Хамгийн үрэлгэн зурхайн 6 орд: Тэд мөнгийг юу ч бодолгүйгээр хайр найргүй цацаж орхидог

0

Олон хүнд үрэлгэн зан байдаг гэдэгт итгэлтэй байна. Зарим нь гоёл чимэглэлийн дэлгүүрийн лангуун дээрх бүх зүйлийг хуу хамдаг мөртлөө хоол хүнсэнд хааяахан нэг мөнгө зарцуулдаг байхад бусад нь хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх үедээ хэтэвчин дэх мөнгөө хянаж чаддаггүй. Түүнчлэн фитнесийн гишүүнчлэлийн карт болон концертын тасалбар худалдаж авчихаад огтхон ч хэрэглэдэггүй хүмүүс ч бас бий. Үрэлгэн занд зурхайн ямар ордод төрсөн нь шууд нөлөөлдөг байх магадлалтай гэж одон орон судлаачид үзжээ.

pathdoc / Shutterstock.com

Хамгийн үрэлгэн зурхайн ордууд

Эдгээр зурхайн ордуудад төрсөн учраас зарим хүмүүс хэтэрхий үрэлгэн загнадаг байна. Тэгвэл ямар зурхайн ордууд энэ жагсаалтад багтсан бол?

Хонь

Ойворгон зан давамгайлдаг энэ ордынхон ямар ч эргэлзэх зүйлгүйгээр худалдан авалт хийдэг. Тэд дэлгүүрт ирлээ, авах зүйлээ харлаа, шууд авлаа. Тиймдээ ч энэ ордынхон санхүүгийн хямралд ихээхэн өртөмтгий байдаг.

Aaron Amat / Shutterstock.com

 

Үхэр

Тэд үргэлж хамгийн сайн чанарын эд зүйлсийг хүсдэг бөгөөд тэдгээрийг өөрийн болгохын тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Тодорхой байхын тулд тэд бүхнийг зарцуулна. Гэхдээ энэ ордод төрсөн хүмүүс мөнгө олох амаргүй гэдгийг мэддэг учраас хэдий хэр хэмжээний мөнгө үрэх ёстойгоо хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгодог.

joingate / Shutterstock.com

 

Ихэр

Хэрэв мөнгөн хуримтлал үүсгэх зайлшгүй шаардлага тулгараагүй бол мөнгө Ихрүүдийн хэтэвчинд тэгтлээ удаан байхгүй. Хөгжилдөх, хөөрхөн эд зүйлс хараад шохоорхох, бусдад тусламжийн гараа сунгах байдлаар тэдний мөнгө гарын салаагаар нь урсдаг. Сүүлд нь Ихрүүд зарлагадсан мөнгөнийхөө тоог хараад харамсдаг боловч, бүх зүйл нэгэнт оройтсон байдаг.

 

 

Арслан

Тэд өөртөө болон бусдад ямар нэгэн шалтгаангүйгээр бэлэг авахыг хүсдэг. Арслангууд хэзээ ч жижиг сажиг зүйлс, тэр дундаа хямдхан юманд мөнгөө үрэхгүй. Тэдний анхаарлыг татдаг зүйл үргэлж хамгийн үнэтэй нь байдаг.

Watchara Ritjan / Shutterstock.com

 

Нум

Тэд аялал, тансаг зэрэглэлийн зочид буудал, амттай хоолонд мөнгөө үрдэг – энэ бол Нумын ордынхны төрөлхийн зан. Тэднийг гаднаас нь харахад тийм ч баян хүмүүс биш юм шиг харагддаг боловч, цагаа тулахаар хамгийн түрүүнд халааснаасаа мөнгө гаргаж ирдэг.

 

Загас

Амьдралын урсгалаар хөвж явахдаа тэд хэрхэн мөнгө олох арга ухааныг сурсан байдаг. Харин олсон мөнгөө хадгалах болон ухаалгаар зарцуулах гэсэн ойлголт тэдний толгойд байдаггүй нь харамсалтай. Тэд гэнэтийн шийдвэрээр худалдан авалт хийхдээ гаргууд хүмүүс учраас цаг ямагт хэтэвч нь хоосордог.

Doucefleur / Shutterstock.com

Хэрэв та энэ жагсаалтад багтсан байвал, шаардлагагүй зүйлсэд мөнгөө үрэхгүй байхад чинь туслах дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй:

  • Томоохон худалдан авалтыг 30 өдөрт нэг удаа хийх
  • Дэлгүүр явах үедээ худалдаж авахын зүйлсийнхээ жагсаалтыг гаргах
  • Уйдсан үедээ дэлгүүр хэсэхгүй байх
  • Шаардлагагүй зүйлд кредит картаа хэрэглэхгүй байх

Бид таныг хэрэгцээгүй худалдан авалт хийж, зарлага их гаргахгүй гэдэгт итгэлтэй байна.

20
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/05/03 at 15:19

    Байхгүй

  2. Oyuna Norov

    Oyuna Norov

    2020/05/03 at 19:25

    Дэлгүүр орох дургүй нь учиртай юм байна

  3. Baataraa Lu

    Baataraa Lu

    2020/05/04 at 07:15

    Ehnii 2 bairand ehner bid 2 gej kkk

  4. Natsagdorj Narantsetseg

    Natsagdorj Narantsetseg

    2020/05/04 at 08:05

    Битгий худлаа яри

  5. Dugersuren Uranbileg

    Dugersuren Uranbileg

    2020/05/04 at 09:06

    Bi ni hamgin tergyynd bnaa.bodoh l heregtei uym bnadaa.kkk

  6. Altantsetseg Sugir

    Altantsetseg Sugir

    2020/05/04 at 11:08

    uneeen

  7. Dolgormaa Batbold

    Dolgormaa Batbold

    2020/05/04 at 12:37

    Nomin Baasandorj ordnoos bolsn bn

  8. Anudari Erdenebaatar

    Anudari Erdenebaatar

    2020/05/04 at 16:54

    Hudla yri

  9. Buumka Buumka

    Buumka Buumka

    2020/05/04 at 20:00

    пэээ бүр яг шүүүүү🤔😋😜

  10. Opos Baraa Hudaldaa

    Opos Baraa Hudaldaa

    2020/05/04 at 22:20

    За би ч нэг нь болоод явлаа шүү. Яг л байна дө. Үрэх ям олдохгүй ч үрэхгээд л чичирнэ шүү дээ.нөхөр яджийхад харамч ийн ордных

  11. Tsas Chiher

    Tsas Chiher

    2020/05/04 at 22:21

    Загас бас бнаа

  12. Terbish Galaa

    Terbish Galaa

    2020/05/04 at 22:21

    Hudalaa

  13. Bymbasvren Orgil

    Bymbasvren Orgil

    2020/05/04 at 22:28

    azaar bi alaga😄😄

  14. Оюунгэрэл П.

    Оюунгэрэл П.

    2020/05/04 at 23:52

    Яг таарч бна

  15. Undraa Undarmaa

    Undraa Undarmaa

    2020/05/05 at 00:18

    yag taarch bn shde

  16. Julie Julie

    Julie Julie

    2020/05/05 at 01:29

    Yooy bi ordogguin bn sonin l yumda

  17. Tuguldur Tomko

    Tuguldur Tomko

    2020/05/05 at 04:26

    Iim ymand itgeesh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *