Улирч буй 2012 оноор дахин нэгэнтээ аялцгаая /2-р хэсэг/

0

Улирч буй 2012 оноор дахин нэгэнтээ аялцгаая /2-р хэсэг/


Он тооллын нэгэн шинэ хуудас бидний өмнө дэлгэгдэхэд хэдхэн хоног үлдээд байна. Өдөр өдрөөр биднээс алсран одож байгаа 2012 онд Дэлхий дахинд сайнтай муутай, сайхантай муухайтай олон үйл явдал болж өнгөрсөн бөгөөд хүн төрөлхтний түүхийн нэгээхэн хуудсыг дүүргэж байгаа тэрхүү түг түмэн үйл явдлуудаас 2012 оныг илтгэсэн үйл явдлуудын гэрэл зургуудын хоёр дахь хэсгийг сайтынхаа үзэгч та бүхний өмнө дэлгэж байна. “Улирч буй 2012 оноор дахин нэгэнтээ аялцгаая” фото багцын хоёр дахь хэсгийн зургуудыг тухлан сууж үзэхийг урья.2012.6.15. Онтарио, Ниагарагийн хүрхрээний Horseshoe хүрхрээний дээгүүр татсан олсон дээгүүр АНУ-ын талаас Канадын тал руу алхаж байгаа олсон дээгүүр алхагч Nik Wallendа. (Mark Blinch/Reuters)

2012.6.5. НАСА-гийн SDO хиймэл дагуулын авсан хэт-өндөр нягтшилтай энэ зурагт нарны наагуур өнгөрч яваа Сугар гариг харагдаж байна. Хамгийн сүүлийн ийм дайран өнгөрөлт 2004 онд болсон ба дараагийн ийм дайралтууд 2117 болон 2125 онд болох аж. /NASA/

2012.7.31. Энэтхэг, Калькут, Лааны гэрэл үйлчлүүлэгчийнхээ үсийг засаж байгаа энэтхэг үсчин. Сүлжээний нуралт болсноос болж, тус улсын бараг тал болох 620 сая хүн хэдэн цагийн турш цахилгаангүй болсон нь Дэлхийн хамгийн том цахилгаан тасралт болсон байна. /Bikas Das/Associated Press/

2012.6.5. Английн хатан хаан II Элизабетыг хаан ширээ залгамжлан авсаны 60 жилийн ойн дөрөв дэх өдөр хатан хааныг Букингемын ордны тагтан дээр гарч ирэхийг хүлээж байгаа баярлаж хөөрсөн хүмүүс. /Sang Tan/Associated Press/

2012.7.20. Индонезийн Өмнөд Сулавеси мужийн Макассар хотын сүмд Рамадан баяр эхлэх үеэр мөргөл хийж байгаа олон муслимчууд. /Yusuf Ahmad/Reuters/

2012.5.7. Шинэ албан тушаалд орж байгаа хүндэтгэлийн ёслолын үеэр Агуу Кремлийн ордны Андревскийн танхим руу орж ирж байгаа Оросын ерөнхийлөгч Владимир Путин. /Alex Druzhinin/Getty Images/

2012.6.24. Египет, Кайр, Тахрир талбайд шинэ ерөнхийлөгч Мохаммед Морсигийн ялалтыг тэмдэглэж байгаа Египетчүүд.

2012.6.2. Египетийн хөөгдсөн ерөнхийлөгч Хосни Мубарак шүүхийн өрөөнд торны цаана суугаад шүүхийн тогтоол сонсож байна. Тэрээр өнгөрсөн жил өөрийг нь хөөн зайлуулахаар боссон босогчдын аллагад оролцсон хэргээр бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн юм. /AFP/Getty Images/

2012.5.1. Нью Йорк хотод Occupy Wall Street-ийн идэвхтнүүд рүү цагдаагийн түрүүч бороохойгоо далайж байна. Олон янзын шалтгаанаар Ажилчдын өдрөөр Нью Йорк даяар тарсан олон зуун идэвхтнүүд Occupy Wall Street-ийн тэргүүлэгчидтэй хамт санхүүгийн байгууллагуудын эсрэг тэмцжээ. /Mary/Altaffer/Associated Press/

2012.7.13. Невада, Сирчлайт дахь Нептон замын дээгүүр хүчтэй шуурганы дараа татсан давхар солонго харагдаж байна. /Gene Blevins/Reuters/

2012.6.10. Сан Паолод жил бүр болдог Гей парадад оролцогч уруулаа солонгын өнгөөр буджээ. Homophobia has a cure сэдвийн дор болсон энэ парадад 3 сая орчим хүн оролцжээ.

2012.5.4. Монтана, Трий Форксын гадна жил бүр болдог Монтанагийн морьд морин уралдааны үеэр сарны гэрэлд морьтой харагдаж байгаа адуучин Nate Cummins. /Jim Urquhart/Reuters/

2012.5.20. Феникс дэх Папаго цэцэрлэгт хүрээлэнд нар хиртэлтийг харж байгаа хүмүүс. Нарны урдуур сар өнгөрөн бүтэн хиртэлт болж, зөвхөн алтан цагираг л харагдаж байсан энэ үзэгдлийг Хятад, Япон, Номхон дөлгөөн далайн бүс нутаг даяар, АНУ-ын баруун хэсгээс харах боломжтой байв.

2012.5.20. Финале Эмилиа дахь газар хөдлөлтийн дараагаар нуран унасан хуучин цамхаг. Ням гаригийн өглөө эрт болсон 6 магнитутын хүчтэй газар хөдлөлтөнд 3 хүн амиа алдсаны дээр тус газар дахь соёлын өв газарт ноцтой хохирол учирсан юм. /Giorgio Benvenuti/Reuters/

2012.8.12. Газар хөдлөлтөнд сүйдсэн гэрийнхээ нурангин дээр сууж байгаа Ираны Varzaqan хотын ойролцоох Baje-Baj тосгоны иргэн. /Atta Kenare/AFP/Getty Images/

2012.7.20. Колорадо, Аврора хотын кино театрт 27 насныхаа төрсөн өдрөөр The Dark Knight Rises кино үзэхээр явсан хүү Alex Sullivan-аа буутай эрийн нээсэн галд өртсөн байх вий хэмээн айж сандарсан Tom Sullivan гэрийнхнийгээ тэвэрч байна. /Barry Gutierrez/Associated Press/

2012.8.17. Москвагийн шүүхийн барилгын ойролцоох Туркын элчин сайдын яамны хашаан дээгүүр шоронд хоригдсон эмэгтэй панк хамтлагийг дэмжигчийг хөөж байгаа цагдаагийн офицер. Оросын ерөнхийлөгч В.Путиныг эсэргүүцэн сүмд үзүүлбэр үзүүлсэн Оросын панк хамтлагийн гурван эмэгтэй гишүүнийг дэмжигчид тэдэнд хоёр жилийн ял оноосон явдлыг Кремлийн удирдагчийн хувийн өш хонзонгийн зүгээс хийж байгаа үйлдэл гэж үзэж байгаа юм. /Mikhail Voskresensky/Reuters/

2012.5.20. Чикаго дахь НАТО-гийн эсрэг жагсаалын үеэр цагдаагийн бороохойгоор толгойдоо цохиулан цусаа гоожуулсан эр хашхирч байна. /Andrew Kelly/Reuters/

2012.8.14. Гуандонг муж, Занжианг хотын барилгын дээрээс үсэрч амиа хорлохоор завдаж байгаа эмэгтэйг аварч байгаа аврагчид болон хамаатан саднууд нь. Энэ эмэгтэй гэр бүлийн маргаанаас үүдэн ач хүүгээ хөнөөжээ. /Reuters/

2012.5.23. Колорадо, Колорадо Спрингст Агаарын хүчний академийн төгсөлтийн ёслолоо тэмдэглэж байгаа төгсөгчид. /Kevin Lamarque/Reuters/

2012.8.15. Айова мужийн Dubuque мужийн Alliant Energy амфитеатрт сонгуулийн компанит ажлын үеэр тэврэлдэж байгаа тэргүүн хатагтай Мишель Обама, ерөнхийлөгч Барак Обама нар. Тэрээр тус мужаар гурав хоногийн автобуст компанит ажлыг хийжээ. /Jim Watson/AFP/Getty Images/

2012.8.11. Виржиниагийн Эшлэнд хотын Randolph Macon коллежид сонгуулийн компанит ажлын үеэр цугларсан олонд хандан ярьж байгаа Бүгд найрамдах намын гишүүн Paul Ryan, хуучин Массачусетс мужийн захирагч, Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромни нар. /Justin Sullivan/Getty Images/

2012.7.11. Дэлхийн хүн амын өдрөөр Мумбай хотын Churchgate төмөр замын буудал дээр өглөөний ид ачаалалтай цагаар хотын захаас ирж байгаа хөнгөлөлттэй үнээр зорчигчид. /Vivek Prakash/Reuters/

2012.8.3. Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд тэмцээний эхний өдөр Олимпийн бамбарын дэргэдүүр гүйж байгаа тамирчид. /Daniel Ochoa De Olza/Associated Press/

2012.7.31. Лондонгийн Олимпийн дөрөв дэх өдөр АНУ-ын уран гимнастикын тамирчин Gabrielle Douglas үзүүлбэр үзүүлж байна. /Jamie Squire/Getty Images/

2012.8.7. Дарвуулт завины төрлөөр алтан медаль хүртсэн Испаний тамирчин Marina Alabau. /Bernat Armangue/Associated Press/

2012.7.14. Saint-Paul-Trois-Chateaux болон Cap d’Agde хоёрын хооронд болсон 99 дэх удаагийн Тур де Франц уралдааны 13 дахь шатны үеэр морьтой эмэгтэйн дэргэдүүр өнгөрч байгаа дугуйчид. /Stephane Mahe/Reuters/

2012.5.3. Хятадын Сичуан мужийн Волонг хот дахь Волонг байгалийн нөөц газарт аварга хулсны баавгайнуудыг зэрлэг байгальд нь суллан тавьж байгаа ажилчид. Тэднийг байгальд ямар нэгэн тусламж дэмжлэггүйгээр амьдарч сурах хүртэл хүмүүс харилцан үйлчлэлээ аажмаар багасгасаар байдаг байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 удаагийн ийм оролдлого хийсэн бөгөөд тэдний хоёр нь амжилттай болжээ. /AFP/Getty Images/

2012.8.5. Германы умард хэсэг дэх Исенхаген хотын траншейны нүхэнд хавхлагдсан хэрэм. Тэндхийн оршин суугчид хэрмийг харж, цагдаа дуудсанаар цагдаа нар оливын тос ашиглан хэрмийг гаргаж авсан байна. /Associated Press via Police Hanover/

2012.5.4. Калифорни муж, Лос Анжелесын төв дэх Маяан театрт Lucha Va Voom’s Cinco de Mayan шоуны үеэр үзүүлбэр үзүүлж байгаа бөхчүүд. 2002 оноос хойш жил бүр зохиогдож байгаа энэхүү шоу нь АНУ даяар аялан тоглодог бөгөөд фолклорико бүжиг, мариачи хоол, азтек бүжигчид, текила зэрэг Мексикийн уламжлалт элементүүдийг нэмэн агуулах болсон байна. /Joe Klamar/AFP/Getty Images/

2012.5.26. Жиоржиа мужийн Зүүн Дублинд болсон Summer Redneck Games-ын үеэр Mud pit Bellyflop тэмцээнд нөхөр Doug-тэйгээ оролцож байгаа хуримын даашинзтай Ginger Buchanan. Энэхүү тэмцээн1996 оны Атлантагийн Олимпийн үеэр хүмүүсийг хөгжөөх зугаа болон анх зохион байгуулагдсан байна. /Erik S. Lesser/European Pressphoto Agency/

2012.5.9. Нацистын Германыг ялсны 67 жилийн ойг тэмдэглэсэн Ялалтын баярын өдрөөр Горькийн цэцэрлэгт хүрээлэнд болдог уламжлалт уулзалтанд очоод харих замдаа троллейбусаар ганцаараа явж байгаа Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин. /Maxim Shipenkov/European Pressphoto Agency/

2012.7.17. Непалын Бахтапур хэмээх эртний хотод Гхантакарна фестивалийн үеэр домогт өгүүлснээр хүүхэд эмэгтэйчүүдийг гэрээс нь хулгайлдаг гэгддэг Гхантакарна чөтгөрийн дүрийг шатааснаас гарсан утаанд нүд нь хорсон нүдээ нухаж байгаа охин. /Navesh Chitrakar/Reuters/

2012.8.24. Гэртээ бөмбөгөнд өртөж шархадсан Сири хүү Алеппогийн эмнэлэгт хүлээж байна. /Aris Messinis/AFP/Getty Images/

2012.5.31. Афганистаны Кандагар мужийн Захри дүүрэгт хяналтын цэгт зориулан цэвэрлэж байгаа газарт байгаа 82 дахь Агаарын дивизийн 4-р тулааны бригадын Америкийн армийн байлдагч Jake Beaudoin. /Shamil Zhumatov /Reuters/

2012.6.6. Хятадын хилийн Дандонг хот болон Хойд Солонгосын Шиниужи хотын ойролцоох Hwanggumpyong арлын фермерүүдтэй мэндчилж буй хөгжмийн хамтлаг үзүүлбэр үзүүлж байна. /Jacky Chen/Reuters/

2012.8.9. Этиопын Лалибела хотын Bet Medhane Alem сүмийн хананы дэргэд залбирч байгаа Христийн уламжлалыг дагагч мөргөлчид. /Siegfried Modola/Reuters/

2012.8.15. Энэтхэгийн Сринагар хотын National Cadet Corps сургуулийн сонсогч Энэтхэг улс Британиас тусгаар тогтносны 65 жилийн ойгоор бусад сонсогчдын хамт зогсож байна. /Mukhtar Khan/Associated Press/

2012.5.5. Калифорний Чино хотын California Institute for Women мужийн шоронд 6 настай Hannah охиноо тэвэрч байгаа Cori Walters. Жил бүрийн Ээжүүдийн баярын өдрөөр шоронд байгаа ээжүүдтэй нь хүүхдүүдийг уулзуулах Get On The Bus хөтөлбөр хэрэгждэг бөгөөд шоронд байгаа эцэг эхчүүдийн 60 орчим хувийнх нь хүүхдүүд 100 милийн алсаас ирдэг байна. /Lucy Nickolson/Reuters/

2012.7.15. Вермонт мужийн Вест Довер хотноо Tough Mudder тэмцээний оролцогчид эмэгтэй гишүүнээ саад давуулахаар оролдож байна. Энэхүү тэсвэр тэвчээрийн тэмцээнд оролцогчид гал, ус, шавар бүхий цэргийн бартаа саад бүхий 9 миль замыг туулж уралддаг байна. /Jessica Rinald/Reuters/

2012.6.3. Нью Йоркын Verrazano-Narrows гүүрэн доогуур Enterprise сансрын шаттл хөдөлгүүрийг ачин явж байгаа тээвэрлэгч онгоц. Хөдөлгүүрийг Intrepid Sea, Air and Space Museum-ын байнгын үзмэр болгохоор авч яваа нь энэ юм. /Michael Nagle/Getty Images/

2012.7.10. Пакистаны Карачи хотоос 40 км-ийн алсад орших Gadani ship-breaking yard-ын Пакистан ажилчин хөлөгтэй холбосон бүдүүн төмөр гинжнээс барин явж байна. Гагнуурчин, цэвэрлэгч, краны жолооч, зааварлагч зэрэг нийт 10.000 орчим ажилчинтай хөлөг онгоц задлах энэ газар нь Дэлхийн хэмжээнд гуравт тооцогдох хэмжээний том газар бөгөөд тус газрын 50 ажилчин 40.000 тонн жинтэй дундаж хэмжээний тээврийн хөлөг онгоцыг задлахын тулд 3 сар орчмын хугацааг зарцуулдаг байна. /Roberto Schmidt/AFP/Getty Images/

2012.8.28. Хятадын Шандонг мужийн Чиндао хотод Болавен хар салхины үүсгэсэн давалгаанд бүрхэгдсэн машины жолоочийг амжилттай гарахад нь туслахаар гар занган ярилцаж байгаа цагдаа нар. Энэхүү хар салхи сүүлийн 10 жилийн хугацаанд Өмнөд Солонгосыг мөргөсөн хамгийн хүчтэй хар салхи байсан ба 28-нд Солонгосын хойгийн баруун өмнөд болон баруун төв хэсгийг дайран өнгөрч ихээхэн хэмжээний гамшиг, үхлийн зам мөрийг үлдээгээд 29-ний өглөөгүүр Хятадыг чиглэсэн байна.

2012.8.12. Филиппиний Манила хотын гуравны нэгийг хүчтэй аадар бороонуудаас үүдсэн үер болон хөрсний гулгалт нөмөрч, 9 хүн амь үрэгдэж, ихээхэн хэмжээний гамшиг болжээ. Энэхүү үерийн үеэр олон мянган хүн түр хоргодох байранд хоргодсоны нэг нь орны даавуугаар хийсэн дүүжин орон дээр унтаж байгаа энэ хүү юм. /Paula Bronstein/Getty Images/

2012.6.25. Юта мужийн Pleasant уулын ойролцоо гарсан ойн түймэрт хуйхлагдсан газар. /Scott G. Winterton/The Deseret News via Associated Press/

2012.8.26. Германы Дресден хотын Елбе голын эрэг дээр Holi Open Air фестивалийн үеэр бие бие рүүгээ нунтаг будаг цацаж байгаа хүмүүс. /Arno Burgi/European Pressphoto Agency/

2012.5.6. Нью Йорк хотын Нэг Дэлхийн худалдааны төв болон Доод Манхэттэны дээгүүр тэргэл сар мандаж байгаа агшин. /Gary Hershorn/Reuters/

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. avp_0227

    2012/12/29 at 20:45

    8989

  2. Зочин

    2012/12/30 at 00:13

    hamgiin suuliin zurag sonin yumaa amerkid sar iim tom manddiimuu haashaa yum hehehehe

  3. Зочин

    2012/12/30 at 02:34

    nadad lav ter ahmad daichin 1ara avhulsan zurag hamgiin daj ni

  4. BigBrain999

    2012/12/30 at 02:59

    гайхалтай!

  5. Userman

    2012/12/30 at 17:13

    маш гайхалтай юм

  6. Зочин

    2012/12/30 at 21:37

    амьдрал сайхан юм аа

  7. Aniraa_97

    2012/12/31 at 22:04

    ter bombogdoltond ortson huuhed ih orovdoltei sanagdlaa

  8. Mandii_0224

    2013/01/01 at 00:25

    дахин давтагдашгүй агшинууд

  9. Зочин

    2013/01/01 at 15:00

    saihan saihan

  10. d600

    2013/01/03 at 15:42

    uneheer saihan sanagdla ymar ch mundag zohiomjtoi zurag awdgiin laitai gogo

  11. Зочин

    2013/01/04 at 10:49

    tathaar taviad ogooch pls

  12. Зочин

    2013/01/06 at 02:34

    wowza, problem sloved like it never happened.

  13. Зочин

    2013/01/08 at 19:01

  14. jerry-man

    2013/01/09 at 14:19

    nice2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *