
Хүүхэлдэйн киногүй хүүхэд нас гэж юу байх вэ дээ? Бидний хувьд бол бага байхдаа тодорхой тооны л цөөн хэдхэн хүүхэлдэйн кино үздэг байжээ. Харин өнөөдрийн хүүхдүүд бүр илүүдэлд ороод байна. Маш олон тооны сонирхолтой үйл явдалтай хүүхэлдэйн кинонууд дундаас чухам алийг нь сонгож хүүхдэдээ үзүүлэх вэ: хүүхэлдэйн киногоор нь дамжуулж амьдралын үнэ цэнэ, хүмүүс хоорондын харилцааны нарийн учрыг ойлгуулах нь чухал.
Та бүхэндээ сэтгэл догдлуулсан түүхтэй бүтээлүүдийг танилцуулахаар бэлдлээ. Хүүхдүүд өөрсдийнхөө төсөөллөөр хүүхэлдэйн кинондоо орцгоох биз ээ.
1. Ballerina, 2016 (Франц, Канад)

“Ballerina” хүүхэлдэйн киноны үйл явдал өнчин охины эргэн тойронд болно, тэрээр өөрийнхөө мөрөөдөлд хөтлөгдөн балетчин болохоор зорино. Тэрээр Парисийн алдартай сургуульд суралцахаар ирэх боловч мөрөөдөлд хүрэх зам нь амаргүй болохыг ойлгох ажээ.
Зорилгодоо хүрэхийн тулд бүхий л зүйлийг хийх ёстой гэдгийг хүүхдүүдэд харуулахаас гадна өөрийгөө чухам юу хүсэж байгааг ойлгох ёстой гэдгийг хүргэхийг зорьжээ. Мөн хийж бас дурлаж байгаа ажилдаа толгойгоо мэдүүлж болохгүй, бусдыг үл тоомсорлож дээрээс харах нь зөв алхам биш гэдгийг харуулсан байна.
2. Ponyo on the Cliff by the Sea, 2008 (Япон)

Бяцхан сониуч Поньо загас буюу далайн дагины охин төрөлх хотоосоо сэлсээр хүмүүсийн ертөнцөд ирнэ. Тэрээр Сооскэ гэдэг хүүхэдтэй найзалдаг, загасанд одоо ганц л мөрөөдөл бий, тэр нь хүн болох. Энэ хүүхэлдэйн кино энэрэнгүй зан чанар, тэвчээр, илэн далангуй байдал бас харилцан ойлголцлыг хүүхдэд ойлгуулна.
3. Hotel Transylvania, 2012 (АНУ)

Дракула гүнгийн удирдлага дор хөгжилтэй мангасууд нэгэн зочид буудал дор амьдарцгаана, тэд хүмүүсийн нүднээс далдуур, өөрсдийн амьдралаар амьдрахыг хүсэцгээнэ. Дракула хайртай охиноо өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ заналт ертөнцөөс хамгаалахыг хичээдэг. Нэгэн өдөр урилгагүй жуулчин зочид буудалд ирснээс хойш тэдний тайван амьдрал эвдэгдэх ажээ.
Хүнийг гадаад үзэмжээр нь үнэлж болохгүй, хамгийн чухал нь түүний дотор байгаа зүрх сэтгэл гэдгийг хүүхдэд ойлгуулахад уг хүүхэлдэйн кино чиглэжээ. Гэр бүл – хамгаас үнэ цэнэтэй зүйл, гэхдээ эцэг эх, хүүхдүүд бие биенээ байнга ойлгоод байдаггүй. Үр хүүхэд эцэг, эхээ хайрлан халамжилна, харин эцэг эх – үр хүүхдэдээ бие даах боломжийг олгох ёстой.
4. Your Name, 2016 (Япон)

Токиогийн хүү, охин хоёрын түүх өсвөр насныханд таалагдана. Залуу хүмүүс тэдний хооронд ямар нэгэн үл тайлбарлагдах холбоос байгааг мэдэрдэг. Нойрон дундаа тэдний бие махбодь солигдож өөр хоорондынхоо амьдралаар амьдардаг. Гэхдээ нэг л өдөр энэ онцгой чадвар нь алга болно, тэд үүний учрыг олохоор шийджээ. Гэнэтийн тохиолдол хүний амьдрал хэрхэн нөлөөлөх вэ, жинхэнэ хайрыг хормын хүсэл сонирхлоос хэрхэн ялгах вэ гэдгийг үзэгчдэд хүргэнэ.
5. ParaNorman, 2009 (АНУ)

Норман-д нэгэн бяцхан ертөнц бүх итгэл найдвараа тавьж байгаа. Яагаад гэвэл тэр супер хүч чадалтай – тэр хотын тайван байдлыг алдагдуулаад байгаа хий үзэгдэлтэй харилцдаг. Тэр л эртний энэ хараалыг тайлах ажээ. Бага зэргийн аймшигтай тус хүүхэлдэйн кино үзэгчдийг багагүй сандаргана, гэхдээ гол асуудлыг ч мөн хөндөнө: бид ойлгохгүй байгаа зүйлээсээ айдаг, айж байгаа зүйлээ юуг нь ч ойлгохгүй шууд л устгаж үгүй хийх гэж хичээдэг. Заримдаа тусламжийн гараа сунгахад л бүх асуудал шийдэгддэг гэдгийг та мэдэх үү?
6. Smallfoot, 2018 (АНУ)

Миго гэх алмас өөрийн амьдардаг уулын өндөр оргилоос доош бууж ирэн үл мэдэх хүмүүсийн ертөнцөд хөл тавина. Тэнд түүнийг маш олон адал явдал хүлээж буй. Байгаль орчноо хамгаалах, амьтдыг хайрлах, амьд болгоныг үнэ цэнэтэй зүйл гэж харж байх ёстойг хүүхдүүдэд ойлгуулах хөөрхөн хүүхэлдэйн кино. Бас нөхөрлөл, урвалт, харилцан туслах сэтгэл, эр зоригийн тухай ч гарна.
7. Onward, 2020 (АНУ)

Ах дүү-эльфүүд үлгэрийн ертөнцөд амьдардаг, гэхдээ хүмүүн бидний амьдралтай маш адилхан орчин үеийн ертөнц. Тэдний санамсаргүй олдвор жинхэнэ ид шидийн эрэлд гаргахад хүргэнэ.
Хажууд байгаа зүйлээ хэрхэн хайрлах, ойр дотны хүмүүсээ үнэ цэнэтэй гэдгийг бид тэр болгон боддоггүйг ухааруулах юм. Хүн болгоны дотор оршиж байдаг ид шид бидний дэлхий ертөнцөд хэрэгтэй.
8. Coco, 2017 (АНУ)

12-настай мексик хүү Мигель үхэгсдийн ертөнц рүү яван, өөрийн шүтэн биширдэг дуучин Эрнесто де ла Крустай уулзахыг хүсжээ. Тэнд өөрийн өвөг дээдэстэйгээ ч бас уулзах нь мэдээж. Энгийн мөртлөө маш чухал зарчмуудыг хүүхдэд ойлгуулна: ойр дотны хүмүүсээ хайрлах, тэдэнтэйгээ цуг байгаа цаг хугацааг үнэлэх, мөрөөдлийнхөө араас зоригтой явах, тэр зам хүнд хэцүү байсан ч хамаагүй бүгдийг даван туулах ёстой.
9. Inside Out, 2015 (АНУ)

Райли – жирийн л нэгэн сурагч охин. Түүний биеэ авч явахад үндсэн сэтгэл хөдлөлүүд нөлөөлнө. Баяр баясгалан, Уйтгар гуниг, Айдас, Уур хилэн болон Сэжигч. Эдгээр бяцхан хүмүүс охины толгойд амьдрах бөгөөд хүнд хэцүү үеийг даван туулахад нь тусална, энэ удаад охины гэр бүл гэнэт нүүх хэрэгтэй болдог. Бидэнд олон янзын сэтгэл хөдлөл байдаг, нэггүйгээр нь бид байж чадахгүй. Өөдөөс хараад сууж байгаа хүний дотор ч гэсэн бидэнтэй адилхан өөрийн гэсэн ертөнц бий, тиймээс бид бие биенээ ойлгож хүндэлж байх ёстой.
10. Red Shoes, 2019 (Өмнөд Солонгос)

Үлгэрийн эзэнт гүрний охин ид шидийн гутал олдог бөгөөд гоо үзэсгэлэнтэй гүнж болон хувирдаг. Тэр эзэнт гүрэнд 7 ногоон одой хүн мөн амьдарна, тэд урьд цагт ханхүү байцгаажээ. Энэ удаа тэдний зам огтлолцох юм. Нөхөрлөл, хайр, гоо үзэсгэлэн бас тусламж гэх мэт чухал зүйлсийг хүүхэлдэйн кинонд хөнддөг. Мөн хүүхэд өөрийгөө хэрхэн зөв хүлээж авах ёстой, дотоод сэтгэлээ хэрхэн нээх, өөрийгөө ойлгоход нь бас тусална.
11. Ana y Bruno, 2017 (Мексик)

Бяцхан охин Анна ээжтэйгээ хамт амьдардаг. Ээж нь бяцхан охиноо өөрийн хэрээр хайрлаж халамжилна. Ээж нь нэгэн өдөр өвдөж Анна ээжтэйгээ цуг эмнэлэг явах болно. Эмнэлгийн коридорт этгээд зүйлтэй танилцаж төд удалгүй сайн найзууд болох ажээ. Уг хүүхэлдэйн кино хүнд сэдвийг хөнджээ: үхэл гэж бий, гэнэт л ирнэ – энэ аймшигтай хагацлыг хүлээн зөвшөөрч цааш амьдрахаас өөр аргагүй.
12. Tito e os Pássaros, 2018 (Бразил)

Тито хүү хүмүүст аймшигтай өвчин заналхийлэх тийм л ертөнцөд амьдардаг – аймшгийн тахал. Шувуудын жиргээнд хүмүүсийн айдсын нууц байгаа гэдэгт Тито бүрэн итгэж явдаг. Түүний аав шувуудын хэлийг ойлгодог нэгэн машиныг олон жилийн өмнө хийжээ. Гэхдээ Тито аавыгаа харалгүй олон жил болсон тул найз нартайгаа аавыгаа олохоор замд гарна. Томчуудад ч гэсэн заримдаа ойлгоход хэцүү нөхцөл байдал үүсдэг: бид өөрсдөө асуудлын эх сурвалж болж үл үзэгдэх айдаст автдаг. Шийдвэр гаргахаас өмнө юу айдаст автуулаад байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэж байж бид тайван амьдарч чадна.
13. Les mandibules du bout du monde, 2018 (Франц, Гваделуп)

Бяцхан цох аюулаар дүүрэн ширэнгэн ойд амьдардаг. Хортон шавьж, шувуудын үлгэрийн ертөнцөөр аялахын зэрэгцээ – бидний ч ертөнцөд байдаг тэдний асуудлыг өгүүлнэ: ой мод огтлох, экологийн бохирдол.
14. Child of Weather, 2019 (Япон)

Анхны хайр болон хүмүүсийн харилцааны тухай бас нэгэн хүүхэлдэйн кино. Хүүхдүүд хэзээ нэгэн цагт том хүний амьдралд алхан орно. Найруулагч томчуудын асуудлыг энэ удаад хөнджээ: хайр, өөрийгөө золиослох эр зориг. Залуу хосуудын амьдрал өмнө нь бий, тэдний гэгээлэг оюун ухаан шинэ адал явдлыг даван туулахад тусална.
15. Большое путешествие, 2019 (Орос, АНУ)

Уймраа Өрөвтас шувуу пандагийн гэрт, пандагийн бамбаруушийг хүргэж өгөхийн оронд Мик-Мик нэртэй хүрэн баавгайн гэрт хүргээд өгчихжээ. Хариуцлагатай хүрэн баавгай бамбаруушийг жинхэнэ аав, ээжид нь буцааж өгөхөөр шийднэ. Ингээд Өмнөд Хятад руу алс холын замд гарч, замдаа маш олон төрлийн амьтадтай уулзах ажээ. Хайр, харилцан дэмжлэг үзүүлэх, нөхөрлөл болон өөрийгөө бусдын оронд тавьж үзэх, гэр бүлийн ойр дотно харилцаа ямар чухал болохыг хүүхдүүд энэ л хүүхэлдэйн киноноос ойлгоно.
16. Home, 2015 (АНУ)

Харь гарийнхан манай Дэлхийг эзэлсэн бөгөөд өөрсдийнхөө үйл хэргийг явуулна. Дар гэх зоригтой охин эзлэн түрэмгийлэгч нараас азтай мултарч чадна. Зугтааж байх замдаа О-той танилцжээ, тэр өөрийн харь гаригийнханы эгнээнээс хөөгдсөн нэгэн. Энэ хоёр этгээд хос манай дэлхийг аварна. Нэр хүнд, үүрэг хариуцлага, амжилтад хүрэх итгэл үнэмшил – байж боломгүй мэт санагдана, өөдрөг үзэл бодол, хүнд хэцүү үед инээмсэглэх чадвар. Энэ хоёр эрч хүчтэйгээр хэрхэн амьдрахыг харуулах ажээ.
17. Abominable, 2019 (АНУ, Хятад)

Этгээд нэгэн хөвсгөр зүйл судалгааны лабораториос зугтаадаг. Түүнийг байшингийн дээвэр дээр нуугдаж байхад нь охин олж найзууддаа ярина. Хүүхдүүд хорон муу санаатай эрдэмтдээс тэр амьтныг аврахаар шийдсэнээр адал явдал эхэлдэг. Хүний зан чанар хүнд нөхцөл байдалд хэрхэн илэрдэг, хүнд цаг үед бие биедээ хэрхэн тусалж байгааг хүүхдүүд бүгд ажиглаж байдаг юм. Мэдээж тус хүүхэлдэйн кино мөнхийн үнэ цэнэтэй сэдвийг ч хөндөнө – хайр, гэр бүл, хүмүүсийн дотносох сэтгэл.
18. Duck Duck Goose, 2018 (Хятад, АНУ)

Хөгжилтэй гэхдээ бүтэлгүй Пэм байнга л таагүй үйл явдалд орооцолддог. Пэм – галуу шүү. Нэг удаа далавчаа гэмтээнэ, гэхдээ бяцхан дэгдээхийнүүдийг бараг л дарж унана. Пэм дэгдээхийнүүдэд анхаарал халамж тавьснаар тэд цугтаа бяцхан аялалд гарахаар шийджээ. Энгийн бөгөөд хүүхдүүдэд маш ойлгомжтой, гүн утга агуулсан бүтээл: гэр бүл – хамгаас чухал, хүн ч бай, галуу ч бай – бие биедээ хэрэгтэй бөгөөд хайрлаж халамжилж байх ёстой.
19. Big Hero 6, 2014 (АНУ)

Хүүхэлдэйн киноны гол үйл явдал – залуу зохион бүтээгч болон Бэймакс роботын эргэн тойронд өрнөнө. Бэймакс – хөгжилтэй бүдүүн роботоос тулааны машин болж хувирдаг. Хүүхэлдэйн кино амьдралын олон асуудлыг хөнджээ: хамгийн гол нь – нөхөрлөл болон боловсрол ямар чухал болохыг ойлгуулна. Өөрийгөө байнга хөгжүүлж байх ёстойг сануулна.
20. Dr. Seuss’ The Lorax, 2012 (АНУ)

Эргэн тойрон хуванцар мод байхад яаж амьд мод олох вэ? Мэдээж адал явдал дундуур байгаль орчныг хамгаалж. Хоёр анд нөхөр юу хийв: хүү болон үсэрхэг Лоракс. Хүүхэлдэйн кино манай дэлхийн экологийн томоохон асуудлыг хурцаар тавьж байна: сүүдэрт нь сууж байсан модоо тайрч огт болохгүй. Манай дэлхийн болон ирээдүйн хойч үеийн амьдрал ямар байх нь биднээс л шалтгаална.
Танд бас хүүхдүүддээ заавал үзүүлэх юмсан гэж бодож явдаг өөрийн дуртай хүүхэлдэйн кино бий юу?








Shagai Shagai
2020/03/23 at 12:15
Амартөр Гэгээнсондор
А. Тэлмэн
2020/03/23 at 12:22
your name huuheldei ? Lol
О. Одхүү
2020/03/23 at 12:23
Ч. Одмаа
Чулуунбаатар Мөнгөнчимэг
2020/03/23 at 12:28
ZeereeChuluunbaatar Uganaa Uganaa
Nyamsuren Namsraijav
2020/03/23 at 12:33
Зул Энхтайван
Zaya Zaya
2020/03/23 at 12:41
Анима Б.
Соёл-эрдэнэ Эрдэнэбат
2020/03/23 at 12:49
Б. Болормаа С. Хонгор Зул Otgoo Oogii
Nyamsuren Yura
2020/03/23 at 13:08
Үхсэн энд чинь нэг ч монгол контент монгол хүүхэлдэй алга тэр гадаадууддаа үзүүл
О. Алиса
2020/03/23 at 13:24
Erdeneochir Sanjmytaw anukad uzule 💕
Bat Zaya
2020/03/23 at 13:27
Hishgee Betty
Shagai Shagai
2020/03/23 at 13:37
Амартөр Гэгээнсондор
Nyamaa Sharavpurev
2020/03/23 at 14:25
Tseba Lhagva
Мэндбаярын Азжаргал
2020/03/23 at 14:37
Link bnuu
Munkhzul Zulaa
2020/03/23 at 16:37
haanaas uzhuu
Dima Di
2020/03/23 at 19:14
Эрхэмээ Эрхэмээ chinii ajil bn hair min ee
Oyunaa Oyungerel
2020/03/23 at 19:56
Ballerina-г хүүхдүүдтэйгээ хамт үзсэн үнэхээр зорилгодоо хүрэхийн тулд тууштай шантрахгүй тэмүүлж байгааг харуулсан кино байсан
Ami Tami
2020/03/23 at 20:18
Dulgoon Bolortsog
Banzragch Beegii
2020/03/23 at 20:29
Bayanaa Erdenebat
Anu Ka
2020/03/23 at 21:20
Г. Даваажаргал 2ла хүүхддэ үзүүляда..😂❤
Мѳнхжаргал О.
2020/03/23 at 23:10
Г. Дагийнаа
Khulan Hulan
2020/03/23 at 23:37
6n uzsen yum bn
Oyun Alexander
2020/03/24 at 03:02
Аль сувгаар гарч байгаан
Nomin Nomin
2020/03/24 at 04:17
Bugdiin uzseen bugd aygu goy 🤗
Довчин Заяа
2020/03/24 at 07:23
Алтан Хуяг аа
Batjargal Saikhangerel
2020/03/24 at 07:49
Apple Apple Apple
Purevsuren Badamkhand
2020/03/24 at 09:20
Урангоо Гоо
Tuya Munkhtuya
2020/03/24 at 09:54
Гоо Уран
Choijookhuu Gerlee
2020/03/24 at 10:25
Batchimeg Baaska
Оюука
2020/03/24 at 10:36
Бороо А.
Б. Даваадулам
2020/03/24 at 10:39
Dulguun Suwd
Bolor Zoloko
2020/03/24 at 11:28
Oogii Oogii
ᠪᠠᠲᠤᠳᠡᠯᠭᠡᠷ ᠰᠠᠨᠢᠴᠠᠷ
2020/03/24 at 20:11
Талыг нь үзчихсэн юм байна хүүхдүүдтэйгээ.
Sondor Otga
2020/03/24 at 20:22
Хувь нэмэргүй
Б. Сугармаа
2020/03/24 at 21:00
Oyun Oyun
Happy Locker
2020/03/25 at 09:17
Young Hero
Б. Мөнхбаяр
2020/03/25 at 10:10
Oyungerel Bayarbold, Saruulhan Saruul olood uzetsgeegeerei
Жаргал Жаргал
2020/03/25 at 13:29
Baatarsuren Tulga
Б. Амартүвшин
2020/03/25 at 20:07
Б. Цэрэнхүү заавал үзүүлээрэй.
Отгонбаяр Нандин
2020/05/06 at 21:25
Be yuuch oilgosongui shuu.Nadad hen neg n zaagaad uguuch??????????❓⁉️🇦🇺🇦🇺🇦🇺
С.Д
2022/01/21 at 18:37
“Лунтик” маш хөөрхөн шүү!! Хайрын цэнхэр дэлхий дээрх Хамгийн хөөрхөн бозоолоо шүү!! Оросын хүүхэлдэйн кино Лунтик дэндүү дэндүү гэхэд дэндүү эгдүү хүрмээр хөөрхөн ‘Бозоохой’ шүү!!!!!!!!! Хүн төрөлхтөн минээ!!