
Манай гараг гэнэтийн бэлгээр дүүрэн бөгөөд баялаг. Үүний нэг нь – геологийн бүрдэл (товчхондоо ангал, нүх) буюу байгалийн өөрийн үйл явц эсвэл хүний үйл ажиллагааны улмаас гарсан өөрчлөлт. Газрын хөрсөнд, усны гүнд, тэр бүү хэл агуйд ч үүсэж болно. Зарим нэг нь хэмжээгээрээ үнэхээр сүрдмээр. Ямар сайндаа очиж үзсэн хүмүүст айдас төрөх нь бий. Яагаад гэвэл харь ертөнцөд очих үүд хаалга шиг санагдах ажээ. Хөлгүй энэ гүн нүхэнд хэн амьдрах уу? Галаар амьсгалах луу, кракен гэх мэт эдгээртэй адил төстэй амьтад уу? Энэ асуултын хариултыг таны уран сэтгэмж өгөх биз гэж найдна.
Өөрийн мэдрэлийг бага зэрэг сэргээхийг хүсэж байгаа бол бидний бэлдсэн нийтлэлийг дуустал нь үзэхийг хичээгээрэй. Танд урьд нь өөрийн нүдээр ийм том хөлгүй гүн ангалыг харах завшаан тохиож байв уу?
“Мир” өрөмдсөн нүх, Якут


Уг нүх нь 525 метрийн гүн, 1,2 км-ийн диаметртэй. Та тоогоор нь тооцоолоод нэг төсөөлөөд үзээрэй.
Аварга том хөх нүх, Белиз


Энэ гоёмсог нүх 305 метрийн диаметртэй, 124 метрийн гүнтэй. Хараад бага зэрэг айдас төрөхөөр. Та талассофобитой биш биз?
Дьявик алмазын орд, Канад


Дэлхий дээрх гараар бүтсэн хамгийн сонирхолтой нүх юм. Нийт эзлэх талбай нь 20 квадрат километр. Ордын гүн 525 метрээс багагүй.
Дарваза, Туркменистан


1971 оноос хойш зогсолтгүй шатаж буй хийн кратер юм. Диаметр нь 60 метр, гүн нь 20.
Гватемал дахь хөрсний нурангийн улмаас үүссэн нүх

Байгалийн нүх бараг өөгүй дугуй бөгөөд хотын гудамжинд үүссэн юм. 20 метр орчим диаметртэй, харин гүн нь 30 орчим метр.
Соумилл нүх


Уг нүх эрдэмтдийн хувьд шинжлэх ухааны үнэ цэнтэй гэдэг. Гэхдээ тэд гүний хэмжээг одоогоор тогтоож чадаагүй л байна.
“Big Hole” алмазын орд, Бүгд Найрамдах Өмнөд Африкийн улс

Ордыг анхлан 240 метр гүн ухжээ. Ашиглагдахаа больсон цагаас хойш сул шороогоор дүүрч эхэлсэн гэдэг. Одоо дөнгөж 40 метр яваад л гүнд нь хүрнэ.
Монтичелло далан, Калифорни, АНУ

Беррсиесийн нуурын голд барьсан ус зайлуулах суваг. Гүн нь 21 метр, харин диаметр нь 22.
Сяожай тэнгэрийн хаалга – дэлхий дээрх хамгийн том нүх

662 метрийн гүнтэй нүх.
Бингем-Каньон, Юта, АНУ

Энэ аварга том нүхийг хүний гараар бүтээсэн бөгөөд ойролцоогоор 1,2 км талбай эзэлнэ.
Андросын хар нүх, Багама

Усны өнгөнөөс болоод ийм нэртэй болсон нүх юм. Эрдэмтэд судлаачид нүхний гүнийг одоо ч тогтоож чадаагүй хэвээр.
Беркли-Пит, Монтана, АНУ

Та бүхний өмнө 2,7 км-ийн диаметртэй, 500 гаруй метрийн гүнтэй зэсийн орд харагдаж байна. Ордыг хаасны дараа ус зайлуулах насосуудыг ч зогсоожээ. Ингээд нүхэнд нуур тогтон бий болсон гэдэг.







