Хямдхан мэт санагдах хэдий ч таны түрийвчийг бага багаар хоослож байдаг 10 ашиггүй худалдан авалт

0

Хүмүүс бага дүнтэй зарлагыг тэр болгон тоодоггүй. Үүнээс болоод бид төлөвлөсөн хуримтлалаа бий болгож чадахгүйд хүрдэг тул зайлшгүй шаардлагатай худалдан авалтаасаа татгалзахад хүрдэг тохиолдол бий. Хэрэгтэй, зайлшгүй худалдан авалтаас татгалзахын оронд зарим нэг худалдан авалтуудаа эргэж харахад болох юм. Тухайлбал илүү хямд үнэтэй мөртлөө адил төстэй бараа бүтээгдэхүүнийг хайж олно. Сайтар ухаж үзвэл зөвхөн мөнгө хэмнэлтийн талаас ч ашигтай байхгүйг анхаараарай.

Хямд, гэмгүй мөртлөө үнэн хэрэгтээ бидний мөнгийг түрийвчнээс минь бага багаар саасаар байгаа худалдан авалтуудыг танилцуулахаар бэлдлээ.

10. Шингэн саван

© Unsplash

Шингэн саван хатуу саванг бидний угаалгын өрөөнөөс шахан зaйлуулсан гэж хэлж болно. Шингэн саванд яагаад илүү мөнгө төлж болохгүй гэдэг дээр тодорхой бөгөөд ноцтой шалтгаан байхгүй л дээ. Хатуу саван гар хуурайшуулдаг байсныг үйлдвэрлэгчид зөөлрүүлэх технологи олж үйлдвэрлэлдээ аль хэдийн нэвтрүүлсэн. Тиймээс өөрийн арьсанд тохирох хатуу саванг дэлгүүрээс амархан олж болно. Хатуу саванг угаалтуурт толбо үлдээдэг эсвэл нян тараадаг гэдгийг эрдэмтэд аль хэдийн няцаасан. Тэгэхээр, хэрэглээ талаасаа хатуу саван шингэнээсээ илүү хожоотой болж байгаа юм.

 

9. Хэрэглээнээс давсан худалдан авалт

© Unsplash

Урамшуулал, төрөл бүрийн хямдрал нь биднийг бага мөнгөөр илүү их бараа худалдаж авч байна гэж бодогдуулдаг. Бас өөрийн хэрэглээнээс илүү их хоол хүнс худалдаж авахад хүргэнэ. Энэ нь эцсийн дүндээ хоол хүнсийг хогийн саванд хаяхаас өөр аргагүй болгоно. Тэгэхээр үүнд ямар ч ашиг байхгүй гэсэн үг. Энэ байдлыг засаж залруулах маш олон аргууд бий. Худалдаж авах хоол хүнснийхээ жагсаалтыг гаргах (гэнэтийн, хэрэгцээгүй худалдан авалт хийхээс өөрийгөө хамгаалах зорилгоор), хөлдөөсөн ногоо худалдаж авах, мөн долоо хоногийн хоолны цэс гаргаж үүн дээр суурилсан бэлтгэлийг хангаж сурах хэрэгтэй.

 

8. Нүүр цэвэрлэгч хөвөн

© Beautican Nail Store / AliExpress

Нүүрний будаг арилгахад ганцхан ширхэг хөвөн орохгүй, тэгэхээр нэг уут хөвөн дороо дуусах бөгөөд дахин шинийг авах шаардлага гарна. Нэг удаагийн стандарт хөвөнгийн оронд илүү сайжруулсан, гэхдээ олон дахин хэрэглэгдэхээр хувилбар нэгэнт гарсан байгаа. Уг бүтээгдэхүүн эмзэг арьсанд ч тохиромжтой. Тухайлбал хулсан, фланель, тэр ч бүү хэл микрофибр даавуугаар нүүрээ цэвэрлэх болсон – нүүрний будгийг арилгасны дараа угаагаад дахин хэрэглэх зориулалттай юм.

 

7. Онцгой үйл явдалд зориулсан хувцас

© Unsplash, © Pexels

Хүн болгоны шкафны буланд таарахаа байсан эсвэл моодноос гарсан ганц хоёр хувцас хэвтэж л байгаа, гэхдээ бүр шинээрээ шахуу, ганц удаа л өмссөн юм болов уу гэмээр. Судалгаанаас харахад, орчин үеийн хүн 15 жилийн өмнөх хүмүүсээс даруй 60%-иар илүү хувцас худалдан авч байгаа ажээ. Мөн эмэгтэйчүүдийн шкафанд байгаа хувцасны 12% нь огт өмсддөггүй. Үүнээс дүгнэн харахад, ашиггүй зарцуулалтын нилээд их хувь энд явж байна гэсэн үг. Тиймээс дэлгүүрээс худалдан авалт хийхдээ нухацтай хандах цаг болжээ. Жишээ нь, капсул маягийн шкафны хэрэглээг сонирхож үзээрэй – хэрэглэх хувцасны тоог тодорхой хэмжээгээр багасгахад тусална.

 

6. Цаасан алчуур

Нэг удаагийн цаасан эсвэл даавуун алчуураар гал тогооны бохирдсон гадаргууг арчихад ажил их хөнгөвчилдөг нь үнэн. Гэхдээ хэмнэлтийн тухай яриа хөндөгдөхөд яавч шилдэг хувилбар огт биш. Магадгүй нүүрний будаг арилгадаг хөвөнгийн адил худалдаж авахад багахан мөнгө төлж байгаа мэт санагдах боловч удаан хугацааны дараа тооцоолоход олон удаагийн хэрэглээтэй микрофибр даавуун алчуур хамаагүй ашигтай болохыг ойлгоно.

 

5. Бэлэн стейк болон салатны бэлдэц

© Depositphotos.com, © Depositphotos.com

Махан болон загасны стейк, хэрчиж бэлдсэн ногоо болон салатны бэлдэц – үйлдвэрлэгчид, маркетологчид худалдан авагчийн залхуу занг бүрэн ашиглаж байгаагийн тод жишээ. Цаг хугацаа, хүч хөдөлмөрөө хэмнэж байгаа хэдий ч байнга ийм бэлэн зүйл худалдаж авах нь санхүүгийн хувьд үнэхээр ашиггүй. Үүнээс гадна угааж цэвэрлэсэн ногооны хадгалах хугацаа эрс багасдаг төдийгүй зарим нэг хэрчсэн ногоо, жимс хүчилтөрөгчтэй нэгдэлд орж шим тэжээлээ алддаг талтай.

 

4. Савлагаатай ус

© Unsplash, © Depositphotos.com

Том савлагаатай цэвэршүүлсэн ус худалдаж авах болон гоожуурын усанд шүүлтүүр суурилуулах хоёр үнийн ялгааны хувьд хоёр дахь хувилбар ашигтай гарахгүй л дээ. Гэхдээ удаан хугацааны хэрэглээг нь бодоход шүүлтүүр илүү ашигтай болно. Мэдээж шүүлтүүрийг хэр давтамжтайгаар сольж байгаагаас болоод усны чанарт ч нөлөөлөхийг мартаж болохгүй. Ихэнх шүүлтүүрийн солих хугацаа хагас жилд нэг удаа байдаг, тиймээс аль ч утгаараа эдийн засгийн хувьд ашигтай болох нь ойлгомжтой.

 

3. Фитнес-клубын эрх

© Unsplash

Фитнес-клубын нэг жилийн эрх худалдаж аваад бүрэн явахгүй орхих нь маш түгээмэл явдал. Санал асуулгаас харахад, он дуусахын алдад хүмүүсийн 37 орчим хувь нь дараа жил спортоор хичээллэх амлалтыг өөртөө өгдөг байна. Мөн бас нэгэн алдартай судалгааны тайлангаас харахад, спорт зааланд явж эхэлсэн хүмүүсийн тал хувь нь фитнес-клубтээ бүрэн явалгүй дундаас нь хаядаг, тэр ч бүү хэл жил болгон мөнгө төлж гишүүнчлэлээ сунгуулдаг нь тодорхой болжээ. Тэгэхээр хөдөлмөрлөж олсон мөнгөө салхинд дэмий хийсгэх хэрэг байна уу? Эсвэл идэвхтэй хөдөлгөөний өөр бусад хувилбарыг сонирхож үзэх үү?

 

2. Гоо сайхны хэрэггүй бүтээгдэхүүнүүд

Целлюлитийн эсрэг скраб, доод сормуусны будаг, нэг өнгийн зовхины будаг – гоо сайхны үйлдвэрлэл биднийг хэрэггүй зүйлд илүү их мөнгө төлүүлж элдэв янзын бараа бүтээгдэхүүн худалдаж авахад түлхэж байна. Тиймээс өөрийн мөнгөө хэмнэх, мөн ухамсартай хэрэглээг бий болгохын тулд үүнд нухацтай хандах цаг болжээ. Целлюлитийн эсрэг скраб – худал зүйл болохыг аль хэдийн баталсан, харин доод сормуусны будгийг хэн ч тайлбарлаж чадахгүй л байна. Гоо сайхны бүтээгдэхүүний талаарх мэдээллийг бүрэн гүйцэд судлахаас битгий залхуураарай, зориулалтыг нь сайтар судалж зөвхөн өөрт хэрэгтэйг л сонгож авах хэрэгтэй.

 

1. Хуванцар савлагаатай шампунь, биеийн шингэн саван

© Aisyaqilumar / Depositphotos.com

Биеийн шингэн саван болон шампунийн савлагаа их л том харагддаг – удаан хэрэглэгдэх байх гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлнэ. Үнэндээ том саванд дүүрэн биш байгааг бид тэр болгон анзаардаггүй. Тиймээс уг бүтээгдэхүүнийг дуусах тоолонд заавал дахин хуванцар савлагаатайг авах хэрэг юу байна? Орлох илүү хямд хувилбар бий – зөөлөн уутанд савласан шампунь, биеийн шингэн саван. Стандартын хувьд адилхан, савлагаа нь л өөр. Мөн шахдаг өөрийн гэсэн гоёмсог савтай хүн бол хуванцар савтай бүтээгдэхүүн авах бүр ч хэрэггүй.

Дээр дурдсан баримтуудтай та санал нийлж байна уу?

53
ГайхмаарГайхмаар
15
Ха ХаХа Ха
14
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *