Бразил бол энэ дэлхий дээр хэзээ ч давтагдашгүй цорын ганц улс гэдгийг батлах 19 гэрэл зураг

0

Та Бразилын тухай юу мэдэх вэ? Энэ гайхалтай улс хөлбөмбөгт үнэнч сэтгэлтэй гэдгээрээ алдартай. Гэхдээ энэ нь тус улсыг тодорхойлох цорын ганц баримт биш юм. Бразил – хурц өнгө, хошигнол, жирийн логикоор тайлбарлагдахгүй инээд наргиан, хэзээ ч ундрашгүй өөдрөг сэтгэлгээ. Чухам эндээс  давтагдашгүй дүр төрхийг харж чадна, мөн олон төрлийн зэрлэг ан амьтад, сайхан сэтгэлтэй хүмүүс… Бид Бразилын амьдралыг бүхий л талаас нь харуулах гэрэл зургуудыг танд сонирхуулахаар бэлдлээ. Эдгээр гэрэл зургуудыг үзсэний дараа та аялахаар төлөвлөж байгаа газрынхаа жагсаалтад Бразилыг нэмэхэд хүрэх болов уу. Энэ улсаар заавал аялж мартагдашгүй дурсамжтай хоцрохын ерөөл дэвшүүлье.

Хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигч эсвэл хөлбөмбөгчний машины давтагдашгүй дизайн

Mufti Muft

Хөлбөмбөг бразилчуудын хувьд ямар нэгэн хэмжээнд спортын гэгээн төрөлд орно. Уг спортын түүх 1872-1873 оноос эхлэлтэй. Сан-Луис коллежийн санваартан сурагчдынхаа дунд хөлбөмбөгийн анхны тэмцээнийг зохион байгуулж байжээ. Тэр цагаас хойш Бразилын ард иргэд уг төрлийг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан юм. Гэхдээ бразилчууд хөлбөмбөгийг үүсгэн байгуулагчид биш гэдгийг энд хэлэх хэрэгтэй.

 

Бразилын цaгдаа нар гудамжны хэв журмыг одос үхэр унаж сахиулдаг

CPU Comunidad & Policías Unidos

 

Маск зүүгээрэй гэсэн, гэхдээ чухам ямар төрлийнхийг гэдгийг даанч тодруулж асуусангүй

David Kilby

 

Жил болгон зохион байгуулагддаг бразилын багт наадам – энэ бол манай дэлхийн нэгэн гайхамшиг

Seven Wonders Of The World

Багт наадам – бразил хүн болгоны хувьд чухал баяр болно. Жил бүрийн 2 дугаар сарын сүүлээр улс тэр аяараа галзуурмаар чанга дуу хөгжим, самбо бүжгийн хэмнэл доор аз жаргалыг мэдэрч баярлацгаадаг. Мэдээж нүд хужирлах зүйл маш их – гараар урласан олон төрлийн багт хувцас. Харамсалтай нь баяр наадам дуусах дөхөөд ирэхээр эдгээр гоё хувцсыг хайрлах юмгүй хогийн саванд хаяж орхино.

Багт наадмыг дуусгаад бразилчууд дараагийн баяртаа бэлдэж эхэлдэг. Бүтэн жилийн хугацаанд бүжгээ давтана, шинэ хувцасныхаа санааг эрэлхийлдэг ажээ.

 

Тоть эзнийгээ утсаар ярьж дууссаны дараа яриагаа үргэлжлүүлэхээр хүлээж байгаа нь

_moment.in.time_

 

Бразилд амрах – мартагдашгүй дурсамжтай үлдэнэ

eujaqueandrade

 

Шатахуун түгээх станц нь шууд усан дээр байрлах ажээ

Giulianodm

 

Бразилийн хөлбөмбөг – оршин суугч болгоны хүсэл мөрөөдөл

edouards_

 

Таксины жолоочийн утас өөрийн гэсэн сүрлэн малгайтай

Locker_

 

Рио-де-Жанейрогийн шээлтүүр ингэж харагдана

knoxvile10

 

Бразилын их сургууль шинэ оюутантай болжээ

anathedevil

Бразилын амьтдын ертөнц үнэхээр баялаг. Дэлхийд ховорт тооцогдох ан амьтад, шувууны төрөл энд нутаглан амьдардаг ажээ. Бидний үзэж хараагүй амьтад гудамжаар нь зугаалах энүүхэнд. Тэд нутгийн ард иргэдээс ер айж цэрвэх зүйлгүй, аль хэдийн танил улс шиг л харилцах ажээ.

 

Авч зугтаахаас сэргийлсэн дохиолол

LucasSkudy

Бразилд xулгайн хэрэг их гардаг. Гэмт xэрэгтнүүдтэй тэмцэх, өөрийн эд хөрөнгийг xулгайчаас хамгаалахын тулд төрөл бүрийн л арга чарга ашиглана.

 

Ажлын газрын хүн Бразилаар аялаад ирсэн юм. Түүнтэй нутгийн ара мэндчилжээ

thecoolcapybara

 

Бразилын нэгэн далайн эргийн хөвөн чихрийн худалдаачид

pontoumporcento

 

Бразилд ямар том мэлхий байдгийг та хар даа?

exodusinbloom

 

Бразилчууд – зоригтой залуус

OddAccountant8416

Агуас-Вермельят байрлах ус зaйлуулах далан. Хүүхдүүд энд усанд орохын тулд хашааг нь xулгайгаар давдаг ажээ.

 

Бразилын хөгжөөн дэмжигчид өөрийн гэсэн хошигнолтой

MIX (Malaysia)

 

Бразилд Зул сарын баяраа шууд л далайн эргийн элсэн дээр хэвтэж байгаад л тэмдэглэдэг. Гацуур модоо ч усан дээр барьдаг ажээ

alicestudia_vologd

 

Капибара дүрстэй пирожки идэх үү?

adrianlinc

Улс орон болгон өөрийнхөөрөө онцлог. Хэрвээ та виртуал аяллаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол энд дараарай. Японы амьдралыг харуулсан сонирхолтой гэрэл зургуудын танилцуулга байгаа юм.

15
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *