Охиндоо хүүхэд насны мартагдашгүй дурсамж үлдээхийн тулд 100+ даашинз урлаж өгсөн гайхалтай мундаг аав

0

Сю Руйчин хэмээх нэгэн хятад эр бяцхан охиндоо зориулж 100 гаруй даашинз урлажээ. Түүний урласан даашинз нэг бүр нь хүүхэлдэйн киноны дүрүүдийн өмсгөл мэт ер бусын харагддаг. Түүний даашинз оёх болсон шалтгаан нь ердөө л охиндоо хүүхэд насны гайхалтай дурсамжийг бүтээж өгөхийг хүсч байсантай нь холбоотой гэжээ.

Тэдний энэ түүх хямдхан нэгэн даавуунаас эхэлжээ.

© Xu Ruiqin / weibo

Сю Руйкин нутгийнхаа даавууны захаар алхах дуртай бөгөөд нэгэн удаа хямд үнэтэй нэхмэл хээтэй даавуу худалдаж авснаар тэдний энэхүү түүх эхэлжээ. Зун цаг байсан тул охин Шиши нь хувцсаа олон дахин солих хэрэгтэй болдог байж. Тиймээс тэр охиндоо зориулж энгийн хувцсыг өөрийн гараар урлаж үзэж байжээ.

© Xu Ruiqin / weibo

 

Тэр үеэс хойш даавууны захаар гарах бүртээ хямд даавуу авч, оёдолчинд өгч оёулдаг болжээ.

© Xu Ruiqin / weibo

Харин нэгэн удаа оёдолчин хотоос явж, эзгүй байсан тул ​​Сюй Рүйчин ээжээсээ оёдлын машин авч өөрөө даашинз оёж эхэлжээ. Тэрээр өдгөө энгийн даашинз өдөрт нэгийг, нарийн хийцтэй даашинз хоёр долоо хоногт нэгийг хийдэг болсон байна.

 

Даашинзны санаагаа өдөр тутамд тохиолдох бүхнээс сэдэвлэн авдаг.

© Xu Ruiqin / weibo

Эхэн үедээ түүний хийж буй оёдол төдийлөн сайн болохгүй байсан боловч даашинз урлаж буй тухай хэд хэдэн бичлэг цахим орчинд нийтэлсний дараа олон хүмүүс санал, сэтгэгдэл болон зөвлөмжүүдээ түүнд өгчээ. Даашинз урлалаа сайжруулахын хэрээр Сю Руйкин өөрийн бүтээлийнхээ санааг интернет, спорт зэрэг олон зүйлсээс олж авдаг ажээ. Тэрээр мөн охиныхоо хэрэгцээ болон өөрт буй даавууны төрлөөс хамаарч даашинзны загвараа гаргадаг байна.

 

Тэдэнд бусдаас ялгарах онцгой зүйл байхгүй ч, бусдаас илүү туршлагатай.

© Xu Ruiqin / weibo

Түүний урласан даашинзнууд ер бусын харагдах боловч бяцхан охин Шиши нь дэлгүүр гарах, гэр бүлийн уулзалтанд очих, сургуульд явах зэрэг өдөр тутмын ажилдаа үргэлж өмсдөг ажээ. Мөн эцэг, охин хоёр өмсөх даашинзаа сонгох гэж чамгүй хөгжилдөөд амждаг гэнэ шүү.

 

Эдгээр даашинзуудыг тэрээр зөвхөн охиндоо л зориулан урладаг.

© Xu Ruiqin / weibo

Одоогийн байдлаар Сю Руйкин зөвхөн охиндоо зориулж даашинз оёдог бөгөөд тэрээр урласан даашинзуудаа зарах бодолгүй байгаа хэмээжээ. Тэрбээр бусад хүмүүст зориулж оёхоор болсон тохиолдолд анхаарах, сурч мэдэх зүйлс олон буйг мөн дурьджээ. Эдгээр даашинзыг оёх нь түүнд ажлын стрессээ тайлахад тусалдаг бөгөөд тэрээр үүнээс аль болох их таашаал авахыг хүсдэг хэмээжээ. Хэзээ нэгэн өдөр эмзэг бүлгийн хүүхдүүдэд тэрээр даашинзаараа тусламжийн гараа сунгахыг ч үгүйсгэхгүй биз ээ.

 

Мөрөөдөл

© Xu Ruiqin / weibo

Сю Руйкинд охиноо өсч томрохоос өмнө хүүхэд насны гайхалтай дурсамж бүтээж өгөх цор ганц мөрөөдөлдөө хөтлөгдөн яваагаа ч дурьджээ. Мөн тэрээр боломжтой бол өөрийн гэсэн брэндтэй болохыг хүсч буйгаа илэрхийлээд, уг брэндээрээ дамжуулан сайн үйлс хийхийг хүсдэг хэмээжээ.

Ийнхүү уншигч танд түүний урласан даашинзнуудын зургаас хүргэж байна.

© Xu Ruiqin / weibo

 

© Xu Ruiqin / weibo

 

© Xu Ruiqin / weibo

 

© Xu Ruiqin / weibo

 

© Xu Ruiqin / weibo

 

© Xu Ruiqin / weibo

 

© Xu Ruiqin / weibo

Та хүүхдэдээ хувцас оёж өгч байсан уу? Хэрэв тийм бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

21
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Ariunzaya Ariuk

    Ariunzaya Ariuk

    2020/11/20 at 23:40

    Mundag sain aav bna amjilt hvsie

  2. Ө. Гэрлээ

    Ө. Гэрлээ

    2020/11/22 at 09:45

    Ямар мундаг аав вэ

  3. Tuya Tuyakaa

    Tuya Tuyakaa

    2020/11/22 at 13:32

    xvvxnvvdees l deer bna sh de engej xvvxdvvdee yum oyoj ogdog aawnar tsooxon baigaaa

  4. Enhtaivan Soko

    Enhtaivan Soko

    2020/11/22 at 13:51

    Mundag aav

  5. М. Ганзориг

    М. Ганзориг

    2020/11/23 at 09:48

    Mundag aav bna bayr hvrgie 👏👏👏👏👏👏

  6. О. Урангоо

    О. Урангоо

    2020/11/23 at 19:44

    nuhurtuu 2 udaa unshij ugluu odoo ymar negen ym hiih blgvide 😂😂😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *