Үзэгчдийн хамгийн их хүлээлттэй байгаа 2017 онд нээлтээ хийх кинонууд

0

Киноны эхний анги гарч үзэгчдийн талархалыг хүлээж, орлогоороо тэргүүлэх юм бол дараагийн цуврал хэд хэдэн ангийг гаргадаг ёс кино бүтээгчдэд бий болжээ. Зарим киноны дараагийн анги үзэгчдийн хүлээлтийн хорхойг дарж чаддаг бол заримд нь сэтгэл гонсойх ч тохиолдол байдаг. Ингээд, 2017 онд чухам ямар алдартай киноны дараагийн цуврал ангиуд гарахыг танд танилцуулъя.

Avatar 2

На’ви ард түмний зөгнөлт ертөнцийн тухай үргэлжлэн гарах бөгөөд Жейк Салли болон түүний замын хань Нейтиригийн хайр дурлал, тэдний гэр бүлийн тухай өгүүлнэ. Жеймс Камероны үгээр бол, киноны ихэнх үйл явдал Пандора далайн усны гүнд өрнөх ажээ.

Үзэгчдийн хамгийн их хүлээлттэй байгаа 2017 онд нээлтээ хийх кинонууд 2

Pirates of the Caribbean: Dead men tell no tales

Болжмор хочит Жек далайн дээрэмчний адал явдал үргэлжилсээр л байна. Энэ удаад ахмад Салазар Брэнд газрын хөрснөөс бүх далайн дээрэмчдийг арчихыг хүсэх бөгөөд энэ нь Жекэд ч мөн хамаарна. Ахмадын санааг таслан зогсоохын тулд Посейдоны 3 үзүүрт жадыг олж авахын тулд Жек нилээдгүй хүчин чармайлт гаргах бололтой.

Үзэгчдийн хамгийн их хүлээлттэй байгаа 2017 онд нээлтээ хийх кинонууд 3

Spiderman

Хүн-аалзын шинэ киног давтан хийх буюу шинэ цувралд Питер Паркерийн сургуулийн үеийн тухай өгүүлэх ажээ.

Үзэгчдийн хамгийн их хүлээлттэй байгаа 2017 онд нээлтээ хийх кинонууд 4

Thor: Ragnarok

Киноны үйл явдал Асгардад өрнөнө. Тор нутагтаа эргэн ирэх бөгөөд ах Локийн үйлдэл нь маш аюултай байдалд Рагнарект хүргэж болзошгүйг ухаарна. Домогт өгүүлснээр, Асгардыг ор мөргүй устгах тулаан болох бөгөөд үүнээс урьтаж нүүр тулсан аюулыг таслан зогсоохын тулд өөрийн эцэг Одинийн дайсан Суртур хэмээх галт чөтгөртэй тулалдах болно.

Үзэгчдийн хамгийн их хүлээлттэй байгаа 2017 онд нээлтээ хийх кинонууд 6

Guardians of the Galaxy 2

Тэнгэр огторгуйн хамгаалагчид Оддын Эзний удирдлага дор сайн үйлсийн төлөө зүтгэсээр л байх болно.

Үзэгчдийн хамгийн их хүлээлттэй байгаа 2017 онд нээлтээ хийх кинонууд 5

Wolverine 3

Шинэ ангид яг юу өгүүлэх тухай одоогоор тодорхой мэдээлэлгүй байгаа хэдий ч Хью Жэкман албан ёсоор мэдэгдэхдээ, өөрийгөө “Wolverine 3” дүрд сүүлийн удаа тоглоно хэмээжээ.

Үзэгчдийн хамгийн их хүлээлттэй байгаа 2017 онд нээлтээ хийх кинонууд 8

Transformers 5

Киноны 5 дугаар хэсэгт авторобот болон десептикуудын тулаан үргэлжлэх болно.

Үзэгчдийн хамгийн их хүлээлттэй байгаа 2017 онд нээлтээ хийх кинонууд 7

Despicable Me 3

Грү болон минионы хөгжилтэй түүх дуусахгүй бололтой.

Үзэгчдийн хамгийн их хүлээлттэй байгаа 2017 онд нээлтээ хийх кинонууд 9

Star Wars: Episode 8

Энэ удаагийн анги нь 2015 оны 12-р сард гарах “Star Wars: Episode VII – The Force Awakens”-ийн үргэлжлэл болно.

Үзэгчдийн хамгийн их хүлээлттэй байгаа 2017 онд нээлтээ хийх кинонууд 12

Toy Story 4

Шинэ анги гэнэтийн бэлгээр дүүрэн байх болно гэж амлаж байна. Хүүхэлдэйн кино өөрөө маш сонирхолтой л доо.

Үзэгчдийн хамгийн их хүлээлттэй байгаа 2017 онд нээлтээ хийх кинонууд 10

King Kong: Skull Island

Гавлын яс хэмээх арал руу буюу Кинг Конгийн төрөлх нутаг, хүүхэд насаа өнгөрүүлсэн арлаар та аялах болно. Энэ арлыг өөрийн амьдралын тодорхой хугацаанд Кинг Конг удирдаж байжээ.

OLYMPUS DIGITAL CAMERA

Furious 8

Нэгэн хувилбараар бол Доминиканы буруугаар хохирсон ах дүү Шоу “дайны сэжүүр”-ийг гаргаж ирэх ажээ. Үүнээс илүү тодорхой баттай зүйл одоогоор мэдэгдээгүй байна.

kinopoisk.ru
kinopoisk.ru
5
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. С. Содномдорж

    С. Содномдорж

    2015/07/02 at 17:41

    Black Panther гарна штэ бас Wolverine 3, Fantastic Four 2 :D

  2. Б. Чинбат

    Б. Чинбат

    2015/07/02 at 20:41

    WTF Fast & Furious genvv utagaa aldalaa

  3. ЗочинHi

    2015/07/02 at 21:14

    Maze Runner 2 2017 ond garah bish bilu? anduurchij u?

  4. Д. Амармэнд

    Д. Амармэнд

    2015/07/02 at 21:58

    Gerelsaikhan Murun

  5. Зочин

    2015/07/02 at 23:02

    Transformers boliosoi !!! Shaal teneg kino !

  6. Hongoroo Honey

    Hongoroo Honey

    2015/07/02 at 23:48

    Нямка Нямка

  7. Нямка Нямка

    Нямка Нямка

    2015/07/03 at 00:02

    Хамт үзэх л юм байна тэ хайраа

  8. Hongoroo Honey

    Hongoroo Honey

    2015/07/03 at 00:07

    Tiin haira Нямка Нямка

  9. Юуки

    2015/07/03 at 02:26

    Галзуу хурд 8-г маш их хүлээж байна

  10. Зочин

    2015/07/03 at 04:29

    haraal idsen fast and furious odoo duusah heregteisht.

  11. fwea

    2015/07/03 at 11:52

    Furious odoo bolimoor ymaa unen panalnii kino duusahgui garaal bh ymaa

  12. Зочин

    2015/07/03 at 14:29

    Twilight saga why why why

  13. Зочин

    2015/07/04 at 17:54

    now you see me 2 gariisht

  14. Зочин

    2016/01/12 at 13:16

    сайхан кинонууд байна хурдхан шиг үзэх юмсан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *