
Зарим хүмүүс зураг даруулах дургүй бөгөөд “муухай харагддаг, онцгүй гардаг” гэхчлэн тайлбарлана. Хүний бие бол төхөөрөмжтэй ижил. Гар – барих, хөл – алхах, нүд – харах үүрэг гүйцэтгэнэ. Энэ л хамгийн чухал. Харин бусдыг нь хувцасаар далдалж, аятайхан зогсоход л болно.
Муухай хүн гэж байдаггүй. Ердөө хэдхэн үндсэн байрлалыг сураад л од шиг гялалзаж болох нь. Үзээд алдаарай.
Ташаагаа тулах нь бүдүүн, ууртай харагдуулна. Тохойгоо арагшлуулж, гоё хумсаа гаргаж гараа ташаандаа аваад, толгойгоо ялимгүй өргөх хэрэгтэй. Уур уцаартай бус сонирхол татам харагдаж байгаа биз?
Бэлхүүсээ хэт чанга дарж барих хэрэггүй. Хувцас үрчгэр харагдах нь таатай зүйл биш ээ.
Гарын хөдөлгөөнөө хяна. Хиймэл биш байх ёстой. Камер өөд гарын алга, тохойгоо шууд чиглүүлэлгүй, өнцөг гаргаж нугалахгүй, энгийн хөнгөн хөдөлгөөн гаргаарай.
Хацартаа хурууны өндгөө дөнгөж шүргүүлээд, амаа үл ялиг ангайх. Анхаарах зүйл – хацраа хэт хүчтэй шахвал “шүд өвдсөн” мэт харагдана.
Гараа сул унжуулж болохгүй. Нэг гараа ташаандаа авч, толгойгоо жаахан гилжийлгэж өгнө. Ингэвэл бие хаа илүү төгс, нүүр царай ч тодорч гарна.
Нүдээ битгий бүлтийлгэ. Толгойгоо бага зэрэг хазайлгаад, шанаандаа гараа хөнгөн шүргүүлнэ. Амаа бас бага зэрэг нээж өгөхөд гэмгүй.
Нүдээ онийлгох ч хэрэггүй. Байгаагаараа л харвал хамгийн сайхан харагдана.
Нүүрнийхээ ихэнхийг ингэж нууснаас баруун гар талын зураг дээрх шиг байвал зохино.
Гараа зөв байрлуул. Гэдсэн дээрээ биш бэлхүүс ташаандаа авах хэрэгтэй. Мөн биеэ хумьсан, хаасан байрлал авахад та зураг дээр хэт баригдмал гарах болно.
Хэтэрхий духаараа харах нь уруулын хэлбэрийг алдагдуулж, дайсагнасан мэт болгоно. Эгц хараад цээжээ хажуу тийш жаахан эргүүлж, гараа янз бүрээр хөдөлгөж үзээрэй.
Африкийн зэрлэг омгийн захирагчийн эхнэр шиг хүзүүндээ олон цагираг зүүгээгүй л бол ингэж гэдийгээд яах вэ дээ? Эрүүгээ өлийлгөөд сайхан харагдана гэж байхгүй.
Гарын хуруу ба алга чөлөөтэй сул байх ёстой. Харьцуулж харахад л ойлгогдоно.
Босоогоороо зураг даруулах бол тахийж мурийх хэрэггүй. Хагас суух эсвэл бөхийж тонгойх нь хуурамч харагддаг хөдөлгөөн юм.
Бүтнээрээ гарах зураг дээр гоё гарах жижиг нууц бий. S үсгийн байрлал. Биеийн жингээ нэг хөл дээрээ авч, гараа чөлөөтэй байлга. Эрүүгээ үл мэдэг өлийлгөж болно.








Б.Ф Кристина
2016/04/13 at 19:36
Сш хгээд өгөөч
О. Ганаа
2016/04/14 at 14:02
Ss higd ogch.
BolortuyaNaranhuu
2016/04/16 at 20:16
mash ih talaagdlaa