
Комиксийн супер баатрууд болон муу санаатнууд дэлгэцнээ анх өнгөрсөн зууны 40-өөд оны үеэс гарч эхэлж байсан бол хамгийн сүүлчийнх нь 2020 оны коронавирусын цар тахлын үед ч гарсаар л байна.
Кино урлагийн энэ төрөл баялаг түүхтэй тул маш сонирхолтой өөрчлөлтүүдийг хийсэн байж таарна. Та бүхэндээ хамгийн анхны супер баатар болон муу санаатны дүрүүдийг танилцуулахаар бэлдлээ. Тэднийг орчин үеийнхтэй нь харьцуулж сонирхоцгооё.
1. Халк

“The Incredible Hulk” (1977-1982) олон ангит кинонд Лу Ферриньо тоглож байсан бол “Avengers: Endgame” (2018) киноны Халкыг Марк Руффало бүтээж байжээ.
2. Супермэн

“Superman” (1948) олон ангит киноны Супермэнийг Кирк Элин бүтээжээ, харин Генри Кавилл “Justice League” (2017)-д тоглосон юм.
3. Хүн-Аалз

Николас Хэммонд “Spider-Man” (1977) кинонд, 2019 оны “Spider-Man: Far From Home” кинонд Том Холланд тогложээ.
4. Бэтмэн

“Batman” (1943) кинонд Льюис Уилсон Бэтмэн болж байсан бол “The Batman” (2022) кинонд Роберт Паттинсон тоглож байна.
5. Wonder Woman

“Wonder Woman” (1974) кинонд Кэти Ли Кросби тоглож байжээ, харин Галь Гадот “Wonder Woman 1984” (2020) кинонд тоглосон юм.
6. Ахмад Америк

1944 оны “Captain America”-д Дик Пёрселл дүр бүтээж байсан бол 2019 оны “Avengers: Endgame” кинонд Крис Эванс дүр бүтээжээ.
7. Жокер

“Batman” (1966) кинонд Сесар Ромеро тоглосон юм, харин Хоакин Феникс 2020 онд “Joker” кинонд үг дүрийг амилуулсан байна.
8. Доктор Стрэнж

Питер Хутен “Dr. Strange” (1978) кинонд тоглосон, 2019 оны “Avengers: Endgame” кинонд Бенедикт Камбербэтч дүр бүтээжээ.
9. Муур-эмэгтэй

“Batman” (1966) кинонд Ли Мэривезер дүр бүтээсэн бол 2022 онд дэлгэцнээ гарах “The Batman” кинонд Зои Кравиц тоглож байна.
10. Тор

“The Incredible Hulk Returns” (1988) кинонд Эрик Аллан Крамер тоглож, харин Крис Хемсворт 2019 оны “Avengers: Endgame” уг дүрийг бүтээжээ.
Бонус: Fantastic Four

1994 онд кино студи зөвхөн дүрүүдийн эрхийг олж авахын тулд л уг киног бүтээж байсан түүхтэй. Киног прокатад гаргах ч төлөвлөгөө байгаагүй юм, энэ тухай найруулагч, жүжигчид болон зураг авалтын багийнхан огт мэдээгүй явжээ. Харин 2015 оны кино нь үнэхээр муу болсон гэж үзэгчид үзсэн юм.
Зөвхөн супер баатруудын тухай киног дахин хийгээд байдаггүй түүхэн хүн, уран зохиолын алдартнуудын тухай киног ч мөн дахин бүтээдэг.








Huge Wrld
2020/11/20 at 22:07
togloomiho cite g hogjuulech