“Би сүүлийн нэг жил орчим дэлгүүрээс мах худалдаж аваагүй”: цaгдаагийн oфицер асан гэр бүлээ тэжээхийн тулд ан хийж байна

4

Шинэ Зеландын иргэн 40 настай Туи Марама Кинан өмнө нь цaгдаагийн ажилтан байжээ, харин одоо мэргэжлийн анчин болсон байна. 7 ам бүлтэй (тэр өөрөө, нөхөр болон таван охид) гэр бүлээ тэжээхийн тулд долоо хоногт нэг удаа буга, зэрлэг гахай, туулай зэргийг агнахаар ой руу явдаг. Ингэснээр гэрийнхээ төсвөөс 16,000 гаруй доллар хэмнэж чадаж байгаа гэж хэлжээ.

Туи амьдралдаа хэд хэдэн мэргэжил сольж үзжээ – бараг арван жил гаруй цaгдаагийн албан хаагч, дараа нь фитнес дасгалжуулагч… Харин одоо түүний үндсэн сонирхол ан болсон байна. Ан хийхийг түүний нөхөр Комри зааж сургасан гэдэг, бас л цaгдаагийн албан хаагч. Эдний гэр бүл дэлгүүрээс мах худалдаж авдаггүй, махны оронд сyм худалдан авч махаа өөрсдөө агнана. 2 долларын үнэтэй сyмаар гэр бүлээ 600 долларын үнэтэй махаар тэжээж болно. Ашигтай байгаа биз дээ?

Photo: i.dailymail.co.uk

“Манай гэрт маш том хөлдөөх өрөө байгаа. Махыг одоо би мэргэжлийн түвшинд эвдэж, бас хадгалж чаддаг болсон. Бид зэрлэг амьтнаас гарч байгаа бараг бүх л зүйлийг ашиглахыг хичээдэг, аль болох хог хаягдал гаргахгүйгээр хэрэглэнэ” гэж Туи Кинан ярьжээ. “Бид өдөр болгон л мах иддэг. Стейк хийнэ, котлет, бекон, хиам, салями, шөл гээд махан хоолны нэр төрөл маш их… Махаар хийж болох бүхий л хоолыг бид хийж идэж байна даа. Бугын мах татаж котлет хийнэ – маш амттай” гэжээ.

Photo: i.dailymail.co.uk

Охидуудын хамгийн бага нь 5 настай, харин том нь – арван наймтай. Туи заримдаа охидуудаа анд цуг авч явдаг. Тэдэндээ жижиг амьтанд хэрхэн хавх тавихыг заана. Жижиг амьтдын махаар тэднийх гэрийн тэжээвэр амьтдаа хооллодог болоод удаж байгаа ажээ.

Photo: i.dailymail.co.uk

Түүний тооцоолсноор, ан хийхэд тус гэр бүл долоо хоногт 200-300 доллар хэмнэж чадаж байгаа гэнэ (өөрөөр хэлбэл ан хийж эхэлснээс хойш 1 жилийн хугацаанд 15,600 доллар хэмнээд байна).

Photo: i.dailymail.co.uk

Ангийн махнаас илүү гарсан тохиолдолд тэр найз нөхөд, төрөл садангуудтайгаа өөр бусад төрлийн хүнсээр солилцдог ажээ: ногоо, самар, зөгийн бал зэрэг. “Шинэ Зеландад мах өндөр үнэтэй. Ан хийдэггүй байсан бол маханд ямар их мөнгө зарж байсан бол гэж бодохоор л аймар санагддаг юм” гэж тэрээр ярьжээ.

Ямар үнэтэй гэж? За, 450 г тахианы хальсгүй цээж мах дэлгүүрт $ 5,72NZ буюу ойролцоогоор 4 ам.доллар, харин 450 г стейкний мах (үхрийн гуяны цул мах) – 5 орчим ам.доллараар зарагддаг байна.

Photo: i.dailymail.co.uk

Туи Кинан ан хийж байгаагаа эмэгтэй хүний ажил биш гэж боддоггүй. Хүн хүсэж л байвал юунд ч суралцаж чадна гэж үздэг ажээ. Бас түүний хэлснээр, амьтдад хүндэтгэлтэй хандах ёстой: “Би амьтдыг арчилж бас хүндэлж сурсан. Агнасан амьтнаа зөв тээвэрлэх, зөв эвдэж янзлах, зөв хадгалах, зөв савлах гээд бүгдийг хүндэтгэлтэй хийнэ. Энэ бүх зүйл хүнсний чанар болон жинд шууд нөлөөлдөг. Охидууддаа өөрийнхөө энэ чадварыг зааж сургаж байгаадаа ч баяртай байна. Нийтийн эзэмшлийн газар нутаг дээр ан агнах зөвшөөрөл өгсөн улс оронд амьдарч байгаад аз жаргалтай байгаагаа мөн хэлмээр байна.”

6
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Chinbaa Tsogb

    Chinbaa Tsogb

    2019/06/07 at 08:51

    ene medeenees bolj huuli bus anchidiin too mash iheer nemegdehees aij bain

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *