Маш цөөн тооны хүмүүсийн мэддэг 13 гайхалтай газар – Та эдгээр газруудад очиж үзэхийг шууд хүсэх болно!

4

Хот бүр жуулчдыг татдаг өөрийн гэсэн гайхалтай газруудтай байдаг: сүм хийдүүд, том талбай болон бусад газруудыг энд дурдаж болно. Гэвч заримдаа ихэнх гоёмсог газрууд хотоос гадуур байдаг.

Бид танд хамгийн гайхалтай, үргэлж таны дурсамжинд хадгалагдаж үлдэх газруудыг танилцуулж байна. Мэдээний төгсгөлд хөл бөмбөгийн фанатуудад зориулсан газрын тухай бичсэн учир хэрэв та хөл бөмбөгт дуртай бол заавал уншаарай.

13. Солонго тосгон, Тайван

Тайван дахь энэ тосгон үргэлж ийм сайхан байгаагүй. 86 настай Хуан Ин Фү өөрийнх нь амьдардаг гудамж гэрэл гэгээгүй, харанхуй гэдгийг мэддэг байв. Иймд тэр тосгоны бүх хана болон замыг Тайванийн уламжлалыг шингээн будахыг нь будаж, зурахыг нь зурж янзалжээ.

 

12. Дунгийн агуй, Их Британи

Дунгийн агуй бол Их Британийн хамгийн том нууцуудын нэг юм. Үүнийг хэн, яагаад бий болгосныг хэн ч мэдэхгүй. Олон талаас нь хүмүүс тайлбарладаг бөгөөд эртний паганчууд үүнийг хийсэн эсвэл чөтгөр шулам, нэг бол нууц нь үл тайлагдах хэсэг бүлэг хүмүүс хийсэн гэж үздэг байна.

Ойролцоогоор 5 сая гаруй дунг ашиглажээ. Хэн хийсэн нь мэдэгдэхгүй ч үнэхээр гайхалтай зүйл хийснийг эндээс харж болно. Агуйг гэнэтийн байдлаар олсон бөгөөд нэг хүн галуунууддаа зориулан цөөрөм ухаж байгаад олж байсан гэнэ.

 

11. Куйнта да Регалейра, Португал

Энэ газар үнэхээр гоо үзэсгэлэнтэйгээс гадна нууцлаг. Усан оргилуур, цаг, агуй гээд эндэхийн нүд хужирлам газруудыг үзэхэд хэдэн арван цаг зарцуулах хэрэгтэй болно. Гэвч хамгийн сонирхолтой нь 8 метр үргэлжлэх цамхаг юм.

Хүмүүсийн хэлж буйгаар өмнө нь энд сүм хийд байсан гэж ярьцгаадаг ажээ.

 

10. Хамгийн сайхан оршуулгын газар, Румын

Хамгийн сайхан оршуулгын газрыг Цимитирул Вессел гэж нэрлэдэг бөгөөд Румын улсад байдаг байна. Гэрэлтсэн цэнхэр булшны чулуунууд өмнө нь энэ ертөнц дээр хэн амьд байсныг хэлж өгнө.

Хуучин булшны чулуунуудын ихэнх нь газар, талбайн ажил хийдэг байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийнх бөгөөд орчин үеийн загвартай нь бартендер, инженер болон химич хүмүүсийнх гэнэ. Булшны чулууг гар урлалын тусламжтай хийдэг бөгөөд дээр нь богино, инээдтэй шүлэг бичсэн байдаг ажээ.

 

9. Амьд үндэс бүхий гүүр, Энэтхэг

Дэлхий дээрх хамгийн чийглэг газруудын нэг, Черрапунжид байгаль эхийн шалгарлаар бий болсон модон гүүрнүүд бий. Эдгээр гүүрнүүд жилээс жилд модны үндсээс улбаалж бий болсон бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам гүүр илүү бат бөх болдог гэж нутгийн иргэд ярьцгаадаг байна.

Түүнчлэн тэд энэ гүүр олон жилийн турш хэвээрээ байгааг онцлон хэлж байгаагаас гадна энэ нь тэдэнд ер бусын мэдрэмжийг төрүүлдэг гэнэ.

 

8. Даманхурын сүм, Итали

Туринаас холгүй орших энэ нууцлаг газрыг Даманхурын сүм гэдэг. 80-аад оны үед хүмүүс энд сүм барьсан гэцгээдэг бөгөөд тэд эрх баригчдаас айсандаа газар доор энэ сүмийг байгуулсан ажээ.

Барилгын ажил нийт 14 жил үргэлжлээд зогсохгүй, хэд хэдэн давхруудаас бүрддэг байна. Эртний инженерүүд барилгыг өөрсдийн ур ухаанаар будсан. Дотор нь мөн олон тооны багана болон ган шилнүүд бий. Энэ газар яах аргагүй хамгийн гайхалтай газруудын нэг яах аргагүй мөн.

 

7. Сталачпипе Орган, АНУ

Виржиниа дахь агуйнуудын нэг, сталактит хэлбэртэй хоолойнууд энд бий. 1957 онд анх нэгэн математикч энэ агуйг олсон бөгөөд доторх дуулдац нь ямар гайхалтай болохыг шагшин биширч байсан гэдэг.

Хоолойнууд бүрд жижиг хаммер байдаг байна. Тэд гарын хөдөлгөөнөөр хөдлөдөг бөгөөд энэ зэмсэг нь дэлхий дээрх хамгийн гайхалтай бүтээл юм.

 

6. Цагаан сүм, Тайланд

Чиан Райгаас холгүй орших энэхүү цагаан сүм Ват Рон Кун гэх газарт байдаг бөгөөд мөсөөр хийгдсэн хот шиг харагддаг ажээ. Баригдаад удаагүй бөгөөд 1997 онд барилгын ажлыг хийж дуусгасан байна. Сүм рүү явах замыг уг сүмийг барихаар санаачилсан эрхэм тамаас диваажин руу явах замтай зүйрлэсэн бөгөөд замд аврал эрсэн үхэгсдийн гарыг дүрсэлжээ.

 

5. Паронелла цэцэрлэгт хүрээлэн, Австрали

1930 онд байгуулагдсан, маш алдартай газар боловч энд хүмүүс төдийлөн ирэхээ больжээ. 20-р зууны төгсгөлд цэцэрлэгт хүрээлэнг шинэчилсэн ч гэлээ ихэнх усан оргилуур болон хөшөө дурсгалууд одоог хүртэл өнгө үзэмж төгөлдөр хэвээр байгаа гэнэ. Сэтгэл татам, гайхшруулам газар.

 

4. Кархенж, АНУ

Кархенж бол хуучин машинуудыг чулуун дээр тогтоон, будсан хөшөө дурсгалын газар юм. Үүнийг инженер Жим Райндерс бүтээсэн бөгөөд аавынхаа гэгээн дурсгалд зориулжээ.

Небраскад энэхүү гайхалтай газар байдаг байна.

 

3. Стокхольмын хурдны галт тэрэг

Стокхольмын хурдны галт тэрэгний буудал бол маргахын аргагүй гайхалтай газар билээ. Агуй болон музей шиг харагддаг байна. Нэг зогсоол нь агуу том гутал шиг харагддаг бол нөгөөх нь солонго шиг харагддаг ажээ.

Хурдны галт тэрэгний зогсоолд дэлхий дээрх хамгийн урт үргэлжлэх уран зургийн гайхамшгийг дүрслэн харуулснаараа ихээхэн өвөрмөц онцлогтой юм.

 

2. Дисмэланд, Их Британи

Бэнкси бол өдөөн хатгасан чиг хандлагатай, Диснейлэндийн нэрийг эсрэгээр нь гуйвуулан Дисмэланд гэж нэрлэн, өөрийн бүтээлүүдээ олон нийтэд хүргэдэг артист юм. Уг хүрээлэн дэх бүтээлүүд бүгд хачин жигтэй /тагтааны дайралтанд өртөж буй эмэгтэй, үхсэн Синдерелла/-ээс гадна, сэтгэл сэрдхийлгэм зүйлс олон байдаг байна. Түүнчлэн бүх ажилчид нь гунигтай царайтай ажлаа хийдэг гэнэ. Хэрэв та энэ газарт очихыг хүсэж байвал, хүүхдээ дагуулж явсны хэрэггүй болов уу.

 

1. Дэвид Бекхэмийн ариун сүм, Бангкок

Энэ сүмийг яг үнэндээ Ват Париват гэдэг бөгөөд хүмүүс Дэвид Бекхэмийн ариун сүм гэдэг нэрээр нь илүү сайн мэднэ. Зарим нутгийн иргэд сүмд өөрсдийн шүтээнээ залахыг хүсжээ.

Та эндээс дан ганц Бекхэмийг олж харахгүй. Мөн Пикачу, Супермен, Че Гуэвара, Алберт Эйнштейн зэрэг хүмүүсийг ч гэсэн олж харах боломжтой.

 

Бонус: Гайхалтай хөл бөмбөгийн талбайнууд

Дээрх зургийн зүүн талд байгаа нь Норвегийн Лофотен арал дээр орших онгоцны бяцхан талбай юм. Газардахад үнэхээр сайхан

Харин баруун талынх нь Месчерски хүрээлэн бөгөөд ОХУ-ын Москва хотод байдаг. Хөл бөмбөгийн талбай нь моддоор хүрээлэгдсэн учир хөл бөмбөг тоглоход үнэхээр сайхан мэдрэмжийг төрүүлдэг байна.

23
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. KOOK

    2019/02/04 at 12:19

    medkue ene gazruudad ochij vzeh hvsel torsongvi LUL

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *