Та “Хайртай” гэдэг үгийг хэр их хэлдэг вэ? Энэ үг таны амьдралыг бүхэлд нь өөрчлөх хүчтэй байдаг

0

Судалгаанаас харахад 2-5 жил үерхсэн хосуудын бараг тал хувь нь өдөр болгон “Хайртай” гэдэг үгийг бие биедээ хэлсэн байжээ. Гэвч 10-аас дээш жил амьдарсан хосуудын хувьд “хайртай” гэж хэлдэг тоо нь 33 хувиар багассан үзүүлэлт гарсан байна. Хэдийгээр ингэж хэлэх нь багасах олон шалтгаан байгаа ч чухам яагаад “хайртай” гэж олон хэлэх ёстой талаар мэдэж авцгаая.

Харилцаа сэргэж, хөгжин цэцэглэнэ

© katehudson / Instagram

Хүмүүс хоорондын харилцаа бол өөрийн гэсэн амьтай зүйл юм. Тиймээс маш их сэтгэл хөдлөл, хичээл зүтгэл шаардаж байдаг. Өөрийн хайртай хүнээ халамжлах нь тэднийг азтай хүмүүс гэдгийг цаг үргэлж сануулж өгөх чухал зүйл юм. Үүнд зөвхөн романтик харилцааны тухай яригдахгүй, харин эцэг эх, хүүхдүүд, ах, эгч, дүүс гээд ямар ч харилцаанд хамааралтай билээ.

© 0000001/Reporter/East News

Сэтгэл судлаач Лиза Аранго “Би чамд хайртай” гэдэг үгийг “Харилцааны хүчилтөрөгч” болж өгдөг гэж хэлжээ. Тэрбээр мөн “Хайртай хүмүүстээ хайртай гэдгээ хэлэх нь харилцааг тэжээж, амьд байлгадаг” гэж нэмж хэлсэн байна. Ингэж хэлэх нь бараг л ямар ч хүч чармайлт шаардахгүй хэрнээ эргээд өгөөжөө харамгүй өгдөг.

 

Та хайртай хүмүүсийнхээ баатар нь болно

© daxshepard / Instagram

Таны анхаарал халамж тавьдаг хүмүүс асуудал гарах бүртээ өөр хэн нэгэн рүү явдаг бол таны урам маш их хугарах нь мэдээж хэрэг. Бид бүгд л нэг талаараа угаас амин хувиа хичээгчид билээ. Гэвч энэ тохиолдолд тэдэнд хайртай гэдгээ хэлэх нь танд итгэх итгэлийг нь үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болно. Ойр дотны хүмүүстээ чухал хүн гэдгээ мэдрүүлэх нь тэдэнд илүү аз жаргалтай, хамгаалагдсан мэт мэдрэмж төрүүлэх болно. Учир нь хүмүүс цаг үргэлж л дотоод мэдрэмж ил гарахыг хүлээж байдаг юм шүү дээ.

 

Эрүүл мэндийн хувьд ч олон давуу талтай

© therock / Instagram

Хувиа хичээсэн зантай байна уу, бусадтай хайраа хуваалцдаг байна уу гэдгээс хамаарч эрүүл мэндэд ч өөрчлөлт орж байдаг. Хүний харилцааны чиглэлээр мэргэшсэн профессор Кори Флойд хайрыг ямар ч хэлбэрээр хамаагүй гадагш илэрхийлж байх нь бидний эрүүл мэндэд тустай гэжээ.

 

 

Аймшигтай өдөр болж өнгөрсөн ч гэрт тань хайртай хүн чинь хүлээж байгаа гээд төсөөлөөд үз дээ. Мөн Флойд хэлэхдээ “Өнөөдөр болж өнгөрсөн муу бүхэн эргээд засагдахгүй ч таны сэтгэл санаа засарна. Хайртай хүнээ харахад л бүх стресс мартагдах болно” гэжээ.

© danneelackles512 / Instagram

Профессор үргэлжлүүлэн бид хайрыг мэдэрч, хүлээн авах бүрт бие махбод стрессийг даван туулахад тусалдаг окситоцин хэмээх даавар ялгаруулдаг болохыг сануулсан юм. Окситоцин нь бие махбодод голчлон тайвшруулах, дулаацуулах зэрэг мэдрэмж төрүүлдэг байна.

 

Өдөр бүр аз жаргалтай байдаг болно

© zoeisabellakravitz / Instagram

Нэгэн сонирхолтой туршилт явуулж хүмүүст мөнгө өгөн талыг нь өөртөө зарцуулж, талыг нь өөр хүмүүст зориулан юм худалдаж авах үүрэг өгчээ. Энэхүү судалгааны зорилго нь хүмүүс мөнгөө хэрхэн зарцуулснаас хамаарч өдрийн эцэст өөр өөр мэдрэмж авч байгаа эсэхийг харах явдал байв. Сонирхолтой нь, бусад хүмүүст зориулж бэлэг худалдаж авсан хүмүүс өөрсдөдөө мөнгөө хадгалж үлдсэн хүмүүсээс илүү аз жаргалтай байжээ. Гэхдээ үүний цаад философи нь материаллаг эд зүйлээс авах таашаалын тухай биш юм шүү.

© Palace Lee/PacificCoastNews/BWP Media/East News

Сэтгэл судлаачид шударга, өглөгч хүмүүс илүү аз жаргалтай байдаг гэдэгт итгэлтэй байдаг. Бодоод үз л дээ: Хэн нэгэнд магтаал хэлж тэдний инээх шалтгаан болж байна гээд. Хэрэв та үүнийг хайртай хүндээ зориулж хийвэл мэдрэмж тань улам л хүчтэй болно гээд л ойлгочих.

 

Хэлсэндээ хэзээ ч харамсахгүй

© La La Land / Summit Entertainment

Амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн – гэхдээ бүх зүйл сайхан байдаггүй. Сэтгэлээр унагаах гээгүй ч та маргааш амьд байна гэсэн баталгаа байхгүй учир хайртай хүмүүстээ аль болох “Би чамд хайртай” гэдгээ хэлж байх хэрэгтэй. Энэ 3 үгийг хэлэхэд тийм ч их хичээл зүтгэл шаардахгүй ч хэлэхгүй байвал эсрэгээрээ сөрөг зүйлс амьдралын турш танаас салахгүй. Тиймээс хайртай хүмүүстээ тэд таны хувьд ямар чухал хүмүүс вэ гэдгийг байнга сануулж бай.

6
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Цоомоо Цоомоо

    Цоомоо Цоомоо

    2020/05/03 at 20:33

    Хүн бүхэн ѳдѳр бүр хайрыг мэдэрч байх болтугай.

  2. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/05/03 at 22:23

    ❤хайртай шүү❤

  3. Shine Tor

    Shine Tor

    2020/05/04 at 14:19

    智秀♡︎

  4. Tsetseg Tsetseg

    Tsetseg Tsetseg

    2020/05/04 at 19:01

    Хайртай хүндээ бол хайртай л гэж хэлнэ ш дэ шулуун нь дээр дүлэгнээл үг хэлж чадахгүй юмнууд бдаг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *