
Эмэгтэй хүн бүр биеийнхээ бүх хэсгүүдэд ач холбогдол өгч анхаардаг. Зарим нь гоолиг, өв тэгш хөлтэй болохыг хүсдэг бол бусад нь урт үстэй байхыг эрмэлздэг.

Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар, зарим эмэгтэйчүүд урт үстэй байх нь чухлаас гадна гоо сайхныг нэмэгдүүлдэг гэж үздэг байна, яагаад гэвэл энэ нь тэдэнд хамгаалалт болдог.

Эрт цагт урт үс цэцэн мэргэн ухаантайг илтгэдэг байжээ. Хүмүүс урт үсэнд бодож, дүгнэлт гаргах чадварыг олгодог гайхалтай хүч чадал байдаг итгэдэг байв.
Хэдийгээр үүнийг шинжлэх ухаанаар батлаагүй боловч, Zhuang мужид орших Huangluo тосгоны олон эмэгтэйчүүд, дээр дурдсан урт үсний талаарх итгэл үнэмшилд одоог хүртэл итгэдэг бөгөөд олон жилийн турш, үсээ өтгөн болон намирсан, урт ургуулсаар иржээ.

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, 2017 онд “Guinness Book of World Records”-ийн зүгээс энэ газрыг дэлхий дээрх хамгийн урт үстэй эмэгтэйчүүд амьдардаг тосгоноор шалгаруулж байсан байна. Энэ тосгонд амьдардаг яао үндэстний эмэгтэйчүүдийн үсний дундаж урт нь ойролцоогоор 1.5 метр гэнэ.
Мөн энэ тосгоны ахмад настай эмэгтэйчүүдийн үс нь одоог хүртэл намирсан, гэрэлтсэн хэвээрээ бөгөөд буурал биш, харин ч эсрэгээрээ хар үстэй байдаг байна. Тэгвэл Рапунзель шиг үстэй харагдаж буй эдгээр эмэгтэйчүүдийн нууц юу юм бол?

Тэдний урт бас гэрэлтсэн үстэй байгаагийн гол шалтгаан бол тогтмол ферментжүүлсэн будааны ус хэрэглэдэг явдал юм. Энэ ферментжүүлсэн уусмалыг байгалийн гаралтай орцуудыг хольж гаргаж авдаг, тухайлбал цагаан гаа болон цайны үр, эдгээрийн тусламжтай шампунь хэрэглэлгүй, бэлтгэсэн бэлдмэлээрээ үсээ угаадаг байна.
Будааны ус нь витамин B амин дэмээр баялаг бөгөөд үсэн дэх меланины ялгарах үйл явцыг сайжруулдаг. Харин цайны үрний хувьд, найрлагандаа олон төрлийн амино хүчил агуулдаг бөгөөд эдгээр нь үсний гадаргуу дээрх бохирдлоос үүссэн толбыг арилгах ач тустай.

Энэ байгалийн гаралтай шампунийн найрлагад толгой загатнах болон хагталтын эсрэг үйлчилгээтэй бодис агуулагддаг бөгөөд эдгээр нь хуйхан дахь тосны хэмжээг хянахад тусалдаг.
Танд энэ арга сонирхолтой санагдаж байна уу? Энэ байгалийн гаралтай шампунийг гэртээ хэрхэн хийх вэ?
- Будааны ус, жүржийн хальс, цайны үр болон цагааны гааны зүсмийг керамик саванд хийж холино. Жүржийн хальс ферментжүүлсэн шампунийн үнэрийг зөөлрүүлэхэд тусална.

- Савны тагийг сайтар таглаж, өрөөний температурт хадгалах бөгөөд ингэснээр ферментжих үйл явц өрнөнө.
- 10 өдрийн дараа савны таглааг авахад гашуун, хурц үнэр гарах бөгөөд энэ нь шампунийг хэрэглэхэд бэлэн болсныг илтгэж байгаа юм. Бэлэн болсон шампуниас хэрэглэх хэмжээгээрээ авч үсээ угаана.

Будааны усны гоо сайхан үзүүлэх бусад ач тус
- Нүүр цэвэрлэгч болон нүүрний шингэн болгон ашиглаж болно
- Батга болон толбот үлд өвчнийг эмчилнэ
- Нарны түлэгдсэн арьсыг тайвшруулна

Хэрэв та үсээ Huangluo тосгоны эмэгтэйчүүд шиг урт бас эрүүл ургуулахыг хүсэж байвал, дээр дурдсан байгалийн гаралтай шампунийг туршиж үзээд бодит үр дүнг мэдрээрэй!








Davaa Tsogdolgor
2019/09/24 at 04:33
tuum baij xaragdaarai burhan mmuni
Batchuluu Batchuluu
2019/09/24 at 08:26
Munhbileg Munhuu
2019/09/24 at 08:28
Hytadad hodoo gj baidimu
Ariunaa Myagmar
2019/09/24 at 08:45
Хээнцэр Хатагтай
2019/09/24 at 10:17
Ene unen ym bnlee….nevtruulegiig ni uzej bsan…..
Sanjaadorj Tsend
2019/09/24 at 11:39
Zovlontin zogdor ih gedeg yum bilee
Sainaa Sainzaya
2019/09/24 at 16:39
bi lav haraagvil ym bna dandaa bogino tairmal vstei humuus baidag ym bilee terch bvv hel vs n shiv shingehen kkk bas hiim hiilegsen bh ym bilee
Ганцэцэг Энхээ
2019/09/24 at 16:56
Hytadiin hodoo tosgonii huuhentei ijil boloh gej uu mongold ch shan ustei zusrei humuus zondoo bii us archlahiig muusan hytaduudaar zalgah uu tenegt
Tomorbaatar Uuganbayar
2019/09/25 at 09:34
Эрхэмбаяр Өлзий
Tsolmonbayar Otgonoo
2019/09/25 at 14:03
Meskun bna dan goimon shig l ustei bdiishde
Baatar Bold
2019/09/25 at 14:29
Хиртэй хөлстэй муухай үнэртэй л байгаа байх
Badamhand Dulamjav
2019/09/25 at 16:20
Otgoo Sanaa
2019/09/25 at 16:23
За шаагаад байгаарай. Хогийн шүүр шиг л юм байдаг биз дээ.
Shii Shii
2019/09/25 at 17:42
Hudlaa hudlaa bi zondoo l ochij ajilj bsn
Batjargal Amarmend
2019/09/25 at 21:25
xjvfurndg
Smile Tuul
2019/09/25 at 21:51
Boostei ymnuud bdg gj sonsson ym bn.
Chimedregzen Erdenechimeg
2019/09/25 at 21:58
Hjadad ulsad iim urt vstei bvsgvi haraagvi ‘hudlaa bitgii bich
Chimedregzen Erdenechimeg
2019/09/25 at 21:58