Эрүүл саруул байж урт удаан наслах 18 алтан дүрэм. Илаарших хүч танд өөрт тань бий, хамгийн гол нь уг хүчийг та идэвхжүүлэх ёстой 

5

Энэхүү дүрмийн систем нь хүн бүрд тохирно.

Та өөрөө илаарших үйл явцыг эхлүүлнэ. Хэнээс ч, юунаас ч шалтгаалахгүй, хэнд ч мөнгө төлөхгүй.

Илаарших хүч танд өөрт тань бий, хамгийн гол нь та эдгээр 18 дүрмийн тусламжтайгаар уг хүчийг идэвхжүүлэх ёстой.

1. Нэг удаадаа 0,5 л ус ууж байгаарай – өглөө, өдөр болон оройн хоолны үеэр. Ус нь цэвэр, амраасан байх ёстой. Ус ууж байхдаа өөртөө: “Би эрүүл, би илааршиж байна” гэж хэлнэ.

2. Амьсгалаа өөрчил. Амьсгалаа авахаас 2-3 дахин удаан гаргана. Удаан, жигд бас чөлөөтэй амьсгал, ямар нэгэн хавчигдмал байдалгүй, дотоод баяр хөөртэйгөөр амьсгална. Өдрийн турш өөрийнхөө хэрхэн амьсгалж байх ёстойг санаарай, дахин дахин зөв амьсгалахыг хичээнэ.

3. Өөрийгөө анагаах чадалтай үгсийн жагсаалт хий – өдөр болгон уншиж өөрийгөө сэргээх утгатай үгс байх юм. Эдгээр үгсийг өдөрт хэд хэдэн удаа хэлнэ. Жишээ нь: “Би илааршиж байна. Надаас илаарших эрч хүч ялгарч байна, миний бие махбодь эдгэрч байна. Би илаарших энергийг хүлээн авахад бэлэн, нээлттэй байна. Миний элэг (толгой, бөөр … ) эрүүл болж байна”.

4. Өөрөө өөртөө иллэг хийж байгаарай. Таны гарын алга биеийнхээ хаа хүртэл хүрч чадаж байна тэр хүртлээ л өөртөө иллэг хий. Онцгой анхаарах хэсэг гэвэл – хөлийн ул, цээж, толгой болон хүзүү, мөн өвдөж байгаа эрхтэн болно.

5. Багахан хэмжээний амьсгал ав. Тэгээд ам, хамраа хуруугаараа чимхээрэй. Хэсэг хугацааны дараа дахин амьсгал авах хүсэл төрнө, тэр үед өөртөө “Би амьдармаар байна” гэж хэл – олон удаа. Тэгээд чимхсэн хуруугаа авна. Дахин амьсгал аваад дахиад л чимхэнэ. Энэ нь амьдрах хүсэл сонирхлыг тархинд маш хүчтэй өгдөг юм. Зарим нэг өвчнүүд дотоод сэтгэлдээ амьдрах хүсэлгүй болсон үед дарангуйлж эхэлдэг байна.

6. 22:00 цагт унтахаар хэвтэж бай. Өглөө яг 05:00 цагт сэрнэ. Унтахаасаа өмнө өөртөө: “Би одоо илаарших увдистай ертөнц рүү явах гэж байна, тэнд намайг илааршихад минь тусална” гэж хэлээрэй. Яг тодорхой нэг цагт унтаж, сэрж занших ёстой.

7. Ямар нэгэн сөрөг мэдээлэл ирж болох бүхий л сувгийг өөрөөсөө хязгаарлаж тасал. Зөвхөн сайн сайхны тухай л бодно. Хошин шог үз, инээдмийн нэвтрүүлэг үз. Ямар ч хүнд хүчир ажил хэрэггүй – зөвхөн өөрт таалагдсан ажил хийнэ, ядраах зүйл огт хэрэггүй.

8. Оройн цагаар тайвшруулах дуу хөгжим сонс, мөн хэмнэлтэй сэргээх дуу хөгжим ч сонссон болно. Чангаар сонсож болно (өдрийн цагаар шүү). Болж өгвөл бүжиглэ, зүгээр л өөртөө зориулаад бүжиглэ. Бас амандаа дуу аялж ч болно.

9. Байнга агаар салхинд гарч бай. Хэрвээ боломжгүй бол – цонхоороо тэнгэр, үүл хар, бас тагтан дээрээ суугаад эсвэл цонхоо дэлгээд байгалийг ажигла.

10. Өөрийнхөө өвчний тухай бүү ярь, бусдад бүү ярь, тэр ч байтугай бодоод ч хэрэггүй. Зүгээр л толгойноосоо аваад хаячих. Хэрвээ бодол асуудал руугаа эргэж ороод байвал – юуны ч тухай бодохоо болихыг хичээ. Зүгээр л “тэнэг” юм шиг сууж бай.

11. Тайван, сэтгэлийн дарамт үзүүлэхээргүй яриаг найз нөхөд, ойр дотныхондоо өдөө – энэ нь энерги солилцоонд сайнаар нөлөөлдөг, бүгд тайван сайхан сэтгэлтэй байгаа шүү дээ.

12. Хүйтэн усаар шүршиж бай. Эхлээд зөвхөн хөлийн улаа хүйтэн усаар угаана, аажим дээшилсээр толгойгоо ч хүйтэн усаар угаана. Өөр дээрээ хүйтэн ус асгахдаа баяр хөөртэй зүйл бодоорой, бас өөрийгөө илааршиж байгааг ч мартаж болохгүй.

13. Багаар ид, гэхдээ ойр ойрхон (өдөрт 5-7 удаа). Энэ нь зөвхөн гэрийн л хоол хүнс байна, аль болох энгийн: каш, даршилсан байцаа, гэрийн талх (амьд хөрөнгөөр исгэсэн), салат зэрэг. Ямар ч гаж нөлөөтэй хүнс хэрэглэхгүй: цай, кофе болон согтууруулах төрлийн ундаанаас эрс татгалзана.

14. Хөлс гартлаа дасгал хийж эхэл – сууна, суниана, хөнгөхөн жинтэй гантель өргөнө. Бас гүйх маш сайн, агаарын солилцоо сайтай зааланд гүйж болно.

15. Долоо хоногт нэг удаа өлсөж бай. Хэрвээ боломжтой бол 24-36 цагаар. Чадахгүй бол арай бага хугацаагаар өлс. Өлсөхөөсөө өмнө болон өлсөж байгаа өдрөө өөртөө: “Энэ мацгийн оронд би илааршиж эдгэрэг” гэж хэлээрэй.

16. Өдөр болгон 10-15 минут өөрт эвтэйхнээр суугаад тайвшир, тэгээд сэтгэлдээ ийн бодно: “Бүгд эрүүл саруул байг, бүгдийнх нь ажил төрөл бүтэг”. Энэ хүсэл чин сэтгэлээсээ гарч байх ёстой, таны эргэн тойронд байгаа хүмүүсийн бүх үйлс нь бүтэж, бүгд эрүүл саруул амьдарч байна гээд та төсөөл дөө?

17. Ойрын ирээдүйд өөрийгөө эрүүл саруул болжээ гээд та өдөр болгон төсөөлөөрэй. Жишээ нь 7 хоногийн дараа та эрүүл саруул, цовоо сэргэлэн, инээмсэглэл дүүрэн хүн болжээ – нартай өдөр гудамжаар тайван алхана, орох дуртай газраараа орж үйлчлүүлээд л…

18. Бурханд тусламж хүсэж хандаарай.

22
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ganbat Bumba

    Ganbat Bumba

    2019/06/05 at 21:21

    Battsetseg Dashzeveg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *