Таны өндөр үнээр хийсэн гэрийн тохижилтийг хямдхан харагдуулж мэдэх 13 зүйл

0

Хэнд ч тохиолдож болно – та гэртээ супер засвар хийж, их ч мөнгө зарж, магадгүй тусгайлан интерьерийн дизайнер хөлсөлж авсан байхыг ч үгүйсгэхгүй, тэгсэн мөртлөө л үр дүн нь сэтгэлд хүрсэнгүй. Нэг л хямдхан харагдаад байх юм? Долоо хэмжиж нэг огтол гэдэг ардын үг байдаг даа, тиймээс засвар хийхээсээ өмнө мэргэжлийн зөвлөгөө авах нь зүйтэй. Энэ удаад бидэнд мэргэжлийн интерьер дизайнерууд тусалсан юм. Чухам юунаас болж бидний засал чимэглэл гоё харагдахгүй байгааг та бүхэндээ танилцуулна. Нийтлэлийн төгсгөлд тасалгааг амархан амь оруулах аргыг хэлж өгөх болно.

Олноо тархсан урлагийн бүтээл

© wikipedia

Үнэтэй засал чимэглэлийн нэгэн чухал бүрдэл – урлагийн бүтээл. Ханан дээр өлгөсөн дуураймал бүтээл таны хичээл зүтгэлийг нүд ирмэхийн зуур л үгүй хийнэ. Зөв замаар явж байсан засал чимэглэлийг хямдхан зочид буудлын өрөө болгох вий дээ. Ялангуяа хямдхан хүрээтэй том биш зургуудаас татгалзаарай.

  • Үнэтэй уран зураг худалдаж авах мөнгө байхгүй бол заавал эх зургийг эсвэл уран баримал авах гэж зүтгэсний хэрэггүй. Залуу зураачдын бүтээлийг сонирхоод үзэхэд илүүдэхгүй. Пиккасо, Роден болон Сесил Битон бүгд л уран бүтээлээ тэгээс эхэлж байсан улс.

 

Сондгой өнгийн хана

© Алеся Нестяк

Энэхүү дизайнерын шийдэл нэг хэсэг моод байсан нь үнэн, өнөөдрийн хувьд зүгээр ч нэг үеэ өнгөрөөгөөд зогссонгүй, мөн та өнгөний сонголтоо зөв хийж чадаагүйг танд байнга сануулах болно.

  • Аль нэг ханыг заавал өөр өнгөөр ялгамаар санагдаад байгаа бол – зураг, чимэглэл сонирхоод үзээрэй. Ханын жижиг чимэглэл өнөө цагт тренд болсон, олон ч төрлийн техникээр гүйцэтгэж байна – сонгодог эсвэл орчин үеийн засал чимэглэлийн алинд нь ч тохирохоор зургууд байх ажээ. Мөн ханын хавтангуудын хувьд ч төрөл бүрээрээ сонголт арвинтай.

 

Тавилгын хэмжээгээ буруу сонгох

© Zveiger / depositphotos

Овор хэмжээ, харьцаа зэрэг нь сайн дизайныг муугаас ялгаж өгнө. Тухайн тасалгаандаа том биш тавилга, хэтэрхий жижиг эсвэл бүр том овор хэмжээтэй тавилга, мөн тавилгууд нь хоорондоо зохицоогүй байх – энэ бүгд тав тухыг шууд алдагдуулна. Тохирохгүй байгаа тэр буйдан эсвэл ширээнд хэдийг төлсөн нь бас сүүлийн үеийн моодны загвар сонгосон нь ч энд чухал биш.

  • Хэмжээг хэтрүүлж яавч болохгүй. Хагас дутуу хараад худалдан авалт хийж бас болохгүй – өндөр, өргөн, гүн гээд аливаа хэмжээс таны тасалгаанд тохирох эсэхийг юуны түрүүнд заавал шалгана. Төгс засал чимэглэлийг дизайнерууд байгалийн өнгө төрхтэй адилтган хэлдэг – илүү зүйл юу ч байхгүй, мөн юугаар ч дутаагүй.

 

Хэмжээ нь тохироогүй хивс

© McDamnright / reddit © mrsiraphol / freepik

Хивс – тансаг харагдуулах бас нэгэн гэрийн хогшил. Хэрвээ хэтэрхий жижигхэн хэмжээтэй бол тавилгатайгаа харьцаа нь алдагдана, эсвэл тохирох хивс авахад мөнгө нь хүрээгүй юм болов уу гэсэн сэтгэгдэл зочдод төрж мэдэх юм. Хэтэрхий том хэмжээтэй хивс нь тасалгааны талбайг жижиг болгож харагдуулна, тэгэхээр бас л тохирохгүй нь.

  • Дизайнерууд энгийн нэгэн дүрэм баримталдаг: тухайн тасалгаанд байгаа тавилгуудын хөл доогуур орохоор хэмжээтэй хивс. Хэрвээ буйдан, кресло эсвэл сандал бол урд хөл доогуур хивс орно, харин ширээ бол дөрвөн хөлөөрөө байх ёстой юм.

 

Буруу гэрэлтүүлэг

© photographee.eu / depositphotos

Тасалгаанд ганцхан гэрлийн бүрхүүл байх ёсгүй, хичнээн гоёмсог байсан ч тэр. Зөв бодож хийсэн гэрэлтүүлгийг дизайнерууд гэрлийн найраглал хэмээдэг, өөрөөр хэлбэл ажлын хэсгийн гэрэлтүүлэг, гэрлийн тусгал, туяа энэ бүгд урлаг – үнэтэй засал чимэглэлд тооцогдоно.

  • Ерөнхий гэрлээс гадна – дээр байгаа гэрлийн бүрхүүлтэйг хэлж байна л даа, тасалгаанд мөн бра, булангийн бас ажлын болон амралтын хэсгийг гэрэлтүүлэх цэгэн гэрэлтүүлэг заавал байх ёстой. Мөн өрөөний гол чимэглэл гэж бодож хийсэн уран баримал, зургийн дэргэд гэрэл тавьбал илүү гоёмсог харагдана.

 

Гэрлийн бүрхүүлийн буруу хэмжээ

© photoff / depositphotos

Зөвхөн гэрэлтүүлгийн найраглал төдийгүй гэрлийн бүрхүүлийн хэмжээ ч мөн чухал – төв гэрэлтүүлэг. Энэ бол засал чимэглэлийн гол санаа юм.

  • Гэрлийн бүрхүүлийн зөв хэмжээг тооцоолох футаар (1 фут=30.48 сентиметр) илэрхийлсэн томьёо байдаг. Төв гэрлийн бүрхүүлийн зохих диаметрийг мэдэхийн тулд тасалгааны өргөний хэмжээ дээр уртыг нэмнэ. Жишээ нь, 20, 20 футын хэмжээтэй тасалгаанд 40 инчийн диаметртэй бүрхүүл тохирно. Хэмжүүрийн системийг хөрвүүлэх гэж зовохын ч хэрэг алга, тасалгааны өргөн, уртыг метрээр хэмжээд дараа нь нийлбэрийг нь 8,25-д үржүүлнэ. Стандарт талбайтай гал тогооны хувьд 9 кв.м – тэгэхээр 50 см орчмын диаметртэй гэрлийн бүрхүүл тохирно (3+3=6, 8,5-д үржүүлэхээр 49,5 см гарна).

 

Хэтэрхий их тавилга

© pxhere

Хэтэрхий их тавилга ямар ч том талбайтай тасалгааг замбараагүй жижигхэн гэр шиг л харагдуулна. Баян байгаагаа их тавилгаар илэрхийлнэ гэдэг утгагүй, ширээ, буйдангийн булан болгонд хөлөө цохих шаардлага ч алга.

  • Та хэтэрхий их хичээсэн эсэхийг шалгах энгийн арга бий – тасалгаан дундуур явж үзээрэй. Юуны түрүүнд хөдөлгөөн чөлөөтэй байх ёстой. Хоёрдугаарт, өөртөө асуулт тавь: тухайн тасалгаанд байгаа тавилга ямар зориулалттай тавигдсан бэ? Хэн ч суудаггүй кресло эсвэл үндсэн зориулалтаар нь хэзээ ч ашиглаж байгаагүй шургуулга – энэ бүгдээс салах цаг нэгэнт болжээ. Энгийн зочны өрөөнд буйдан, сэтгүүлийн ширээ, кресло байхад л болно. Танд бүх эд хогшил заавал байх албагүй.

 

 

Хэтэрхий олон төрлийн хээ угалз

Дизайнеруудын өнгө, хээ угалзыг гайхалтай зохицуулж чадсаныг бид шагшин магтдаг, гэхдээ алдаа гаргахад их амархан. Хичээл зүтгэл багахан хэтэрчихэд л тансаг өрөө хог новш хураадаг харанхуй өрөө шиг л болж хувирна.

  • Дизайнерын энгийн арга – хэмжээ, өнгөөрөө тохирох цэцгийн хээ гаргах. Том хэмжээтэй эд хогшил дээр том дүрс зураг, харин тавилга, даавуун чимэглэлийн хээ угалз жижиг байна.

 

Жижиг зүйл дээр хэмнэлт гаргах

Үнэтэй засал чимэглэлийг боловсруулахдаа өчүүхэн ч зүйл үлдээлгүй бүгдийг сайтар бодож хийсэн байдаг. Ганц хямд хуванцар залгуур гэхэд л гоёмсог будсан ханыг шууд хямдхан хог болгож харагдуулна. Хоёр өрөөний шалны зааг дарагч (хэн ч анзаарахгүй гээд хэмнэлт гаргаад хямдханыг авчихсан) дизайнерын хичээл зүтгэлийг талаар хийнэ.

  • Мэдээж гарах арга зам маш энгийн: хэмнэлт гаргахгүй байхад л болно. Гэхдээ хэрэглээндээ зарцуулж болох ихээхэн хэмжээний мөнгөөр ганц плинтус авах нь зөв эсэхийг бодоорой. Хэмнэлттэй гэхдээ чанарын хувьд сайн хувилбаруудыг заавал харна. Дэлхий дахинаа танигдсан олон улсын үнэтэй брэндийн дэргэд орон нутгийн чанартай бараа бүтээгдэхүүн байж л байгаа. Дөнгөж үйлдвэрлэлийн гараагаа эхэлж байгаа компаниуд гоёмсог дизайнтай, чанартай залгуур, цонхны тавцан, хаалганы бариул зэрэг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгодог.

 

Хиймэл алтадмал эд хогшил

© milos.ljubicic / depositphotos © aoo8449 / depositphotos

Бага зэргийн гялалзсан өнгө төрх тухайн зүйлийг үнэтэй болгож харагдуулдаг. Гэхдээ хиймэл алт эсвэл мөнгө гэрийн засал чимэглэлийг шууд гутаана.

  • Зэс, никель, латунь – жинхэнэ. Таны нүүрийг улалзуулахгүй, тэгээд ч бат бөх тул элэгдэхгүй, тансаг ч харагдана. Гэхдээ чанарыг нь шалгаж байж худалдан авалтаа хийгээрэй.

 

Муу даавуу

© Алеся Нестяк

Ямар ч эргэлзээ байхгүй – үнэтэй засал чимэглэлд хямд даавуун материал ашиглахгүй. Гэхдээ үнэтэй даавуу ч гэлээ синтетик юм шиг мууддаг нь ч бий – үрчийнэ, бөөстөнө, өөртөө тоос шороо татаж сааралтана.

  • Заавал цэвэр даавуун материалаас зууралдаад байх хэрэггүй дээ. Одоо цагт угаалга, эдэлгээ даах холимог даавуу төрөл бүрээрээ л байна. Чанарын хувьд хавьгүй сайн болсон. Өөрийн хэрэглээгээ бодолцохыг зөвлөе, харин дараа нь материалын орц болон өнгийг тавина.

 

Туслах эд анги

© photographee.eu / depositphotos © photographee.eu / depositphotos

Тавилгын эд анги – энгийн бөгөөд стандарт шийдэл байна. Бариулгүй шкафыг үйлдвэрлэгч зарж чадахгүйгээс хойш ямар нэгэн бариул сонгож хийнэ, тэр нь чанартай ч байж болно. Харин таны гэрийн засал чимэглэл тус бүрийн жижиг сажиг зүйлээс бүрдэж байгаа, эдгээрийн нэг нь л бусдаасаа онцгойрвол хичээл зүтгэл хий дэмий үрэгдэнэ.

  • Туслах эд ангид хэтэрхий их ач холбогдол өгөх хэрэггүй. Сольж болох эд шүү дээ, өөрийнхөө засал чимэглэлд тохирох хувилбарыг хайж олоод л сольчихно.

 

Тавилгууд

© photographee.eu / depositphotos

Бас нэгэн шийдэх ёстой зүйл – тавилгууд. Тавилгын үйлдвэрийн каталогийн зураг шиг тавилгуудаа байрлуулах уу? Энэ тухайд бас л өөрийн сонгосон хэв маяг, тухайн хүний сонирхол шийднэ. Худалдагчийн санал болгож байгаа стандарт цуглуулга танд огт хэрэггүй.

  • Хоорондоо зохицож байгаа өөр өөр цуглуулгын тавилга, тэр ч бүү хэл өөр хэв маягийнх ч байж болох тавилгаас сонгох боломжтой. Хуучин эдлэлийн дэлгүүрээр орохоо мартав аа? Гар хийцийн чамин сандал, гоёмсог бариултай хуучны шкаф – энэ бүгд каталогоос сонгосон тавилгаас шууд ялгарна. Хуучны тавилга цаг хугацааны ул мөрийг өөртөө үлдээжээ – өөрийн түүхийг чимээгүйхэн өгүүлж тансаг уур амьсгалыг бий болгоно.

 

Бонус

Засал чимэглэлийг сайжруулах шалгарсан арга байдаг – цэцэгтэй ваар. Сарнай, цахирмаа, цээнэ – нэг цэцгийн боодол эсвэл цэцэгнүүдийн хослол, энэ бүгд биднийг баясгана. Хэрвээ та амьд цэцэгт дурладаггүй бол хатаасан цэцэг сонирхоорой.

Гэрийн засал чимэглэлд юу анхаарах ёстой гэж та боддог вэ? Дизайнерын ямар шийдлийг та зохимжгүй гэж бодож байна?

14
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *