Би орой болгон ажлаа тарж ирчихээд нимбэгтэй усанд 15 минут хөлөө дүрдэг. Тэр өдрийн хамаг таагүй зүйлс салхинд хийсэх мэт л арилдаг

2

Айл бүрийн хөргөгчинд нимбэг байдаг гэж хэлэхэд төдийлөн буруудахгүй болов уу. Энэ хэрэгцээтэй жимс бидний эрүүл мэндэд олон талын ач тустай байдаг. Гайхалтай хүнс бөгөөд өвчин болон ядралтыг намдаах, зогсоох үйлчилгээтэй. Яаж гэдгийг та мэдэх үү? Хөлийн ванны тусламжтай энэхүү гайхалтай ач тусыг хүртэх боломжтой!

matka_Wariatka / Shutterstock.com

Хөлөө нимбэгтэй усанд дүрснээр стресстэй, их ажлын дараа танд гайхалтай амралт болно. Мөөгөнцөр болон бактерийг устгаж, цусны эргэлтийг сайжруулаад зогсохгүй, энергийн түвшинг нэмнэ. Мөн бариу болон тав тухгүй гутал өдрийн турш өмссөний дараа таны хөлийг дээд зэргээр амраана.

Getty Images / Ideal Image

 

Нимбэгтэй ванн бэлдэх алхамууд

Танд хэрэг болох зүйлс:

  • Нимбэгийн шүүс
  • Гааны тос
  • Эпсом давс
  • Оливын тос
  • Халуун устай төмпөн
Larisa Blinova / Shutterstock.com

Бэлтгэх заавар:

  1. Төмпөнд халуун ус гоожуулна. Дээр нь цөөн хэдэн дусал гааны тос, 2 хоолны халбага эпсом давс болон 2 хоолны халбага оливын тос хийнэ. Орцуудыг сайтар холино.
  2. Дээр нь 1 ширхэг нимбэгийн шүүс хийнэ. Сүүлийн дусал хүртэл нь шүүсийг нь сайн шахна, нэг бол хэрчиж хийсэн ч болно.
  3. Одоо таны хөлөө дүрэх ид шидийн ванн бэлэн боллоо.
via GIPHY

Хөлөө уг ваннд 15 минутын турш дүрнэ. Дараа нь халуун усанд хөлөө угааж, үхэжсэн арьсыг гуужуулж авна.

Нимбэгтэй ванны найрлагад орсон бүх орцууд хөл, шагайн дахь стресс болон өвдөлтийг ул мөргүй арилгана. Мөн хөлийн арьс болон хумсанд сайн нөлөөтэй. Найрлаганд нь агуулагддаг витамин C амин дэмийг арьс арчилгааны бүтээгдэхүүнд элбэг ашигладаг бөгөөд яагаад гэвэл, энэ нь чөлөөт радикалуудыг саармагжуулж, эсүүдийг шинээр нөхөн төлжүүлдэг юм.

Africa Studio/Shutterstock.com

Та энэ аргын тусламжтай хөлөө үргэлж амрааж, стрессээс ангижирч байгаарай!

3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *