Найзыгаа сарын турш өдөр бүр өргөст хэмх идээд ийм гайхалтай үр дүнд хүрнэ гэж ёстой бодсонгүй!

4

Өнөөдөр бид та бүхэнд өргөст хэмхэнд агуулагдах гайхалтай эрдэс бодис хүний бие хэрхэн нөлөөлдөг болон энэхүү хүнсний ногоог тогтмол хэрэглэснээр биед гарах эерэг өөрчлөлтийн талаар хүргэх болно.

Өргөст хэмхийг өдөр бүр хэрэглэснээр таны биед дараах өөрчлөлтүүд гарна

1. Биеийн шингэнийг нөхнө

Өргөст хэмхийн найрлагийн 96%-ийг ус эзэлдэг ба энэ нь биеийн шингэнийг нөхнө. Нэмж хэлэхэд өдөр бүр 8 стакан ус уух хэрэгтэйгээс гадна та тогтмол шинэхэн өргөст хэмх идсэнээр халуунд шингэнээ нөхөх бүрэн боломжтой юм. Тэр ч бүү хэл таны арьс гэмтсэн нөхцөлд өргөст хэмхийн хальс нарны түлэгдэлтийг эмчилдэг байна.

2. Витаминаар баялаг

Өргөст хэмх нь витамин А, B болон C амин дэмүүдээр баялаг. Эдгээр витаминууд дархлааны системийг идэвхжүүлэх болон энергиэр хангах үйлчилгээтэй. Илүү үр дүн гаргах зорилгоор та өргөст хэмх, лууван болон яншуйн шүүс хийж уугаарай.

3. Хорт бодисыг гадагшлуулна

Таныг их хэмжээний ус уух үед бие организм хорт бодисыг гадагшлуудаг. Өргөст хэмх нь найрлагандаа их хэмжээний ус агуулдаг тул өдөр бүр өргөст хэмх хэрэглэснээр биеэс хортой бодисыг маш амархан гадагшлуулах болно. Мөн бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлнэ.

4. Эрдэс бодисоор баялаг

Өргөст хэмх нь магни, кали болон силиконоор баялаг. Энэ бол яагаад санаториумын өвчлөлийн үед өргөст хэмхийн тусламжтай эмчилгээ хийдэг болохын шалтгаан юм.

5. Жин хасахад тусална

Салат болон шөлөндөө их хэмжээгээр өргөст хэмх хэрэглээрэй. Яагаад гэвэл богино хугацаанд жин хасахад тусална. Мөн та өргөст хэмхийг бага тос агуулсан тарагтай хамт хэрэглэж, жин нэмэхээс сэргийлэх боломжтой.

6. Нүдний харааг сайжруулна

Та хүмүүс нүдэн дээрээ өргөст хэмх тавьж байхыг олон удаа харж байсан байх. Өргөст хэмх арьсыг сэргээхгүй, гэхдээ нүдний харааг сайжруулна. Түүнээс гадна нүдний доорх хөхрөлт, хаван болон бараан толбыг арилгана.

7. Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна

Таныг өргөст хэмх идэх үед эрүүний булчин илүү хүчирхэг болно. Нэмж хэлэхэд эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн учир хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг байна.

8. Үс болон хумсыг бэхжүүлнэ

Өргөст хэмхэнд агуулагддаг эрдэс бодисуудын нэг бол силика ба энэ нь үс болон хумсыг гялалзуулж, улам бэхжүүлнэ.

9. Үе мөч болон булчингийн өвдөлтийг намдаана

Өргөст хэмх нь витамин болон эрдэс бодисоор баялаг. Эдгээрийн тусламжтай булчин болон үе мөчний өвдөлтийг намдааж болно.

10. Бөөрний үйл ажиллагааг сайжруулна

Өргөст хэмх бие дэх шээсний хүчил нэмэгдэхээс сэргийлдэг ба ингэснээр бөөрний үйл ажиллагаа муудахаас давхар сэргийлдэг байна.

11. Чихрийн шижин өвчинтэй тэмцэнэ

Өргөст хэмх найрлагандаа чихрийн шижин өвчинтэй тэмцэх үйлчилгээтэй бодис агуулдаг. Өргөст хэмх нойр булчирхайг инсулин ялгаруулахад сайнаар нөлөөлдөг ба үүний үр дүнд сахарын хэмжээг тэнцвэржүүлдэг.

12. Холестеролыг бууруулна

Өргөст хэмх найрлагандаа стерол агуулдаг учир муу холестеролын хэмжээ ихсэхээс сэргийлнэ.

13. Хорт хавдартай тэмцэхэд тусална

Өргөст хэмх нь олон төрлийн хавдрыг цааш улам тархахаас сэргийлдэг. Энэ бол яагаад өдөр тутмын хоол хүнсэндээ өргөс хэмх хэрэглэх ёстой болохын гол шалтгаануудын нэг юм. Тэр тусмаа, хэрэв таны гэр бүлд хорт хавдартай хүн байгаа бол зайлшгүй өргөст хэмх хэрэглэх хэрэгтэй.

14. Даралтыг тогтворжуулна

Шинжлэх ухаанаар үүнийг бүрэн батлаагүй ч гэлээ, даралттай олон хүмүүс өргөст хэмх хэрэглэж, даралтаа тогтворжуулдаг байна.

15. Амнаас эвгүй үнэр гаргахгүй

Дээр дурдсанчлан өргөст хэмхийн найрлагын дийлэнх хувийг шингэн эзэлдэг учир амнаас эвгүй үнэр гарахаас сэргийлэх ач тустай.

Өдөр бүр өргөст хэмх идэж эхэлснээр та ердөө 1 сарын дотор томоохон өөрчлөлтийг мэдрэх болно.

18
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Отгончимэг Ранз

    Отгончимэг Ранз

    2019/03/28 at 11:31

    Б. Мерида

  2. Gereltsaran Tumurbaatar

    Gereltsaran Tumurbaatar

    2019/03/29 at 22:34

    Анужин Д.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *