Дуусах хугацаа нь төдийлөн тодорхойгүй байдаг дараах 10 бараа бүтээгдэхүүнийг хэдий хугацаанд солих шаардлагатай байдаг вэ?

0

Таны өдөр тутмын хэрэглээ болсон эд зүйлс цаг хугацааны эрхээр элэгдэлд орж солих шаардлага тулгардаг нь гарцаагүй үнэн билээ. Манай сайт уншигч танд хэдийгээр хэрэглэх хугацаа нь дуусаагүй байсан ч тодорхой хугацаанд зайлшгүй сольж байх шаардлагатай зүйлсийг танилцуулж байна.

1. Кофе чанагч

Кофе чанагчийн эдэлгээ ихэвчлэн 5 орчим жил үргэлжилдэг. Гэхдээ цэвэрлэгээ, арчилгаа сайтай тохиолдолд 10 хүртэл жилийн хугацаанд ч ашиглах боломж бий. Гэвч кофе чанагчийн хамгийн гол эд анги болох халаагуур нь элэгдэж, эвдэрсэн үед солихоос өөр арга байдаггүй ажээ.

 

2. Галын хор

Ажил дээр ч, гэр орондоо ч байлгах шаардлагатай зүйлсийн жагсаалтад аюулгүй ажиллагаатай галын хор орно. Гал унтраагч нь үйлдвэрлэсэн цагаас хойш 5-10 жилийн хугацаанд ашиглагдах заалттай байдаг ч сар бүр даралтыг нь шалгаж байх шаардлагатай.

 

3. Халдваргүйжүүлэгч бүтээгдэхүүн

Гар ариутгагч, халдваргүйжүүлэгч нь их хэмжээний спиртийн агууламжтай тул ууршимтай байдаг ажээ. Ийнхүү цаг хугацааны явцад идэвхит бодисууд нь 60 хувь хүртэл буурдаг тул үйлдвэрлэснээс хойш 2-3 жил болсон халдваргүйжүүлэгчийг хэрэглэхээс татгалзаарай.

 

4. Анхны тусламжийн хэрэглэл

Анхны тусламжийн хайрцаг дахь бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн задалсан цагаас хойш богино хугацааны дотор хэрэглэх заалттай байдаг ажээ. Тухайлбал, устөрөгчийн хэт ислийг задалсан бол 6 сарын дотор хэрэглэж дуусгах зориулалттай байдаг байна.

 

5. Уртасгагч

Мэргэжилтнүүд уртасгагч залгуурыг 2 жил тутамд сольж байхыг зөвлөдөг. Түүнчлэн уртасгагчийн ачаалал дааж чадах хэмжээний тогийг залгаж хэрэглэж байх нь түүний эдэлгээг уртасгах болно.

 

6. Мөс хөлдөөгч хэв

Зарим төрлийн хуванцар мөс хөлдөөгч хэв нь өөртөө ВРА хэмээн нэрлэгддэг химийн нэгдлийг агуулж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байдаг ажээ. Иймээс энэ төрлийн зүйлсийг 1-2 жил тутамд сольж хэвшээрэй.

 

7. Тэжээвэр амьтны хоолны сав

Тэжээвэр амьтны хоолны сав нь хумс болон шүдээр зурагдаж, үүссэн ховилд нь нян үржих таатай нөхцөл үүсдэг тул 2 жил тутамд солих эсвэл төмөр, шаазан таваг хэрэглүүлээрэй.

 

8. Угаалгын өрөөний шалны дэвсгэр

Угаалгын өрөөний чийглэг уур амьсгалд дэвсгэр дээр нян үржих магадлал маш өндөр байдаг тул 7 хоног тутам угааж цэвэрлэх, 2 жил тутамд сольж хэвших хэрэгтэй.

 

9. Суултуур цэвэрлэгч

Суултуур цэвэрлэгчийг цайруулагч бодис болон халуун усаар тогтмол цэвэрлэж байх шаардлагатайн зэрэгцээ 6 сар тутамд сольж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

 

10. Шүршүүрийн хөшиг

Шүршүүрийн хөшигний чийг их хүрдэг хэсэг буюу доод хэсгээр мөөгөнцөр үүсэх явдал түгээмэл байдаг билээ. Хэдийгээр цэвэрлэсэн ч агаарын урсгалгүй, чийглэг энэ өрөөнд байх хөшгийг 6 сар тутамд сольж байх шаардлагатай ажээ.

6
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *