Хоолны дэглэм сахих үед болгоомжилвол зохих 14 хүнс

2

Турахын тулд идэж ууж буй зүйлийнхээ илчлэгийг тооцож, идэвхтэй амьдрах хэрэгтэй гэдгийг бүгд мэднэ. Гэвч ихэнх хүмүүс тураадаг гэх хүнсний бүтээгдэхүүнүүдийг замбараагүй хольж, ерөнхий илчлэгийг тоож үздэггүй. Үнэн хэрэгтээ дэглэм барихад тустай бүтээгдэхүүн идээд турах нь бүү хэл, харин ч таргалж болно. Хэргийн учир илчлэгийн дутагдалд бас байгаа юм. Та илчлэг тооцохоос төвөгшөөж байгаа бол дараах ашигтай хүнсийг ч хэрэглэхдээ болгоомжтой байгаарай.

Йогурт

Хоолны дэглэм сахих үед болгоомжилвол зохих 14 хүнс 1

Йогурт идэх нь биед сайн. Гэхдээ 1 аяга йогуртанд ойролцоогоор 3 хоолны халбага элсэн чихэр ордог. Хоолны дэглэм барьж байгаа бол элдэв янзын нэмэлтгүй, жирийн йогурт сонгоорой.

Шарсан өндөг

Хоолны дэглэм сахих үед болгоомжилвол зохих 14 хүнс 8

Өндөг 12 төрлийн амино хүчил агуулдаг нь булчин суухад зайлшгүй шаардлагатай. Гэхдээ өндөр илчлэгтэй хүнс. Өдөрт 2 өндөг идэж болох бөгөөд шарыг нь идэхгүй байхад болно. Бяслаг, гахайн утсан мах нэмж шаралгүй, ногоо хийж болно шүү дээ.

Салат

Хоолны дэглэм сахих үед болгоомжилвол зохих 14 хүнс 13

Ногооны салат хийхдээ их хэмжээний давс, амтлагч, тос, сүмс, хатаамж нэмдэг бол гоё амттай ч илчлэг өндөр болно гэсэн үг.

Авокадо

Хоолны дэглэм сахих үед болгоомжилвол зохих 14 хүнс 9

Омега-3 агуулдаг тул бие махбодийн ажиллагаанд зайлшгүй хэрэгцээтэй жимс юм. Гэвч омега-3 бол тос. Та турахыг хүсэж байгаа бол авокадо битгий идээрэй.

Хан боргоцой

Хоолны дэглэм сахих үед болгоомжилвол зохих 14 хүнс 2

Өөх задлах бодис агуулна. Гэвч чихэр ихтэй. Иймээс хан боргоцой идсэн бол явган алхахыг зөвлөж байна. Хөдөлгөөнтэй, идэвхтэй амьдардаг бол чихэр танд тустай.

Бяслаг

Хоолны дэглэм сахих үед болгоомжилвол зохих 14 хүнс 10

Бяслаг ашигтай, гэвч илчлэг ихтэй. Өглөө жаахан бяслаг идэхэд яах ч үгүй. Харин нухаш, салатанд нэмж хийх хэрэггүй.

Кофе

Хоолны дэглэм сахих үед болгоомжилвол зохих 14 хүнс 3

Кофе яасан бэ гэж үү? Дан хар кофе уудаг бол зүгээр. Харин сироп, чихэр, сүү, цөцгий нэмж хэрэггүй.

Смүүти

Хоолны дэглэм сахих үед болгоомжилвол зохих 14 хүнс 4

Смүүти уухгүй байж чадахгүй бол бэлтгэх жороо бага зэрэг өөрчлөөд үзээрэй. Нэгдүгээрт, тослогтой сүү, йогурт, мөн илчлэг өндөртэй суурь бүтээгдэхүүнүүдээ соль. Хоёрдугаарт, жимсээ багасгаж ногоогоо нэм. Үгүй бол жин барих тухай бодох ч хэрэггүй.

Шинэ шүүс

Хоолны дэглэм сахих үед болгоомжилвол зохих 14 хүнс 11

Шинэ шүүс шахахад жимс их орно. Энэ нь чихэр их орно гэсэн үг. 1 аяга апельсиний шүүс хийхэд 4-5 жимс хэрэг болно. Дэндүү их илчлэгтэй болно биз дээ?

Дарс

Хоолны дэглэм сахих үед болгоомжилвол зохих 14 хүнс 5

Дарс хэдийгээр биед тустай боловч илчлэг нь бас өндөр. Бусад төрлийн согтууруулах ундаа ч мөн адил. Тохируулж уудаг байсан ч ялгаагүй. Оройн зоогоо улаан дарсаар даруулдаг зуршлаа орхихоос өөр аргагүй шүү. Баяр ёслол, онцгой тохиолдолд л юу юм гэхээс.

Хатаасан жимс

Хоолны дэглэм сахих үед болгоомжилвол зохих 14 хүнс 12

Сэтгэлийн тэвчээртэй хүмүүс хатаасан жимс идэж болох юм. Үнэхээр хэдхэн ширхэгийг идээд ханадаг бол. Харин тэвчиж чадахгүйгээ мэддэг бол анхнаасаа амсаад хэрэггүй. Илчлэг өндөртэй бүтээгдэхүүн юм.

Хар шоколад

Хоолны дэглэм сахих үед болгоомжилвол зохих 14 хүнс 6

Сүүтэй шоколадыг бодвол илчлэг багатай нь үнэн. Гэхдээ л илчлэгтэй хүнс шүү дээ. Маш бага идэх хэрэгтэй. Тархины идэвхийг нэмэгдүүлэх үүднээс өдөрт нэг жижиг дөрвөлжин байхад хангалттай.

Дүпү

Хоолны дэглэм сахих үед болгоомжилвол зохих 14 хүнс 14

Цагаан хоолтнууд дуртай байдаг нь аргагүй. Хаа нэгтээгээс эрч хүч, өөх тос авах хэрэгтэй болохоор мах, загас иддэггүй хүмүүст яг тохирно. Гэхдээ турж байгаа хүмүүст тохиромжгүй эд.

Суши, кимбаб

Хоолны дэглэм сахих үед болгоомжилвол зохих 14 хүнс 7

Илчлэг нь маш өндөр. Нэгдүгээрт, цагаан будаатай. Хоёрдугаарт, ямар ч нэмэлтгүй бол энгийн кимбаб, сушинд хэн дурлах билээ? Харин гуравдугаарт, шар буурцагны сүмс – хоолны дэглэмд хориотой хүнс.

8
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *