.com

Фитнес-загвар өмсөгчид зураг авалтын өмнө хөнгөн халаалт хийдэг. Булчинг халаах тул зураг дээр илүү булчинлаг харагдах ажээ. Ийм аргыг мөн усны хувцастай гэрэл зураг даруулахаас өмнө ч ашиглаж болох юм.

 

Хөлийн таагүй мэдрэмжийг арилгахын тулд

Өндөр өсгийтэй туфли өмсөх дуртай бүсгүйчүүдэд яг тохирох дасгал юм. Уг дасгал хөлийн улыг үр дүнтэй чангалж ачаалал даах чадварыг нэмэгдүүлнэ. Хөлийн улыг шалан дээр тавиад эхлээд шалнаас хөлийн эрхий хурууг хөндийрүүлнэ. Дараа нь шалнаас хөлийн бусад хурууг хөндийрүүлэх гэж хичээгээрэй, энэ үед эрхий хуруу шалнаас салах ёсгүй. Энэ төрлийн йог нь өдөржингөө өндөр өсгийтэй туфли өмссөний дараа хөлийг үр дүнтэй амрааж өгдөг.

Та бүхний дунд спортоор идэвхтэй хичээллэдэг хүн байх нь маргаангүй. Бидний танилцуулсан аргуудаас та алийг нь мэддэг вэ? Эсвэл өөрийн мэддэг лайфхакыг бидэнтэй хуваалцахаар бэлдэж байна уу?

4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *