Гадаадад гоо сайханчаар ажиллаж байгаад ирсэн эгчийнхээ хэлж өгсөн аргаар гартаа энэ маскыг тавьсны дараа миний гар цас шиг л цагаан болсон гээд бод доо!

3

Сарын өмнө, манай эгч өөр улсад удаан хугацаагаар ажиллаж амьдарч байгаад зуныхаа амралтаар манайд ирсэн юм. Тэр цагаас хойш би түүнийг саван дотор юу хийгээд байгаа юм болоо гэж их гайхдаг байлаа.

Тэр сүү, желатин болон бусад цөөн хэдэн орцуудын тусламжтай ямар нэгэн зүйл хийж байгаа нь илт байв.

Би түүнийг нүүрний маск хийж байна гэж бодсон. Гэтэл тэр намайг гайхшруулж, өнөөх маскыг чинь гартаа тавих нь тэр. Ер нь бол манай эгч гарны сүүн ваксыг гэртээ хийж хэрэглэдэг байсныг нь би хожуу ойлгосон юм.

Яагаад заавал сүүн вакс гэж? Энэ юунд яг хэрэгтэй вэ? Би лав урьд өмнө нь энэ талаар сонсож байгаагүй. Харин манай эгч энэ гарын маскыг жилийн турш хэрэглэж байна, үр дүнд нь одоо ч гэсэн түүний гар цасан цагаан өнгөтэй.

Эгчийн маань надад хэлж өгсөн орц, найрлаганд тийм ч их зүйл орохгүй. Гол нь үр дүн нь үнэхээр гайхалтай! Сүүн ваксын найрлаганд байгалийн гаралтай орцууд багтах бөгөөд эдгээрийг та гэртээ өөрөө хийхэд маш амар хялбар.

Хэрхэн гэртээ цайруулах үйлчилгээтэй гарын маск бэлтгэх вэ?

Би танд энгийн бөгөөд ямар ч өвдөлт мэдрүүлэлгүй, гар дээрх илүүдэл үсийг үгүй хийх, арьсыг нь цайруулах үйлчилгээтэй маск хийх аргыг хэлж өгье.

Орц:

  • 2 хоолны халбага желатины нунтаг
  • 2 хоолны халбага сүү
  • 1 хоолны халбага өргөст хэмхийн шүүс
  • ½ цайны халбага хүнсний сод

Хийх заавар:

  • Ямар нэгэн саванд орцуудыг бүгдийг нь хийж, сайтар холино.
  • Дараа нь бэлэн болсон хольцыг богино долгионы зууханд хийж, 10 секунд халаана.

Хэрэглэх заавар:

  • Сойз хэрэг болно, хольцоос сойзондоо авч, шаардлагатай гэж бодсон гарынхаа арьсан дээр түрхэж, хаттал нь байлгана.
  • Вакс хатсаны дараа, болгоомжтойгоор хуулж авна.
  • Энэ аргыг сард 3 удаа ашиглах боломжтой бөгөөд ингэснээр илүүдэл үс дахиж ургахгүй бас таны гарын арьс өнгөө алдахгүй.
  • Энэ ваксыг биеийнхээ аль ч хэсэгт ашиглаж болно.

Мөн би та бүхэнд бас нэгэн гаран дээрх илүүдэл үсийг үгүй хийж, арьсыг нь цайруулах үйлчилгээтэй үр дүнтэй маск бэлтгэх жорыг хүргэж байна. Дээрээс нь энэ маск арьсны гүнд хүртэл нэвтэрч цэвэрлэх бөгөөд эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй гэдгийг дуулгахад таатай байна.

 

Нимбэгтэй, сахартай вакс

Орц:

  • 2 цайны халбага нимбэгийн шүүс
  • 2 цайны халбага сахар
  • 4 цайны халбага ус

Хийх заавар:

  • Жижиг саванд ус болон сахараа хийнэ.
  • Дараа нь сахар усанд шингэмэгц, дээр нь нимбэгийн шүүс хийж бүгдийг нь сайтар холино.

Хэрэглэх заавар:

  • Энэхүү маскыг гарынхаа илүүдэл үс ургадаг хэсэг дээр түрхэж, 15 минутын турш хаттал нь хүлээнэ.
  • Дараа нь бүлээн усаар угаана.
  • Энэ аргыг мөн 7 хоногт 3 удаа ашиглах хэрэгтэй бөгөөд та богино хугацааны дотор үр дүнг нь мэдэрнэ.

Эдгээр жорууд нь гарынхаа илүүдэл үснээс салахыг хүсдэг, гараа цайруулахыг эрхэмлэдэг хүмүүст зориулсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Хэрэв та гарынхаа илүүдэл үснээс салахын тулд их мөнгө зарцуулахаас залхаж байгаа бол хэрэв та ямар нэгэн өвдөлт мэдрэлгүйгээр энэ асуудлаас ангижрахыг хүсэж байвал, дээрх нь гайхалтай маскуудыг гэртээ хийж, заавал туршиж үзээрэй.

Танд амжилт хүсье!

12
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Purev Battsetseg

    Purev Battsetseg

    2019/07/05 at 18:28

    Nasaa Tungaa

  2. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/07/06 at 11:07

    ???? Hello ????
    You are a particular of our country, in any region,
    -✅You are looking for a loan of money for the realization of your projects,
    -✅You have been rejected by the banks of mongolia
    -✅You need loan to pay debts, pay bills or mount a project.
    In the end, your trauma financial is now finished,
    we are a group shareholder and operator financial.

    We give loans with conditions very simple and without problem.
    In partnership with partner banks in all the space of the world, our offers of loans are provided by Bank for transaction security to any person.

    If you are interested contact us back through our email address :

    Email address:?batsaikhan1951@gmail. com ??
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??

    CONTACT US BY MESSENGER FOR MORE INFORMATION.

    Thank you.

  3. Dorjkhand Gongor

    Dorjkhand Gongor

    2019/07/06 at 19:22

    Odnoo Odnoo

  4. Munhtogoo Banzar

    Munhtogoo Banzar

    2019/07/06 at 22:57

    Nuuren deeree turhej boldiinmuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *