Миний байнга хийдэг 9 зүйлийг бусад ээж нар буруутгадаг л юм. Гэхдээ миний хүүхдүүд л аз жаргалтай байвал тэдний үг надад огт хамаагүй!

2

Би муу ээж байхыг хүсдэггүй. Өглөө сэрээд өнөөдөр хүүхдүүдээ яаж xорлодог юм билээ гэж боддоггүй нь мэдээж. Гэхдээ би интернет харна аа. Би ээж нарын дaйнд оролцож байгаа ахмад дaйчин. Хэрвээ би ажлаа сайн хийж чадахгүй байгаа бол би хүүхдүүддээ хайргүй ээж болж таарна. Үгүй ээ, би тэдэнд зөвхөн хайргүй биш бас тэдний ээж байх ёсгүй хүн. Би хүүхэдгүй байвал таарна гэсэн үг. Би тэдэнд идэвхтэйгээр хор уршиг тарихыг хичээж байгаа учраас намайг бусдаас тусгаарлах ёстой биз дээ.

Миний учруулаад байгаа хор уршиг бол бодит биш юм. Ээж бүр л ямар нэгэн байдлаар алдаа гаргана. Бусад ээж нар намайг ингэлээ гэж бодитоор болон сошиалаар буруушааж байгаад гол аймшиг оршино. Би өөрийнхөө амьдралын эзэн нь. Надад бусдын юу гэх огт хамаагүй. Гэхдээ бусдын хурц үг намайг нэвтлэх шиг л болдог. За яах вэ дээ, би тэдэнд ямар байгааг төсөөлж байна. Тэд ч гэсэн над шиг байж болно шүү дээ.

 

1. Та нар миний хүүхдүүдийг нүүр царайгаар нь үнэлнэ

Хүүхдүүд маань өглөөний цайндаа варентэй талх идсэн байж болно. Бас шоколадтай сүү уусан ч байж болно. Ямартай ч үр дүнд нь тэдний нүүр ам заваарч, амаа тойроод идсэн хоолных нь ором гарчээ. Тийм ээ, би тэрийг нь цэвэрлэх гэж байсан юм. Хүүхдүүдийн хэн нэг нь гутлаа олохгүй байсан болохоор, 3 настай хүү минь нохойныхоо уяаг алдчихсан болохоор, би утсаа хайгаад олохгүй байсан болохоор, хүүхдүүд цэцэг түүж авахыг илүүд үзсэн болохоор, автомашины гоё суудалд уралдаж суухыг хүссэн болохоор… Ингээд бужигнаад эхэлсэн болохоор би тэднийг шоколадан сахалтай болсныг мартаж. Машинаа зогсоолд тавиад хартал… Ер нь бол оройтсон хэрэг, одоо надад арчих цаас байхгүй. Одоохондоо заваан царайтай харагдаж байгаа ч гэлээ бид тэднийгээ сайн асарч халамжилж байгаа.

 

2. Хүүхдүүд хэтэрхий их наашаа цаашаа гүйлдэж байна гэж намайг буруутгана

Магадгүй та хүүхэдгүй байж болно. Эсвэл хүүхэдтэй байсан, одоо тэд том болсон болохоор хүүхдүүд биеэ яаж авч явдгийг мартсан ч байж болно. Миний хүүхдүүд өөрийнхөө насанд тохирсон байдлаар л биеэ авч явж байгаа, тэгэхээр тэд гүйлдэнэ, элдэв юм үзэж сонирхоно, ялангуяа тэд ямар нэгэн зүйл хүлээж догдолж байхдаа маш тэвчээргүй загнадаг. Жирийн л нэг гурван настай хүүхэд шүү дээ. Түүний зогсоо зайгүй гүйж байгааг хараад настай гэлтгүй залуучууд ч гайхан харна, тусламж хэрэгтэй юу гэж асууна. Энэ бүх “дүр эсгэлт” намайг ой гутахад хүргэдэг юм. Залуу, надад ямар ч тусламж хэрэггүй. Энэ бол жирийн л үзэгдэл.

 

3. Ганцаараа ариун цэврийн өрөө орж байгаа хүүхдүүдийг минь хараад намайг муу хэлнэ

7 настай миний хүүхдэд найдаж болно, тэр 5 настай дүүгээ зөв шээлгээд гарыг нь угаалгаад гаргаад ирнэ. Үүнээс болж шуугиан тариад байх ямар ч шаардлага алга. Хүүхэд заавал ээжтэйгээ байх ёстой гэж хэн нэгэнд ямар нэгэн зүйл батлах гэж байгаа мэтээр чанга дуугаар зандрах хэрэггүй.

 

4. Миний хүүхдүүд машинд эзэнгүй 2 минут үлдлээ гэж намайг буруутгана

Би дэлгүүрээс уух зүйл авах гэж байна. Би гурвын гурван хүүхдийн хамгаалалтын бүс тайлж, гурван хүүг зогсоол дундуур чирч хэлхэлдэж явмааргүй байна.

 

5. Та нар миний хүүхдүүдийн футболкыг муу хэлнэ

Миний бага хүү Zootopia-гийн зурагтай футболк авахыг хүссэн юм, тэр нь хямдарсан бараан дунд байлаа. Тэгээд тэр нь “эмэгтэй” ханцуйтай байсан юм, тэгээд юу гэж? Тэр энэ хувцсандаа дуртай, түүнд маш их таалагддаг. Харин миний дунд хүү? Түүний өмссөн цамц Marvel-ийн баатрууд шиг бариу, тэгээд ягаан өнгөтэй. Тэгээд доор нь шоотой эрээн өмд, сийрсэн малгай тавьчихсан байгаа нь моод биш, зүгээр л сүйрэл, би мэдэж байна аа. Тэр өөрөө шийдээд хувцсаа сонгосон нь тэр, энэ бол түүний эрх.

 

6. 3 настай хүүг маань бөөн “шaрхтай” нүүртэй байна гэж намайг буруутгана

Эхлээд тэр газар шургаж унаад духаа цохьчихсон юм, духан дээрээ томоос том хавдчихсан. Шархны лент наах хэрэгтэй биз дээ? Дараа нь төд удалгүй нэг олсонд тээгэлдээд хамраа шалбалчихсан юм, тэгээд бас л шархны лент наалаа. Дахиад дээд уруулаа хазчихсан болохоор нь дахиад л шархны лент наахаас өөр аргагүй болов. Тэгээд өөрөө хамраа нууж байна гээд амьсгалахын аргагүй том захтай цамц өмсчихсөн юм. Гадны хүн харвал түүн дээр зориуд шилний хэлтэрхий асгачихаа юу гэлтэй. Үнэндээ тэр зүв зүгээр.

 

7. Дэлгүүрт намайг хүүхдүүд рүүгээ чанга хашхирлаа гэж буруутгана

Хамгийн бага нь л тэргэнд суусан. Том хоёр нь галзуу уралдаанаар тэмцэлдэж байна. Тэд гэнэт зогсоод эд бараа сонирхоно. Тэднийг бараанд хүрч болохгүй шүү гэж би байнга анхааруулж байгаа. Тэд гүйхийн аз жаргалыг эдэлж мэдэрч байна. Би тэдэн рүү хашхирна, бие биенээ битгий дагаж гүйгээд бай гэж. 7 настай хүү маань 5 настай дүүгээ гүйцэх гэж араас нь гүйнэ, би араас нь хашхирна, болиоч ээ гэж зандчина. Тэгээд тэр хоёр зэрэг зэрэг өөр тасаг дээр юм үзэж болох уу гэж хэд дахин надаас гуйна, миний толгой яг л задарч байгаа юм шиг л… Та нар намайг энэ дэлхийн хамгийн муу ээж гэж дүгнэж байгаа, хэрвээ би хүүхдүүдтэйгээ ярилцдаг бол тэднийг ингэж үймүүлэхгүй гэж та бодож байна уу? Би ганц л зүйлд итгэлтэй байна, хүүхдүүд маань хэзээ ч дэлгүүр шатаах муу зүйл хийхгүй, тэгээд танд дахин хэлэхэд: би хүүхдүүдтэй өдөржингөө ярьж харьцдаг, дэлгүүрт ч гэсэн адилхан бидний хооронд амьд харилцаа байдаг юм.

 

8. Миний хүүхдүүд өглөө болон өдрийн хоолонд нэг л зүйл идлээ гэж намайг буруутгана

Миний хүүхдүүд хөнгөн хоолыг заримдаа сайн иддэг юм? Та санаж байгаа биз дээ, заваан амтай гүйж явсныг нь. Амыг нь завааруулсан тэр хоолны үлдэгдэл – богино долгионы зууханд болгодог шарвингийн шанз нь юм. Пээх, ямар аймаар юм бэ? Би тэдэн рүү утасдаад хурдан болдог шарсан төмсөө кетчуптэй идээрэй гэж хэлсэн. Хамгийн хортой хоол амтлагч гэж үү? Бас өчигдрийн оройн хоолноос үлдсэн шарсан будаа байна, тэрийг өглөө идэх үү? Нэг удаа хөлдөөсөн жимс (бас үлдэгдэл), давсалсан өргөст хэмх хоолонд нь өгсөн – яагаад гэвэл тэд өөрсдөө ийм хоол идэхийг үнэхээр хүсэж байсан юм, дуустал нь иднэ ч гэж би мэдэж байсан юм шүү. Ээж нар ийм сонголтонд нэг бол хүндэтгэлтэй хандана нэг бол бүр аймшигтай гэж үзнэ.

 

9. Миний 3 настай хүү мод руу шээлээ гэж намайг буруутгана

Яах гэж? Яагаад гэвэл тэр 3 настай, тэр шээх ёстой, яагаад гэвэл түүний шээс нь хүрсэн, хэрвээ тэр шээхгүй бол өмдөндөө шээчихнэ – түүний хувьд энэ бол доромжлол санагдана биз дээ. Тийм ээ, тэр эргэн тойрон байгаа хүмүүсийг огт тоохгүй, бяцхан бөгсөө гаргачихаад л зогсоно. Тэр надаас тусламж гуйж болох л байлаа, би өмдийг нь бага зэрэг шувтлаад өгч болно. Гэхдээ тэр дүүрэн бүтэн шээх ёстой биз дээ. Түүний тоглож байсан газар бие засах газар байхгүй. Харин 5 настай ахыг нь тэвчих ёстой гэж шаардана, тэр яаж ч хашхирч байсан хамаагүй.

Та нар намайг хүссэнээрээ дүгнэж цэгнэж, шүүж болно. Энэ бол жирийн нэг ээжийн амьдрал, баримт юм. Та нарын зарим нэг нь намайг муу ээж гэж үзэж байгаа. Гэхдээ би гайхалтай сайн ээж. Би хүүхдүүдээ хүнсний ногоо заавал ид гэж шахна. Хүүхдүүдтэйгээ цуг тоглоно, ном уншина. Бид цугтаа гар урлал хийнэ, цавуугаар наадна, зураг зурна. Тэднийгээ аваад музей үзнэ, паркаар зугаална, бас кино үзнэ, жүжиг ч алгасахгүй. Тэгсэн ч гэсэн намайг шүүсээр л байх болно. Тийм ч байсан, энэ байдал хэвээрээ л үлдэнэ.

Намайг хэн нэгэн шүүж, буруутгаж байхад би нэг их дуртай биш л дээ. Гэхдээ та нарын үг надад огт хамаагүй, яагаад гэвэл миний хүүхдүүд аз жаргалтай байна. Би ч бас.

4
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bat-Tumur Saranchimeg

    Bat-Tumur Saranchimeg

    2019/05/15 at 19:13

    Яг л үнэнийг бичжээ.

  2. Bat-Tumur Saranchimeg

    Bat-Tumur Saranchimeg

    2019/05/15 at 19:13

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *