Бидний үзэх дуртай хүүхэлдэйн киноны дүрүүд он цагийн уртад хэрхэн өөрчлөгдсөөр ирсэн бэ?

1

Хүүхэд ахуй цагаасаа үзэж, танил дотны найз мэт болж, сэтгэл тодхон үлдсэн хүүхэлдэйн киноны дүрүүд бидэнд олон бий. Харин та тэднийг олон арван жилийн турш дэлгэцнээ гарахдаа дүр төрхөө бага багаар өөрчилж ирсэн талаар мэдэх үү? Манай сайт уншигч танд бидний үзэх дуртай хүүхэлдэйн киноны дүрүүд он цагийн уртад хэрхэн өөрчлөгдөж ирснийг сонирхуулахаар бэлдлээ.

Scooby-Doo

© Scooby-Doo, Where Are You! / Hanna-Barbera Productions and co-producer, © What’s New, Scooby-Doo? / Warner Bros. Animation and co-producers, © Shaggy & Scooby-Doo Get a Clue! / Warner Bros. Animation, © Scooby-Doo! Mystery Incorporated / Warner Bros. Animation, © Be Cool, Scooby-Doo! / Warner Bros. Animation, © Scooby-Doo and Guess Who? / Warner Bros. Animation

Анх 1969 онд АНУ-д дэлгэцнээ гарсан Scooby-Doo хүүхэлдэйн киноны дүрүүд тэр цагаас хойш телевизийн богино хэмжээний хүүхэлдэйн киноноос бүрэн хэмжээний кино болтлоо өсөн дэвжиж, маш их өөрчлөлтөд орсоор иржээ.

 

The Flintstones

© The Flintstones / Hanna-Barbera Productions and co-producer, © Yabba-Dabba Dinosaurs! / Warner Bros. Animation and co-producer

Чулуун зэвсгийн үед амьдардаг нэгэн гэр бүлийн тухай өгүүлэх энэхүү хүүхэлдэйн кино анх 1960-аад онд олны хүртээл болж байсан ч одоог хүртэл алдартай хэвээр байсаар байна. Өнгөрөгч 2020 онд ч тэдний түүхийг өгүүлэх шинэ ангиуд дэлгэцнээ гарсан билээ.

 

The Simpsons

© The Tracey Ullman Show / Gracie Films and co-producer, © The Simpsons / Gracie Films and co-producers

Хамгийн удаан хугацаанд тасралтгүй гарч байгаа хүүхэлдэйн цуврал бол мэдээж The Simpsons. Springfield хотын оршин суугчдын түүхийг өгүүлэх энэхүү хүүхэлдэйн кино 32 жилийн турш дэлгэцнээ гарсаар байгаа билээ. Дээрх зургаас та 1987 оноос хойш дүрүүд маш өөр болсон байгааг ажигласан биз ээ.

 

Monica and Friends

© Turma da Mônica / MSP – Mauricio de Sousa Produções, © Panini Comics

Латин Америкийн орнуудын хүүхэд багачуудын сэтгэлд хамгийн ихээр хоногшин үлдсэн хүүхэлдэйн кино бол Маурисио де Соузагийн адал явдлыг өгүүлэх Monica and Friends билээ. 1970-аад оноос комик ном хэлбэрээр анх гарч байсан бол өдгөө хүүхэлдэйн цуврал кино болж өргөжсөн байна.

 

Ben 10

© Ben 10 / Cartoon Network Studios and co-producer, © Ben 10: Alien Force / Cartoon Network Studios and co-producer, © Ben 10: Omniverse / Cartoon Network Studios, © Ben 10 (2016) / Cartoon Network Studios and co-producer

2000-аад оны хүүхдүүдийн үзэж өссөн хүүхэлдэйн кинонуудын нэг бол яах аргагүй Ben 10 билээ. Супер хүчтэй цагны ачаар ер бусын чадварыг эзэмшсэн хүүгийн дүр анх гарсан цагаасаа хойш нилээдгүй өөрчлөгджээ.

 

ThunderCats

© ThunderCats / Rankin/Bass Productions and co-producers, © ThunderCats (2011) / Warner Bros. Animation and co-producer, © ThunderCats Roar / Warner Bros. Animation

1980-аад оны хамгийн алдартай хүүхэлдэйн цуврал болох ThunderCats хэсэг хугацаанд завсарлага авсны эцэст 2011 онд цоо шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирсэн билээ. Гэсэн ч өөрчлөлт нь үзэгчдийн дунд ихээхэн маргаан дагуулснаар өдгөө анхны дүр зурагтайгаа илүү ойр дүрслэлтэй болгожээ.

 

Teen Titans Go!

© Teen Titans / Warner Bros. Animation and co-producers, © Teen Titans Go! / Cartoon Network Studios and co-producers

DC комиксоос сэдэвлэн бүтээсэн Teen Titans Go! цуврал анх 2003 онд дэлгэцнээ гарч байжээ. Ийнхүү 3 жилийн турш тасралтгүй гарсны дараагаар түр завсарлага аваад эргэн ирэхдээ цоо шинэ өнгө төрхтэй гарсан нь одоогийн бидний мэдэх төрх аж.

 

The Powerpuff Girls

© The Powerpuff Girls / Hanna-Barbera Productions and co-producers, © Demashita! Powerpuff Girls Z / Cartoon Network and co-producers, © The Powerpuff Girls: Dance Pantsed / Cartoon Network Studios and co-producers, © The Powerpuff Girls (2016) / Cartoon Network Studios

Blossom, Bubbles болон Buttercup нарын түүхийг өгүүлсэн тус хүүхэлдэйн кино 1998 онд анх олны хүртээл болж, тун удалгүй буюу жилийн дараа япон хувилбар нь гарснаар дэлхий даяар алдартай хүүхэлдэйн кино болох эхлэл тавигджээ. Харин тэд хамгийн сүүлд 2016 онд шинэчлэгдэж, анхны хувилбартайгаа илүү ойр дүр төрхтэй болсон байна.

 

Bugs Bunny

© Porky’s Hare Hunt / Leon Schlesinger Studios, © A Wild Hare / Leon Schlesinger Studios, © The Bugs Bunny Show / Warner Bros. Television and co-producer, © The Looney Tunes Show / Warner Bros. Animation, © Wabbit: A Looney Tunes Production / Warner Bros. Animation, © Looney Tunes Cartoons / Warner Bros. Animation

Хамгийн “ухаалаг” туулай Bugs Bunny-ын дүр 1938 оноос хойш маш ихээр өөрчлөгдөж өдийг хүрснийг та харж байна. хамгийн сүүлд 2019 онд түүний гадаад төрхөнд өөрчлөлт оруулж, шар бээлий өмсгөсөн байна.

Та тэдний аль дүрд нь илүү дуртай вэ? Хүүхэд байхдаа та аль хүүхэлдэйн киног нь хамгийн их үздэг байсан бэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

47
ГайхмаарГайхмаар
15
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *