Хүзүүгээ үргэлж залуухан, сайхан харагдуулах өндөр үр дүнтэй 6 арга

2

Хүмүүсийн хөгшрөлт хэр хурдан явагдаж буйг хүзүүнийх нь арьсыг хараад хамгийн түрүүнд мэдэж болно. Учир нь хүзүүний арьс биеийн бусад хэсгийг бодвол маш нимгэн байдаг төдийгүй тосны булчирхай багатай байдаг нь уян хатан чанараа хурдан алдаж хөгшрөх гол шалтгаан болдог. Аз болоход энэ асуудлыг шийдэж үргэлж залуу сайхнаараа харагдах бүрэн боломжтой.

6. Үнэртнээ хэтрүүлэх хэрэггүй

© ipag/ depositphotos © Syda_Productions/ depositphotos

Үнэртэй усны найрлагад спирт болон бусад төрлийн үнэрт бодис агуулагдаж байдаг нь таны арьсны чийгийг алдагдуулж хуурай болгодог. Хэрэв та өдрийн турш үнэртнээ сэргээх шаардлагатай байгаа бол бугуй руугаа цацаж хэвших хэрэгтэй.

 

5. Овор ихтэй гоёл чимэглэл зүүхээс татгалз

© Lenets_Tatsiana/ depositphotos © Syda_Productions/ depositphotos

Хүнд жинтэй хүзүүний гоёл, зүүлтүүд нь хүзүүний арьс сунгадаг сөрөг талтай. Тиймээс зөвхөн маш онцгой үеүдэд тийм төрлийн гоёл зүүсэн дээр. Мөн ижил шалтгаанаар синтетик захтай цамц өмсөхөөс татгалзаарай.

 

4. Биеийнхээ байрлалд анхаар

© Jandruk/ depositphotos © Jandruk/ depositphotos

Хамгийн түрүүнд үргэлж хүзүүгээ нугалах нь толгой өвдөх, хүзүү өвдөх үндсэн шалтгаан болдог. Хоёрдугаарт, та хүзүүгээ тогтмол гулзайлгасан байдалтай байлгаж ядраадаг бол маш хурдан хугацаанд үрчлээ нэмэгдэнэ. Хүзүүгээ цэх байлгаж сайхан харагдахад нэг л зүйл хамгийн том дайсан болдог нь гар утас юм. Ихэнх хүмүүс гар утсаа харахдаа нүднээсээ доор түвшинд барьдаг нь  үрчлээ үүсэх хамгийн том шалтгаан болдог.

 

3. Арьсаа тогтмол чийгшүүл

© avemario/ depositphotos

Арьс чийгшүүлэх нь энгийн зөвлөмж мэт хэдий ч ихэнх бүсгүйчүүд нүүрнийхээ арьсыг чийгшүүлээд хүзүүгээ орхидог талтай. Танд хүзүүнд зориулсан тусгай тос хэрэггүй, зүгээр л нүүрэндээ түрхдэг тосоо хамтад нь хэрэглэхэд болно. Харин гол анхаарах ёстой зүйл бол гарын хөдөлгөөн юм. Хүзүүндээ тос түрхэхдээ доороос дээшээ чиглэлтэй хөдөлгөөн хийнэ.

Түүнчлэн нүүрнийхээ арьсанд хийж заншсан арьс арчилгааны бусад үйл явцыг ч хүзүүндээ хийх хэрэгтэй. Жишээ нь бид нүүрний арьсаа зөөлөн гуужуулагчаар гуужуулдаг шиг хүзүүний арьсыг ч мөн шинэчилж, нөхөн төлжүүлж байх нь чухал. Гэрийн аргаар хийх гуужуулагч: Овьёосоо бутлаад нунтаг болгоод тарагтай холиход органик гуужуулагч бэлэн болно.

 

 

2. Тосон хүчил, витамин C агуулсан хоол хүнс түлхүү хэрэглэ

© SergPoznanskiy/ depositphotos © nblxer/ depositphotos

Витамин C-д арьсны залуу байдлыг хадгалах үүрэгтэй коллаген агуулагдаж байдаг. Тиймээс та хоолны дэглэмдээ цитрус буюу исгэлэн төрлийн жимс түлхүү оруулах хэрэгтэй.  Мөн омега-3, омега-6 их хэмжээгээр агуулдаг оливын тос, загас, самар, авокадо зэргийг хүнсэндээ хэрэглэж хэвших хэрэгтэй. Эдгээр хоол хүнс таны арьсыг дотроос нь хамгаалах төдийгүй бусад олон төрлийн ашиг тустай.

 

1. Дасгал хөдөлгөөнийг мартаж болохгүй

Хүзүүний булчин чангаруулж, арьс залуужуулах маш олон дасгал байдаг. Тэдгээрээс онцолбол:

  • Доод шанаагаа урагшаа, хойшоо хөдөлгө

 

  • Уруулаа “О” үсэг хэлж байгаа мэт цоройлгоод 5 сек барь. Хэд хэдэн удаа давт. Тэгээд дахин “E” үсэг хэлээд 5 сек барих байдлаар хэд хэдэн удаа давтана.

 

  • Урагшаа эгц харж суугаад баруун гараа духан дээрээ тавина. Толгойгоо хөдөлгөхгүйгээр гараараа хүчтэй түлхэнэ. 10 сек турш барина.

 

  • Урагшаа эгц харж суугаад гараа толгойнхоо ард байрлуулна. Мөн адил толгойгоо хөдөлгөхгүйгээр гараараа түлхэнэ. Энэ байрлалдаа 10 сек барина.

 

  • Эгц суугаад толгойгоо үл ялиг гэдийлгээд амаа ангайна. Шүдээ хавиралдуулахгүйгээр доод уруулаа дээд уруулдаа хүргэх гэж оролд. Хэд хэдэн удаа давтана.

Хэрэв та хурдан хугацаанд үр дүнгээ хармаар байгаа бол эдгээр дасгалуудыг өдөрт хоёр удаа давтаарай. Гэвч дасгал хийх нь зөвхөн булчин чангалах үүрэгтэй тул хүзүүний арьсаа чийгшүүлэхээ огтхон ч мартаж болохгүй.

67
ХөөрхөнХөөрхөн
19
БахархмаарБахархмаар
16
ГайхмаарГайхмаар
14
БурууБуруу
12
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Dorjhand Doogii

    Dorjhand Doogii

    2020/03/23 at 20:20

    6

  2. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/03/24 at 16:53

    Р. Сарангоо

  3. Batbaatar

    Batbaatar

    2020/03/24 at 17:14

    Lee Arim

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *