Махгүй, өндөггүй, сүүгүй амтат хоолны жор #1

1

Дараах хийхэд хялбар, өег хоолнуудыг гэртээ хийж гэр бүл, найз нөхдөө баярлуулаарай.

Ногоотой пицца

Махгүй, өндөггүй, сүүгүй 15 амтат хоолны жор 1

Орц:

  • Дрож – 25 гр
  • Ус (бүлээн) – 150 мл
  • Элсэн чихэр – 0,5 цайны халбага
  • Давс – 0,3 цайны халбага
  • Ургамлын тос – 2 хоолны халбага
  • Гурил – 300 гр
  • Лууван – 1 ширхэг
  • Мөөг – 400 гр
  • Улаан лоолийн паста (эсвэл кетчуп) – 3 хоолны халбага
  • Амтат чинжүү – 1 ширхэг
  • Ногоо
  • Сармис – 2 хумс
  • Нунтаг хар перц
  • Улаан лооль – 1 ширхэг
  • Нимбэгний шүүс

Бэлтгэх арга:

  1. Зуурмаг: саванд бүлээн усны талыг хийгээд дээр нь 0,5 цайны халбага элсэн чихэр, дрож хийж хутгаад дулаан газар тавина. 10-15 минутын дараа дрож хөөх болно.
  2. Өөр саванд үлдсэн усаа хийгээд дээр нь давс, ургамлын тосноос хийнэ. Хутгангаа дээр нь шигшсэн гурил бага багаар нэмж зуурмагаа зуурна. Зуурмаг гарт наалдахгүй болно.
  3. Исгэхийн тулд дулаан газар 1 цаг байлгаарай.
  4. Сүмс: дунд зэргийн хэмжээтэй үрүүл дээр луувангаа үрээд дээр нь улаан лоолийн паста нэмээрэй. Давслаад нимбэгний шүүс хийж хүссэнээрээ ногоо хийж болно. Тагийг нь тавьж 10-15 минут жигнэнэ. Хэрэв сүмс хэтэрхий шингэн болчихвол гурил эсвэл цардуулаар өтгөрүүлж болно. Бэлэн болсон сүмсэндээ хурц амт оруулахын тулд бяцалсан сармисаа хийнэ.
  5. Энэ хооронд ургамлын тосонд жижиглэсэн мөөгөө сонгинотойгоо хийж шараарай.
  6. Зуурсан зуурмагаа нухаад илдэнэ. Эсвэл гараараа сунгаж болно. Зуурмагаа листэн дээрээ тавиад сүмснээсээ түрхээрэй. Дээр нь хэрчсэн улаан лооль, мөөгтэй сонгино, савхан хэрчсэн амтат чинжүү тавиад шарах шүүгээнд 160-170 градуст 20 минут болгоно.

Хүрэн манжингийн шөл

Махгүй, өндөггүй, сүүгүй 15 амтат хоолны жор 2

Орц:

  • Дунд зэргийн хэмжээтэй хүрэн манжин – 4 ширхэг
  • Улаан байцаа – 400 гр
  • Төмс – 400 гр
  • Жижиг сонгино – 1 ширхэг
  • Шар буурцагны сүү – 200 мл
  • Шар буурцагны тос (хүслээрээ)
  • Шинэхэн ногоо
  • Гүнжидийн тос – 1 хоолны халбага
  • Давс, перц

Бэлтгэх арга:

  1. Хүрэн манжин, сонгино, төмсөө цэвэрлээд том шоо дөрвөлжин хэрчинэ. Байцаагаа ч мөн адил томоор зүснэ.
  2. Ногоонуудаа саванд хийгээд ус нэмж буцалгана. Ногоогоо болтол нь 15-20 минут орчим чанаарай.
  3. Шөлөө блендерт хийж жижиглээд дээр нь гүнжидийн тос, шар буурцагны сүү нэмнэ. Давс, перцээр амтлаад сайтар хутгана.
  4. Идэхийнхээ өмнө жижиглэсэн ногоо болон шар буурцагны тос нэмж болно.

Мөөгтэй төмсөн рулет

Махгүй, өндөггүй, сүүгүй 15 амтат хоолны жор 15

Орц:

  • Нухсан төмс (төмсөн зуурмагт) – 700 гр
  • Цардуул (төмсөн зуурмагт) – 3 хоолны халбага
  • Сонгино (шанзанд) – 250 гр
  • Лууван (шанзанд) – 250 гр
  • Мөөг (шанзанд) – 250 гр
  • Давс
  • Ногоо – 20 гр

Бэлтгэх арга:

  1. Сонгиноо жижиглэж хэрчээд, луувангаа дунд зэргийн үрүүл дээр үрнэ. Хайруулын тавганд ургамлын тос халаагаад сонгиноо хийнэ. Ширүүн гал дээр өнгөгүй болтол нь хуурна.
  2. Дээр нь үрсэн луувангаа нэмнэ.
  3. Зөөлөн болтол нь хутгаж шарна.
  4. Мөөгөө жижиглэж хэрчээд хайруулын тавгандаа нэмээрэй. Хутгангаа 3 орчим минут шарахад хангалттай. Давсална.
  5. Төмсний нухашаа сайтар хутгаж бөөгнөрөлгүй болгох хэрэгтэй. Дээр нь цардуулаасаа нэмнэ. Листэн дээрээ цаас дэвсээд төмсөө тавина. Листээ халаасан шарах шүүгээнд хийгээд бага зэрэг шаргал өнгөтэй болтол нь 200-220 градуст 15-20 минут болгоно.
  6. Төмсөн дээрээ ногооны шанзаа тавьж жигд тараагаарай.
  7. Яншуй, укропоо жижиглээд шанзан дээрээ цацаарай.
  8. Төмснөөсөө цаасыг нь салгангаа болгоомжтой ороогоорой. Рулетийн дээд хэсгийг ургамлын тосоор тослоод шарах шүүгээнд 15 минут болгоорой.
  9. Рулет бэлэн боллоо! Халуунаар нь идээрэй! Кетчуптэй илүү амттай шүү!

Мөөгтэй байцааны ороомог

Махгүй, өндөггүй, сүүгүй 15 амтат хоолны жор 3

Орц:

  • Байцаа – 1,5 кг
  • Будаа (басмати) – 400 гр
  • Амтат чинжүү (ногоон, улаан) – 250 гр
  • Сонгино – 100 гр
  • Лууван – 150 гр
  • Сармис – 1 хумс
  • Цоохор майлз – 2 хоолны халбага
  • Мөөг (хатаасан цагаан) – 15 гр
  • Оливийн тос – 100 мл
  • Хушга (том хэрчсэн) – 4 хоолны халбага
  • Укроп – 1 хоолны халбага
  • Улаан лоолийн паста – 2 хоолны халбага
  • Шөл (ногооны) – 500 мл
  • Улаан лооль – 200 гр
  • Давс, нунтаг хар перц

Бэлтгэх арга:

  1. Юуны өмнө байцааны навчаа бэлтгэх хэрэгтэй. Байцааны ишийг огтолж аваад хүнсний уутанд хийж боогоод уутаа шүдний чигчлүүрээр хэд хэд цоолоорой. Байцаагаа богино долгионы зууханд 10 минут халаана. Бэлэн болсон байцаа навч навчаараа өөрөө салах болно. Шаардлагатай бол богино долгионы зууханд дахин хийж болно.
  2. Би ихэвчлэн 1-2 хазахаар хэмжээтэй жижиг ороомог хийдэг. Энэ удаа 2 хазахад хангалттай хэмжээний ороомог хийхээр шийдлээ.
  3. Навч бүрийг давхарлаад зузаан хэсгийг нь зүсэж авна. Навчнуудаа дундуур нь хуваана.
  4. Шанз: мөөгөө буцалсан усанд 15 минут байлгана. Амтат чинжүүгээ жижиглэж хэрчинэ. Сонгино, сармис, луувангаа үрээд дээр нь цоохор майлз нэмж бага зэрэг хуурна.
  5. Дээр нь амтат чинжүү, хэрчсэн мөөг, улаан лоолийн сүмс, самарнаас нэмнэ.
  6. Будаа нэмээд бүгдийг 1-2 минут орчим шарна. 150 мл ус нэмж ус уурштал сайтар жигнэнэ. Давс, перцээр амтална. Шанзаа хөргөнө.
  7. Халуунд тэсвэртэй хэвэнд байцаагаа хийнэ. Шанзаа байцааныхаа ирмэгт тавьж өгнө. Орооно. Ороосон ороомгоо гартаа атгаад байцааны хоёр талыг дотогш нь хийнэ. Ингээд урт, давгүй хэлбэртэй ороомог бэлэн болно.
  8. Ороомгоо листэн дээр тавиад ногооны шөл дээрээс нь асгаж өгнө. Тус бүр дээр нь хэрчсэн улаан лооль тавиарай.
  9. Тугалган цаасаар нягт хаагаад 190 градус хүртэл халаасан шарах шүүгээнд шөл буцалж эхэлснээс хойш 40 минут жигнээрэй.
  10. Тугалган цаасыг аваад шарах шүүгээнд дахин 10-12 минут жигнэнэ. Алтан шаргал өнгөтэй болтол нь жигнээрэй.

Далайн бүтээгдэхүүний шөл

Махгүй, өндөггүй, сүүгүй 15 амтат хоолны жор 4

Орц:

  • Цагаан дарс – 2 аяга
  • Багц яншуй
  • Цагаан гаа – 2 см
  • Улаан лиш – 5-6 ширхэг
  • Чинжүү
  • Хатаасан далайн замаг (эсвэл ногоон сонгино)
  • 12 том сам хорхой
  • Дунд зэргийн хэмжээтэй төмс – 3 ширхэг
  • Ногоон сонгины багц
  • Лууван – 2 ширхэг

Бэлтгэх арга:

  1. Ногоогоо арилгаад угаагаарай. Лууван, төмсөө жижиглэж хэрчээд сонгиноо савхаар шордоорой. Ногоон дээрээ 1 литр ус, цагаан дарс нэмнэ. Буцалгаад дээр нь хөвөх хөөсийг хамж аваарай. Дахин 20 минут буцалгана. Гал дээрээс аваад сонгиноо гаргана. Шөлөн дээрээ яншуй, цагаан гаанаас нэмнэ. Өрөөний температурт хөргөсний дараа хөргөгчинд хийж хонуулаарай.
  2. Сам хорхойгоо чанана. Таваг бүрд сам хорхой, далайн замаг (эсвэл ногоон сонгино), халуун перцнээс бага зэргийг хийж таваглаарай. Дээр нь халуун шөлөө хийгээд халуунаар нь хар талх болон сармистай идээрэй.

Дүпүтэй салат

Махгүй, өндөггүй, сүүгүй 15 амтат хоолны жор 5

Орц:

  • Буржгар байцаа – 200 гр
  • Дунд зэргийн хэмжээтэй лууван – 3 ширхэг
  • Дүпү – 200 гр
  • Апельсин – 1 ширхэг
  • Улаан лооль – 1 ширхэг
  • Задь самар – цөөхөн
  • Ганга
  • Давс, перц
  • Оливийн тос – 2 хоолны халбага
  • Орегано

Бэлтгэх арга:

  1. Улаан лоолио жижиглэж хэрчээд оливийн тос, гангатай холино. Давс, перцээр амтлаад дөрвөлжилж хэрчсэн дүпүнээс нэмнэ. Багадаа 30 минут, болж өгвөл цаг амраавал сайн.
  2. Байцааны навчаа жижиглэж хэрчинэ. Луувангаа цэвэрлээд том үрүүл дээр үрнэ. Байцаагаа луувантайгаа холиод орегано нэмнэ. Апельсиний шүүсийг шахаад салатан дээрээ нэмнэ. Мөн бага зэрэг оливийн тос нэмээрэй. Давс, перцээр амтлаарай.
  3. Дүпүгээ хайруулын тавган дээр тосгүй шарж алтлаг өнгөтэй болгоно. Дараа нь хөргөөд салатан дээрээ нэмнэ. Идэхийн өмнө задь самарнаас цацаарай.

Шоштой салат

Махгүй, өндөггүй, сүүгүй 15 амтат хоолны жор 6

Орц:

  • 1 лааз улаан шош (400 гр)
  • 1 лааз цагаан шош (420 гр)
  • Яншуй
  • 1 апельсин
  • Ногоон сонгино
  • 1 хумс сармис
  • 1 хоолны халбага оливийн тос “Экстра виржин”
  • Чимх хатаасан орегано, базилик
  • Давс, нунтаг хар перц

Бэлтгэх арга:

  1. Амтлагч хийхийн тулд эхлээд ногоон сонгиныхоо цагаан хэсгийг зүсэж аваад жижиглэнэ. Сармисаа жижиглэнэ. Апельсиний хальсыг үрж аваад шүүсийг нь шахна. Апельсиний шүүс, хальсыг сонгино, сармистай хамт блендерт хийнэ. Дээр нь амтлагчны бусад орцуудаас нэмнэ. Нэгэн жигд холимог болтол нь 1 минут машиндаарай.
  2. Хоёр төрлийн шошоо шүүлтүүрт хийж буцалсан усаар угаана. Шошоо хатаагаад саванд хийнэ. Ногоон сонгины үлдсэн хэсгийг жижиглэж хэрчээд савандаа нэмнэ. Амтлагчаа дээр нь асгаж хутгаад хөргөгчинд 30 минут байлгана.
  3. Идэхийнхээ өмнө яншуй нэмж холиорой.

Мөөгтэй шарсан төмс

Махгүй, өндөггүй, сүүгүй 15 амтат хоолны жор 7

Орц:

  • Төмс – 1 кг
  • Шинэхэн мөөг – 400 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Сармис – 2 хумс
  • Давс
  • Нунтаг хар перц
  • Майонез – 20 гр
  • Ургамлын тос – 5 хоолны халбага
  • Ус – 150 мл

Бэлтгэх арга:

  1. Төмс, сонгино, сармисаа арилгаж цэвэрлэнэ. Мөөгөө сайтар угаана.
  2. Төмсөө бөөрөнхий хэрчээд давсалсан ус нэмж хагас болтол нь буцалгана (буцалснаас хойш 5 минутын дараа галаа унтраагаарай). Усыг нь асгана.
  3. Сонгиноо хагас бөөрөнхий хэлбэртэй хэрчээд ургамлын тосонд шаргал өнгөтэй болтол нь шарна. Мөөгөө хүссэнээрээ хэрчээд сонгино дээрээ нэмнэ. Давс, перцээр амтлаад хэрчсэн эсвэл жижиглэж үрсэн сармиснаасаа нэмээрэй. Мөөгнөөс шүүс ялгармагц майонез нэмж сайтар холино. Үүний дараа ус нэмээрэй. Бүх орцоо дахин 2 минут жигнээд гал дээрээс аваарай.
  4. Шилэн гүн саванд (өөр сав байж болно) төмс болон мөөгтэй сүмсээ үечлэн тавина. Илүү их сүмстэй болгохыг хүсвэл дээр нь бага зэрэг ус эсвэл төмс чанасан уснаас нэмээрэй.
  5. Шарах шүүгээгээ 180-200 градус хүртэл халаагаад ойролцоогоор 25-30 минут жигнэнэ. Сайхан хооллоорой!
17
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *