Иосиф Сталины тухай 20 сонирхолтой баримт

1

Таны Сталины тухай юу гэж боддогийг тань мэдэхгүй ч тэр бол гайхалтай хүн байсан. Түүний дүрэм журам зөвхөн Зөвлөлтийг ч бус дэлхий ертөнцийг бүхэлд нь өөрчилсөн. Зуун дамжсан ч хүмүүсийн сэтгэл зүрхэнд тод томруунаар үлдсэн түүний тухай сонирхолтой 20 баримтыг бид дэлгэж байна.

1. Сая удаа амьдарснаас нэг амьдралдаа үнэ цэнэтэй амьдарсан нь дээр гэж үзэх үзэл бол түүнийх.

Хэдийгээр олон хүн түүнийг ишлэл хэлэхээр хүн биш гэж үздэг ч “Нэг хүний үхэл бол сүйрэл, сая хүмүүсийн үхэл бол статистик” гэсэн ишлэл түүнтэй холбоотой.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 1

2. Түүний жинхэнэ овог нь Жугашвили байсан ба тэрбээр өөрийгөө Орос хэлний “ган” гэсэн үгнээс санаа аван Сталин хэмээн нэрлэжээ.

Тиймээс Сталин “хатуу чанга эр” гэсэн супер баатрын нэртэй болжээ. Түүний жинхэнэ овог болох Жугашвили нь ч шинэ өөрийнх нь нэртэй холбоотой эртний Гүрж хэлний “Жуга” нь “дамаскийн төмөр” хэмээн орчуулагддаг аж.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 2

3. Сталин өөрийнхөө фото зургийг будгаар будахыг эсэргүүцдэг байжээ.

Түүний нүүрэн дээр багадаа тусч байсан салхин цэцэг өвчнөөс үлдсэн арилшгүй толбо байдаг ба үүнийгээ нууцалдаг байж. Зарим зураачид удирдагчийнхаа хөргийг зурахдаа өөг нь далдлаагүйгээс болж буудуулж байсан гэх домог яриа хүртэл байдаг.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 3

4. Сталин киноны хорхойтон байсан ба тэр дундаа Өмнөд Америкийн кинонд их дуртай байсан байна.

Заримдаа тэр өөрийн хувийн кино театртаа найзуудаа урин хаалттай кино шоу хийдэг байжээ. Сталины хувийн орчуулагч киноны дүрүүд юу ярьж байгааг тэдэнд хэлж өгдөг байсан байна.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 20

5. Сталин түүнд туслахаар орж ирсэн хувийн хамгаалагчдаа цаазаар авч байжээ.

Тэрбээр ямар ч зүйл болж байсан бүр уйлж, орилж хашгирч байхыг сонссон ч хамгаалагчдаа унтлагын өрөөнд нь орохгүй байхыг шаарддаг байсан байна. Тэгээд тэднийг шалгахаар болж тарчлаантайгаар орилж эхлэхэд, хамгаалагчид тэсэлгүй туслахаар орсныхоо хариуд цаазын ялаар шийтгүүлжээ.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 4

6. Тэр гайхмаар жижиг биетэй байжээ.

Сталин дөнгөж 162 см өндөртэй байжээ. Үнэндээ тэр өөрийн гадаад төрхөндөө маш их сэтгэл дундуур байдаг байсан ба өмнө дурьдсанчлан нүүрэн дээрх сорви, түүн дээр нэмээд түүний нэг гар нь нөгөөгөөсөө богино байжээ.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 5

7. Сталин багаар бодоход л 20 сая хүний үхэлд буруутай аж.

Түүний хаанчлал алан хядах ажиллагаагаар дүүрэн байсан, тэр хүмүүсийг улс төрийн үзлээс нь болж шоронд хорих эсвэл бүр ямар ч гэм зэмгүй хүмүүсийг гэсгээх, цөлөх, өлсгөлөнд нэрвэгдүүлэх, хүнд хүчир ажил албадан хийлгэх зэргээр шийтгэж байжээ.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 6

8. Тэр хүүгээ буцаж ирэхэд барьцааны мөнгө ч өгөөгүй байна.

Түүний хүү Нацистуудад баригдаад явах үед Гитлер түүнд барьцаа мөнгө санал болгоход Сталин эргэлзэлгүйгээр үгүй гэж хэлсэн байна. Энэ бүхний дараа Яков Нацистуудын шоронд амиа алджээ.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 7

9. Сталин ате розклерозоор өвчилж байжээ.

Олон судлаач ажиглагчид түүний бүдүүлэг зан авирыг өвчинтэй нь холбож тайлбарладаг байна.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 8

10. 1906-1907 онд Иосиф Сталин Өмнөд Каусасус дахь банк дээрэмдэх хэргийг зохион байгуулж байжээ. Тэрбээр өөрийн улс төрийн намдаа уг мөнгийг хэрэглэхээр төлөвлөж байжээ.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 9

11. Сталин найман удаа баривчлагдаж, цөлөгдөж байсан ба дөрвөн удаа оргохыг завджээ.

Тэрбээр хэзээ ч батлагдаж байгаагүй улс төрийн нууц ажиллагаанд оролцсон гэж буруутгагдсан. Баривчлагдах бүрт нь түүний найзуудын аав оргоход нь тусалж байсан ч зөвхөн хамгийн сүүлийн цөллөгөөс нь л аварч чаджээ.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 10

12. Сталин номын хорхойтон байжээ.

Тэр хаа сайгүй ном уншдаг байсан… оффис, гэр, зуны байшиндаа хүртэл… Түүний номын сан ихэвчлэн эдийн засаг, түүх, философи, Марксизмын тухай номнуудаас бүрддэг байсан ба Сталин шашны ба уран зохиолын номыг үзэн яддаг байжээ.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 11

13. Багадаа авч байсан гарны бэртлээс болоод, Сталин 1916 онд татагдах байсан цэргийн татлагад тэнцээгүй байна. Мөн энэ бэртлээсээ болоод Сталин сэлж сураагүй байна.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 12

14. Сталин архи уудаггүй байжээ.

Тэр Гүржийн винонд дурладаг байсан ба заримдаа коньяак хэрэглэдэг байж.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 13

15. Зөвлөлтийн ихэнхи цэцэрлэгт хүрээлэнгүүд Сталины үед түүний санаачлагаар баригдаж байжээ.

Түүний тушаалын дагуу дайны үед сүйтгэгдсэн ой мод, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг сэргээн засварлажээ.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 14

16. Сталины алдартай ишлэлүүдийн нэг бол “Санал хураалт ямар байх нь хамаагүй, хэрхэн тоологдох вэ гэдэг нь илүү чухал”. Түүний 1934 оны намын ерөнхий сонгуулийн үеэр түүний хэлсэн үг.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 15

17. “Times” сэтгүүл түүнийг оны онцлох хүнээр хоёр удаа нэрлэжээ.

Эхнийх нь 1940 оны 1 сард Гитлертэй түрэмгийллийн бус гэрээ хийхэд байсан ба Зөвлөлтийн дайныг дуусгахад хувь нэмэр оруулсан гэж үзсэн байна. Хоёрдахь нь 1943 онд байсан.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 16

18. Сталиныг таалал төгссөн өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарласан байна.

Тэрбээр Израил үндэстэн социалист улс болох ёстой гэж итгэдэг байсан. Еврейчүүд түүнийг өөрсдийн хамгаалагч гэж үздэг байсан.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 17

19. Оросын зөвлөлтийн зарим муж хэсгүүдэд Сталины нэрээр нэрлэсэн 30 орчим гудамж одоог хүртэл байдаг. Сталинград нэртэй хот хүртэл байсан ба 1961 онд Волдоград болж өөрчлөгдсөн байна.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 18

20. Дэлхийн хоёрдугаар дайны үед түүний хүү Василити 12 удаа генералын албан тушаалд томилогдсон боловч Иосиф Сталин тухай бүрт нь няцааж байсан байна.
Гэсэн хэдий ч Василити Сталин, Зөвлөлтийн армийн залуу генерал болсон байна.

Жозеф Сталины тухай 20 сонирхолтой баримт 19

9
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. kkk

    2015/04/27 at 13:16

    Иосиф Сталин гэдэг санагдахийн….

  2. hi

    2015/04/27 at 14:07

  3. Battur Turuu

    Battur Turuu

    2015/04/27 at 22:35

    ter ovchintei hesgiig ni oilgosongui ateroskeleroz uulna sudas hatuurah uvchinduu arai sonin holbojee

  4. ЗочинҮнэнийг өгүүлэгч

    2015/04/28 at 02:11

    Сэтгэгдэл *Иосиф Сталин Жугашвили Виссарионович. Мөн Сталинград хотыг Волдоград биш Волгоград гэж нэрлэсэн юм. Сталиныг үхсэн өдөр үндэсний гашуудал гэхээсээ илүүтэй баярын өдөр нь болсон байдаг. Илүү үнэн бодитоор мэдэхийг хүсвэл Оросын тагнуулын аппаратын удирдлагуудын 90 жилийн түүхийг бичсэн “Дотоодыг аюулаас хамгаалахын дарга нарын илчлэгдсэн хувь заяа” гэдэг номыг уншаарай.

  5. Зочин

    2015/04/30 at 09:08

    万恶的斯大林,他的罪行不亚于纳粹。

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *