
Үе мөчний хөдөлгөөний дутагдал нь зөвхөн настайчууд гэлтгүй залуучуудад ч түгээмэл тохиолдох асуудал болоод байна. Үе мөчний хөдөлгөөн муудах, үе мөчөөр өвдөх нь хэд хэдэн шалтгаантай. Буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг бодисын солилцоог муутгадаг, үүний үр дагаварт үе мөчний эд эс өөрт хэрэгтэй шим тэжээлээ авч чадахгүйд хүрдэг байна.

Өөр хэд хэдэн үе мөчний хөдөлгөөн муудах шалтгаанууд бий. Хоол хүнсэндээ их хэмжээний давс хэрэглэх, байнгын хэт их ачаалал, мөн төрөл бүрийн бэртэл гэмтэл зэрэг нь үүнд хамаарна.

Үе мөчний эрүүл мэндийг удаан хадгалахад туслах зөвлөгөөнүүдийг танд хүргэхээр бэлдлээ.
Хөдөлгөөнийг дэмжих
“Өвдгөө эргүүлэх” гэдэг дасгалыг бид багаасаа сайн мэднэ. Энэ дасгал нь бусад төрлийн дасгалуудаас хамгийн үр дүнтэйд тооцогддог. Аарцаг, өвдөг, өвдөгний арын хөдөлгөөнийг дэмжихээс гадна энэ хэсгийн цусан хангамжийг сайжруулдаг байна.

“Өвдгөө эргүүлэх” дасгалыг зөв хийх техник
Хөлөө өвдгөөр нь бага зэрэг нугална, нуруу эгц, гарын алгыг өвдөг дээрээ тавиарай. Хоёр хөлийн өвдгийг нийлүүлсэн байна, гар жигд, мөр эгц, харц урагшаа. Бэлтгэл байрлалыг зөв аваад өвдгөөрөө тойрог хийж эхэлнэ: хөлөө тэгшлээд арын цэгт хүргэнэ, буцаагаад нугална, энэ мэтчилэн тойрог хийгээрэй.
10 тойргоор тал тус бүрд 5 удаагийн давтамжтайгаар дасгалыг хийж гүйцэтгэнэ. Өдөр болгон дасгалыг хийх боломж байхгүй бол өнжөөд заавал хийхийг хичээгээрэй.
Уг дасгал нь бие махбодод бүхэлдээ сайнаар нөлөөлдөг, бие хөнгөрөөд ирдэг. Сарын турш системтэйгээр хийхэд л үр дүнг нь мэдэрнэ.

Биеийн идэвхтэй хөдөлгөөнөөс гадна хоол хүнсэндээ анхаарал хандуулах хэрэгтэй. Үе мөчний уян хатан чанарыг дэмжихийн тулд коллаген агуулсан хоол хүнс түлхүү хэрэглэхийг хичээнэ. Жишээ нь, шинэ жимс, жимсгэнээр хийсэн цэлцэгнүүр, загасны студень.

Сахар болон давсны хэрэглээг эрс багасгана, ингэснээр ус-давсны тэнцвэртэй байдал алдагдахаас хамгаалж чадах юм. Ус-давсны тэнцвэрт байдал алдагдахад үе мөч хавагнах, мөн илүү хэврэг болоход хүргэдэг ажээ.

Мөн согтууруулах төрлийн ундааны хэрэглээнээс нэг мөр татгалзах хэрэгтэй. Согтууруулах төрлийн ундаа, хамгийн сул байсан ч хамаагүй бие махбодын антиоксидантыг шууд эвддэг, энэ нь үе мөч, ясанд сөргөөр нөлөөлдөг байна.

Бидний заасан өвдөгний дасгалаас гадна доорх зурагт үзүүлсэн дасгалыг давхар хийж болно. Бэлтгэл хэдий хэр эрч хүчтэй байна төдий чинээ биеийн байдал сайжирна.

Хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай. Эхний дасгалын дараа ямар өөрчлөлт мэдэрснийг коммент хэсгээр заавал хуваалцахыг хүсье.








Zoloo Tugso
2020/11/21 at 22:26
Luuvan Tsetsegmaa
Batmunkh Gantsetseg
2020/11/22 at 07:47
Баярлалаа хийх болноо
ナナリ
2020/11/22 at 14:50
Tulgaa Nawaanbileg your best choice
Gankhurel Bilguun
2020/11/22 at 15:37
Sn dasgal sain hll uel mini
Ариунтулга Н.
2020/11/22 at 19:30
ナナリ hahaahhh
Tseweldulam Suh
2020/11/23 at 00:50
Zaawal hiinee
Сэдэд Баярмандал
2020/11/23 at 12:41
I.