Нүүрээ зөв будах 8 нууцаас

2

Сайхан цэвэрхэн арьс – бүсгүй хүн бүрийн мөрөөдөл. Сайхан харагдахын тулд хамгийн сүүлд гарсан элдэв гоо сайхны хэрэгсэл нүүрэндээ “наах”–ыг эрмэлзэнэ.

Хичээсэн болгон хүссэн үр дүнд хүрдэггүй нь харамсалтай. Тийм ч учраас бид та бүхэнд гэртээ гарын доорх өөрийн гоо сайхны хэрэгслийг ашиглан сайхан харагдах зарим нэг нууцаас дэлгэхээр бэлдлээ.

Цэвэрлээд, тэжээгээд, чийгшүүлье

Нүүрээ зөв будах 8 нууцаас 1

Сайхан, эрүүл арьсны нууц бол – зөв арчилгаа. Эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолт, мөн арьсандаа тохирсон зөв гоо сайхны бүтээгдэхүүн үүнд тооцогдоно. Гоо сайханчид нүүрнийхээ арьсыг тогтмол гуужуулж, тэжээлийн маск тавьж байхыг санал болгож байна. Гэхдээ өдөр тутмын баримтлах дүрэм бий – өглөө, оройдоо заавал цэвэрлээд, тэжээгээд, чийгшүүлэх. Нүүрээ хагас дутуу угаагаад орхихгүй, угаасны дараа заавал тоник түрхэж чийгшүүлэгч тос түрхэх ёстой.

Өө сэвээ дарах

Нүүрээ зөв будах 8 нууцаас 2

Арьсныхаа өөг корректороор дараарай. Зовхины улаан туяаг бид ногоон өнгийн корректороор “дарж” болно – улаан хэсэг дээр нимгэн түрхээд тараахад л болно. Харин шар эсвэл хүрэн (сэвх) толбыг нуух хэрэгтэй бол  цэнхэр өнгийн корректор ашиглаарай.

Нүдний доорх толбыг нуух

Нүүрээ зөв будах 8 нууцаас 3

Консилер таны нүдний дор харагдах хөх толбыг нууна. Будгийг түрхэхдээ бүсгүйчүүд нэг түгээмэл алдаа гаргадаг – шууд нүднийхээ дор хэдэн зураас татаад л будчихдаг. Зүй ёс нь бол консилерээр нүднийхээ доор гурвалжин зурж хурууныхаа үзүүрээр хөнгөн тарааж өгөх ёстой юм.

Нүүрний тон будгийн өнгөө зөв сонгож, зөв будах

Нүүрээ зөв будах 8 нууцаас 5

Та нүүрнийхээ будгийг сонгохдоо болгоомжтой хандах хэрэгтэй – танд тохирох өнгийг сонгохын тулд хүзүүн дээрээ хэд хэд өнгийг сонгон будаж үзээрэй. Хүзүү болон нүүрний арьсны өнгө өөр байдаг тул хүзүүний өнгөтэй ойролцоо өнгийг сонгох нь илүү тохирох болно.

Тоныг нүүрэндээ будахдаа хурууныхаа өндгөөр зөөлөн эсвэл тусгай багсаар будна. Нүүрний гол хэсгээс эхлүүлэн үс эхэлж байгаа хязгаар болон хамрын ухлаадсаар болгоомжтой будах хэрэгтэй буюу будгийг нимгэн  тарааж өгнө.

Контур тавих

Нүүрээ зөв будах 8 нууцаас 4

Өөгөө дарж, илүү тодруулах гэснээ тодруулахыг хүсч байвал танд контур хэрэг болно. Нүүрийг өө сэвгүй харагдуулах олон арга бий: шингэн эсвэл тосон кремийг өдөр тутмын будалтдаа ашиглахад бэрх байдаг. Өдөр тутамдаа  гоо сайхны хуурай бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү амар байдаг.

Доор зурагаас та контур хэрхэн зөв тавихыг харж болно. Үндсэн дүрмээс: илүү тод харагдуулахыг хүсч байгаа нүүрнийхээ хэсэгт гэгээтэй өнгө, харин нуухыг хүсч байгаа хэсэгтээ бараан өнгийн контур тавина.

Нүүрээ зөв будах 8 нууцаас 6

Гонзгой нүүрэнд контур тавихдаа эрүү, дунхны хэсэгт бараан өнгийн контур тавина. Эсрэгээрээ өргөн нүүрийг гонзгой болгон харагдуулахыг хүсч байвал шанаан дээрээ ягаан туяа тавина.

Нүүрээ зөв будах 8 нууцаас 7

Дугуй царайг багахан гонзгой харагдуулахын тулд хацрын захыг багахан бараан өнгөөр будна, харин эрүүг цайвар өнгөөр будах нь зүйтэй. Хайлайтераар дух, нүдний доод хэсгийг цайруулна. Ингэснээр нүүр доош сунасан мэт гонзгойдуу төрх гарна.

Нүүрээ зөв будах 8 нууцаас 8

Гурвалжин царайг засах будалт: нүүрний дээд хэсгийг нарийхан харагдуулж харин доод хэсгийн өргөн харагдуулах будалт байх юм. Үүний тулд дух, нүдний доогуур болон эрүүн  дээрээ хайлатераар будаг тавина.

Нүүрээ зөв будах 8 нууцаас 9

Дөрвөлжин царайг өөрчлөх будалт: нүүрний огцом өнцгийг далдлах хэрэгтэй. Үүний тулд бараан өнгийн тоныг шанааны доод хэсгээр, хайлайтерийг дух, нүдний доод хэсэг болон эрүүний үзүүрт  түрхэж өгнө.

Туяа оруулахаа мартаж болохгүй

Нүүрээ зөв будах 8 нууцаас 10

Хөнгөхөн туяа таныг эрүүл мэнд харагдуулна. Цайвар царайтай хүмүүст ягаан, саарал туяа тохирох бол бараан царайтай хүмүүст мөнгөлөгдүү туяа илүү зохино. Харин цайвар ягаан туяа ямар ч хүнд тохирохыг анхаарна уу. Туяагаа тавихдаа тусгай багсаар тавьбал жигд түрхэгдэнэ. Цэвэрхэн жигд туяа тавихын тулд: инээж байгаад хацрын товойж байгаа хэсэг дээр түрхээрэй.

Будгаа удаан хадгалах арга

Нүүрээ зөв будах 8 нууцаас 11

Будсан нүүрэн дээрээ нойтон салфетка болгоомжтой тавьж чийглэнэ. Пудртэй багсаар Т-зон байрлалаар явуулна – нүдний доогуур, уруулын эргэн тойрон, эрүү. Хацраа пудердэх хэрэггүй – ингэснээр таны царай улам гэгээлэг харагдана шүү. Цайвар хөнгөн өнгийн пудр сонгоорой.

25
ГоёГоё
24
Ха ХаХа Ха
11
БахархмаарБахархмаар
11
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Dashsambuu Altantuul

    Dashsambuu Altantuul

    2016/04/09 at 08:54

    ohid busguichuud uuniig sain unshaarai mash heregtei medeelel bna

  2. Зочин

    2016/04/09 at 11:36

    Ymar goe zowolgoo be engj budj bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *