Чанар муутай хоол идвэл бидний биед дараах зүйлс тохиолддог. Үүнийг мэдээд авахад илүүдэхгүй!

2

Амьдрал зав зай муутайгаас болоод олон сая хүн түргэн хоол иддэг. Цаг давчуу байх тусам хүмүүсийн сонголт түргэн хоолны ресторан болон хагас боловсруулсан хоол байдаг. Эдгээр хоолууд нүүрс ус, сахар, ханасан өөх тос болон биед байх ёстой хэмжээнээс хэтэрсэн давсыг агуулдаг. Түргэн хоолны газруудын хоолыг идсэнээр хүн дунджаар 836 калорийг авдаг ба хүн өдөрт дунджаар 2000-2500 калори авах ёстой байдаг байна.

Хэт их калори авах нь таргалах, түүнээсээ болж зовж шаналах үндэс болно. Чанаргүй хоол идсэнээр бидний биед бий болох 7 зүйлийг мэдэж авцгаана уу.

1. Чихрийн шижин өвчин

Түргэн хоолны газрын хоолнуудад агуулагдах их хэмжээний сахар болон нүүрс уснаас болж цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг. Цусан дахь инсулины хэмжээг ч мөн ялгаагүй нэмдэг байна. Үр дүнд нь чихрийн шижин өвчин тусах эрсдэл бий болно.

2. Сэтгэл хямрал

Энгийн хоол иддэг хүнтэй харьцуулахад чанаргүй хоол иддэг хүн сэтгэл санааны хямралд орох магадлал 25-35% илүү өндөр байдаг гэнэ.

3. Зүрхний өвчин

Хагас боловсруулсан хоол найрлагандаа их хэмжээний ханасан өөх тос агуулдаг учир холестеролыг нэмж, улмаар зүрхний өвчин тусах, цус харвах үндэс болдог байна.

4. Хэт таргалалт

Транс өөх тос тархинд өлсөж байгаа мэдрэмжийг төрүүлэх хандлагатай байдаг. Үүнээс болж ердийнхөөс илүү их идэхэд хүргэх ба үр дүнд нь хэт таргалалт бий болно.

5. Танин мэдэхүй

Эрүүл хүмүүсийн тусламжтайгаар “NDTV” байгууллагаас судалгаа явуулжээ. Тэд 5 өдрийн турш чанаргүй хоолоор хооллосон ба дараа нь тэднээс бяцхан сорилт авсан байна. Үр дүн нь сөрөг гарсан ба судалгаанд хамрагдсан хүмүүсийн сэтгэн бодох хурд, анхаарлаа төвлөрүүлж байгаа байдал болон ааш занд нөлөөлжээ. Үүнээс харахад хагас боловсруулсан хоол идэх нь хүний оюун санаанд муугаар нөлөөлдөг байна.

6. Бодисын солилцоо

Чанаргүй хоол бие организмыг ердийнхөөс илүү бага глюкоз шатаахад хүргэдэг. Энэ нь бодисын солилцооны үйл ажиллагааг алдагдуулна.

7. Сайхан ааш

Харвардын эрүүл мэндийн сургууль түргэн хоолны газрын хоолууд серотонины хэмжээнд нөлөөлдөг болохыг олж тогтоожээ. Серотонин бол унтах, хоолны дуршил буурч нэмэгдэх, ааш зан өөрчлөгдөх болон өвдөлт мэдрэх зэргийг тархинд дамжуулагч билээ.

Хагас боловсруулсан хоол амттай ба таныг алахгүй. Байнга иддэг болох нь зуршил болж буйг илтгэх ба үүний оронд та аль болох гэртээ хоол идэж байхыг эрхэмлээрэй гэж зөвлөе.

8
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *