Үе мөч өвдөхөөс сэргийлж, өвдөгний ясыг бэхжүүлэх 10 дасгал

11

Зарим хүмүүс маш их өвдөлт мэдрэгддэг үе мөчний өвчинтэй нүүр тулгардаг. Үе хавагнаж, халуу шатаж, өвдөлт мэдрэгдэх зэргээр шинж тэмдэг нь илэрнэ. Ихэнх тохиолдолд биеийн хамгийн том үе болох өвдөгний үе өвчилдөг байна. Хамгийн түгээмэл илэрдэг үе мөчний өвчнийг остеоартрит гэж нэрлэдэг. Энэ өвчний үед ясыг бүрхэж буй үе мултрах, хэврэг болох эрсдэлтэй байдаг ажээ.

АНУ-ын статистик тоо баримтыг харахад 18 болон түүнээс дээш настай хүмүүс үе мөчний өвчнөөр өвчлөх магадлал хамаагүй өндөр байдаг болох нь батлагджээ. Ойролцоогоор 65 болон түүнээс дээш настай насанд хүрэгчдийн 49.7% болон 45-64 настай хүмүүсийн 30.3% нь энэ өвчнөөр өвчилдөг байна.

Уг өвчний бас нэгэн төрөл бол ревматоид артрит ба өнөөдрийн байдлаар гэхэд 1.5 сая Америкчууд уг өвчнөөр өвчилсөн нь тогтоогджээ. Хамгийн аймшигтай нь уг өвчний өвдөлтийг намдааж, зарим тохиолдолд эмчилж болох хэдий ч, олон тооны хүмүүс энэхүү аюултай өвчнөөр өдөр бүр өвчилж байгаа юм.

Хүмүүс хэрхэн амар хялбар аргаар үе мөчний өвчнийг эмчлэх вэ гэж их асуудаг. Нэг шалгарсан эмчилгээ байгаа ба энэ нь дасгал хөдөлгөөн юм. Гол хэсгүүд дээр төвлөрсөн дасгал хөдөлгөөнүүд хийх нь өвдөг өвдөх, хөшүүн болохоос сэргийлээд зогсохгүй, нөхцөл байдлыг дээрдүүлж, илүү уян хатан болгодог байна.

Үе мөчний өвчин тусахаас сэргийлж, өвдөгний ясыг улам бэхжүүлэхэд туслах 10 дасгалыг танилцуулж байна. Та эдгээр дасгалуудыг гэр эсвэл ажил дээрээ зогсох, суух болон хэвтэх үедээ ч хийх боломжтой. Хийхэд амар хялбар ба үе мөчний өвчний эсрэг үнэхээр үр дүнтэй нөлөө үзүүлнэ. Дасгалуудыг хийхийн өмнө мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэйг анхаараарай.

1. Хөлөө өргөх /зогсоогоор/

20 удаа

 

2. Сууж босох /сууж болон босохдоо/

10-15 удаа

 

3. Хөлөө савчуулах/зогсоогоор/

 

4. “Хясаа” байрлал /хэвтээгээр/

3 оролтоор 10 удаа

 

5. Дөрвөн толгойт булчингийн сунгалт /хэвтээгээр/

 

6. Өвдөгний шөрмөсийг сунгах /хэвтээгээр/

3-5 удаа

 

7. Өвдгөө дээш өргөх /суугаагаар/

Өвдгөө дээш өргөх

Хэрэв танд энэхүү мэдээ таалагдсан бол дотныхоо найз нөхдөд хуваалцаарай. Мөн ахмад настнууддаа дуулгахаа бүү мартаарай.

135
Ха ХаХа Ха
76
ГоёГоё
34
БахархмаарБахархмаар
32
ГайхмаарГайхмаар
31
ХөөрхөнХөөрхөн
11
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ака Б.

    Ака Б.

    2018/08/15 at 13:38

    Bilal Gulnar

  2. Khongorzul Purevsuren

    Khongorzul Purevsuren

    2018/08/15 at 14:48

    Оюун Дэлгэр

  3. Urtnasan Namjildorj

    Urtnasan Namjildorj

    2018/08/16 at 07:54

    Badarch Tuul

  4. Dorjkhand Baasan

    Dorjkhand Baasan

    2018/08/17 at 17:08

    Ulamsain Moonogor

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *