Нойр хүрсэн үед өөрийгөө сэргээх 13 арга

2

Ажлын өдрүүдэд эртлэн босч ажил дээрээ ирсэн хэдий ч таны нойр хүрсээр л байвал нойрноос сэргэх хэдэн шилдэг аргыг зааж өгье.

1. Ус

Усыг их хэмжээгээр уу. Заримдаа шингэн дутагдсанаас болж нойр хүрдэг. Эсвэл хүйтэн усаар нүүрээ угааж өөрийгөө сэргээж болно.

Нойр хүрсэн үед өөрийгөө сэргээх 13 арга 1

2. Нар

Нойр хүрээд дохилзоод байвал гудамжинд гарч наранд зогсоорой. Нарны гэрэл хэр ихээр тусна төдий чинээ таны бие сэргэж идэвхтэй байх болно.

Нойр хүрсэн үед өөрийгөө сэргээх 13 арга 2

3. Биеийн хүчний дасгал

Спортоор хичээллэх нь таныг сэргээж өгнө. Хэрвээ боломжтой бол үсэр, биеэ халаа, сунгалтын дасгал хий. Дасгал хийх цаг зав байхгүй бол суугаа байрандаа боломжийн хэрээр дасгал хийгээрэй. Гараа сунга, толгой хүзүүгээ эргүүл, хөлөө хөдөлгө.

Нойр хүрсэн үед өөрийгөө сэргээх 13 арга 3

4. Идэвхтэй яриа

Ажлын нөхөдтэйгөө идэвхтэй яриа өдөж ярилцаарай, яагаад гэвэл харилцан яриа хүний тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Хажууд тань ярилцах хүн байхгүй бол дуу хөгжим сонс. Хип-хоп, рок зэрэг хурдан хэмнэлттэй хөгжим таныг сэргээж өгнө.

Нойр хүрсэн үед өөрийгөө сэргээх 13 арга 4

5. Хоол

Хүнд хоолноос татгалзаарай. Хэтрүүлэн идсэн хоол нойр хүргэдэг гэдгийг хүн болгон мэднэ. Өл дарах хэмжээний хөнгөн хоол, жишээ нь салат байхад л болно.

Нойр хүрсэн үед өөрийгөө сэргээх 13 арга 5

6. Кофе

Кофе сэргээдэг гэдгийг бид мэднэ. Кофе уусны дараа хэсэг хугацаанд сэргэх боловч кофенд донтох магадлалтай юм.

Нойр хүрсэн үед өөрийгөө сэргээх 13 арга 6

7. Гаа

Гааны сэнгэнэсэн амт таныг амархан сэргээнэ. Эсвэл цитрус төрлийн жимс байсан ч болно.

Нойр хүрсэн үед өөрийгөө сэргээх 13 арга 7

8. Иллэг

Цэгэн иллэг мөн нойрноос сэргээнэ. Чихний гэдэс болон эрхий хуруу, долоовор хурууны дунд хэсэгт зөөлөн иллэг хийнэ.

Нойр хүрсэн үед өөрийгөө сэргээх 13 арга 8

9. Нойр

Нойрондоо үнэхээр дийлдээд байвал боломжтой бол хэдхэн хором зүүрмэглээд аваарай. 10-15 минутны нойр таныг сэргээх болно.

Нойр хүрсэн үед өөрийгөө сэргээх 13 арга 9

10. Инээд

Инээснээр тархины үйл ажиллагаа идэвхижиж таныг сэргээх болно.

Нойр хүрсэн үед өөрийгөө сэргээх 13 арга 10

11. Самар

Самар идсэнээр тархины үйл ажиллагаа идэвхижин танд хүч нэмэх болно. Ялангуяа, бүйлс модны самар (миндаль) болон кешью самар илүү сэргээх үйлчилгээтэй.

Нойр хүрсэн үед өөрийгөө сэргээх 13 арга 12

12. Анхаарал

Анхаарлаа төвлөрүүл. Өчүүхэн ч гэсэн өөрчлөлт таныг сэргээж өгнө, жишээ нь үзгээ солиод үзээрэй.

Нойр хүрсэн үед өөрийгөө сэргээх 13 арга 11

13. Бүтэн нойр

Дээр дурдсан аргууд нь таныг хэсэгхэн хугацаанд л нойрноос сэрээх болно. Иймд, өөрийн нойрны горимыг сайн зохион байгуулах буюу ажил, амралтаа зохицуулах хэрэгтэй юм. Ингэсэн тохиолдолд та нойртой тэмцэх шаардлага гарахгүй бөгөөд ажлын өдрийн турш сэргэг байх болно.

Нойр хүрсэн үед өөрийгөө сэргээх 13 арга 13

65
ГоёГоё
19
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
10
ХарамсалтайХарамсалтай
9
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Dhdghd

    2017/03/26 at 21:18

    Самар идэхээр сэргэх биш нойр хүрдийшдэ

  2. someone

    2019/07/30 at 13:13

    нойр сэргээх арга гэснээ 10-15 минут унтах гэнээ хха унтахгүй гээд арга хайж байхад

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *