
Өнгөрсөн Пүрэв гарагт Лос-Анжелесын амьтны хүрээлэнгийн амьтдын халамж, эрүүл мэндийг хариуцдаг ажилтнууд хоёр хос арслангаа нэгэн зэрэг унтуулах хэцүү шийдвэрийг гаргажээ. Өдгөө 21 настай болсон Хуберт, Калиса арслангууд хэт хөгширсний улмаас хэд хэдэн эрүүл мэндийн шалтгаантай болж амьдралынхаа сүүлийн өдөр хоногуудыг элээж эхэлсэн байжээ.
Хуберт Чикаго хотын, Линкольнын амьтны хүрээлэнд төрсөн бол Калиса нь Сиэтл хотын Вудландын амьтны хүрээлэнгээс гаралтай юм. Тэднийг 2014 онд Лос-Анжелес хотын амьтны хүрээлэнд шилжүүлсний дараагаар тэд хамтдаа байх болсон юм. Түүнээс хойш тэд бие биеэсээ нэг ч хором холдож байгаагүй ажээ.

Лос Анжелесийн амьтны хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч Бет Шефер хэлэхдээ Хуберт, Калиса нар бие биетэйгээ маш хүчтэй холбоо тогтоосон нь ирсэн зочид болон ажилтнуудын хувьд маш хүчтэй сэтгэгдэл үлдээсэн гэжээ. “Эдгээр арслангууд тус тусдаа бие даасан амьтад хэдий ч нэгнийхээ нэг хэсэг болтлоо дотноссон амьтад байсан. Тэд нэг нэгнээсээ хол байх боломжгүй” гэжээ.


Шеферийн хэлснээр хосууд үргэлж хамтдаа тоглож, амарч, зугаалдаг байсан нь тэднийг улам ойртуулдаг байсан гэжээ.
“Хуберт болон Калисагийн хамтдаа байсан үнэтэй дурсамжуудыг нийгмийн сүлжээнд хуваалцсан нийгэмлэгийнхэнд талархлаа илэрхийлмээр байна. Энэ хосуудыг нэг нэгнийгээ хайрлах хайр харсан хүн бүрт гүн гүнзгий сэтгэгдэл үлдээх нь дамжиггүй”


Амьтны хүрээлэнд амьдардаг арслангууд ихэвчлэн 20-25 насалдаг бол зэрлэг байгаль дээрх арслангийн дундаж нас 12-16 байдаг байна. Энэ ялгаатай байдал нь олон шалтгаантай. Жишээлбэл, тэд амьтны хүрээлэнд байхдаа бусад махчин амьтадтай хоолоо булаацалдаж эрсдэл хүлээхгүй. Хэдийгээр тэд сүр жавхлан төгс боловч үчимбэр болон цөөвөр чононуудад хоолоо алдах магадлал их байдаг.
Мөн зэрлэг байгальд байх үед арслангууд эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй байдаг. Хэрэв тэд санамсаргүй хуруугаа тастууллаа гэж бодоход шархаа даалгүй зовж үхэх болно. Нөгөө талаар амьтны хүрээлэнгийн арслангууд тэдэнд ямар нэгэн зүйл тохиолдвол яаралтай эмнэлгийн тусламж авах боломжтой байдгаараа амьдрах нас нь уртасдаг байна.
Өөр нэг хүчин зүйл бол байгаль орчны асуудал юм. Байгаль дахь арслангууд хэрхэн амьдрах нь зөвхөн байгалиас хамааралтай байдаг. Энэ нь ган гачиг боллоо гэхэд тэд хоол хүнс, усгүй болно гэсэн үг. Харин хүрээлэнд байдаг арслангууд ийм зүйлийг даван туулах шаардлагагүй учраас илүү урт насалдаг байна.









Enkhtuya Batchuluun
2020/08/06 at 21:00
uruvdultei . .
Degmid Sambuu
2020/08/06 at 21:03
Tsogtsaikhan Tsogoo
2020/08/07 at 00:04
Ter nl deeree
Memente Momento
2020/08/07 at 12:43
Энхжин Магсаржав
Tuul Gombosuren
2020/08/08 at 12:43
Namaig bas hosoor mini untuulchihsan bol…
Monhbat Monhjin
2020/08/08 at 23:40
Tania Tania
2020/08/09 at 12:31