Урьд нь зөндөө үзсэн хэрнээ кинонууд дээрээс бидний огт анзаарч байгаагүй 15+ нууцлаг зүйлс

0

Дуртай киногоо хэдэн ч удаа хамаагүй давтаж үзэхэд сонирхолтой нууц зүйлийг олж мэдсээр л байдаг. Энэ нь ч уламжлал болжээ. Кино бүтээгчид өөрийн уран бүтээлдээ бяцхан нууц эсвэл далд илгээмжийг үзэгч олондоо үлдээдэг. Үзэгч түмэн нууц илгээмж, бяцхан нууцыг дэлгэж хэзээ ч дуусахгүй нь бололтой. Анхааруулж хэлэхэд, ганц хоёр алдаа мадагтай зүйл гарч болзошгүй. Харин нийтлэлийн төгсгөлд киноны өөрийн сонирхолтой алдааг танилцуулна.

  • 1989 оны “Batman” киноны гол дүрийн баатар зүгээр ч нэг гутал өмсөөгүй, харин Nike компаниас тусгайлан хийж өгсөн бэт-гутал өмсжээ.
© Batman / Warner Bros. © ChappellTracker / twitter.com
  • “Inside Out” хүүхэлдэйн киноны Райли охины өмссөн хувцас түүний сэтгэл санааг илэрхийлнэ. Түүх эхлэх үеэр Райли аз жаргалтай тиймээс өнгө өнгийн судалтай цамц өмсжээ. Баяр баясгалан (улбар шар) эсвэл Уйтгар гуниг (хөх өнгө) охины тархины төвөөс унахад Райлигийн цамц дээр сэтгэл хөдлөлийн өнгө зиг заг хэлбэрээр харагдах төдий л үлдэнэ. Удирдах төв идэвхгүй болж унтрахад Райлигийн цамц бүр хар өнгөтэй болчихдог.
© Inside Out / Pixar Animation
  • “Parasite” кинонд хүүхдийн зурсан зургийг санаж байна уу? Пак-ын хүү “хий үзэгдэл” харснаа зурсан байдаг. Энэ бол хуучин үйлчлэгч эмэгтэйн нөхөр буюу хонгилд нуугдан хүүг айлгадаг байсан этгээд юм.
© Parasite / Barunson E&A
  • Inglourious Basterds” киноны эхэнд гардаг бичиг нь эх кино зохиолоос скандсан хувь буюу Квентин Тарантиногийн гар бичмэлийн хуулбар юм.
© ebay.com © Inglourious Basterds / Universal Pictures
  • Таны анзаараагүй байж болох продакт-плейсмент (бараа байршуулалт). “The Fifth Element” киноны нэг хэсэг дээр Лилу нэгэн тусгай төхөөрөмж авч хормын дотор нүдээ буддаг. Энэ бол Chanel компаниас бэлдсэн нэгэн төрлийн ухаалаг хэрэгсэл юм. Харамсалтай нь, ийм гоё хэрэгслийг амьдрал дээр одоогоор бүтээж чадаагүй л байна.
© The Fifth Element / Gaumont
  • What We Do in the Shadows” киноны ганц ч цус сорогчийн сүүдэр ширээний гялалзсан гадаргуу дээр тусдаггүй.
© What We Do in the Shadows / Madman Entertainment
  • Shutter Island” киноны бас нэгэн сонирхолтой баримт: Ди Каприо дандаа хүний асаасан тамхийг гуйж татдаг. Энэ нь түүнийг өвчтөн гэдгийг баталж байгаа юм, яагаад гэвэл сэтгэл мэдрэлийн эмнэлгийн эмчлүүлэгчид биедээ шүдэнзтэй явахыг хориглодог байна.
© Shutter Island / Paramount Pictures
  • Cinderella” хүүхэлдэйн киноны гол дүр хойд эхийнхээ өрөөнд орж ирэхэд цонхны сүүдэр түүнийг торонд байгаа мэт харагдуулдаг.
© Cinderella / Walt Disney Productions
  • “Fight Club”киноны Тайлер Дердений нэрийн хуудаснаас түүний саван үйлдвэрлэдэг компанийн нэрийг харж болно. Paper Street Soap Co. “Paper Street” (“Цаасан гудамж”) гэх нэршил нь баригдаагүй гудамж, барилгын төсөл хэлбэрийг хэлнэ. Зөвхөн цаасан дээр л байгаа гудамж, өөр хаана ч байхгүй. Сонирхолтой нууц байгаа биз, тийм ээ?
© Fight Club / 20th Century Fox

 

 

  • Monsters, Inc.” хүүхэлдэйн киноны зөөлөн креслийн нуруунд сүүлэнд зориулсанд нүх байдаг.
© Monsters, Inc. / Walt Disney
  • X-Men: Apocalypse” киноны Камео Стэн Ли хэд хэдэн сонирхолтой нууцыг агуулжээ. Түүнтэй зэрэгцэн зогсоо эмэгтэй бол түүний гэргийн Жоан Ли, харин байшин нь тэдний жинхэнэ гэр нь ажээ.
© X-Men: Apocalypse / 20th Century Fox
  • Стивен Спилберг найруулагчийнхаа хувьд Жеймс Бондын кинонд өөрийнхөө нэрийг хэд хэдэн удаа дэвшүүлжээ. Гэсэн ч түүнд татгалзсан хариу л өгдөг байв. Магадгүй энэ нь өөрийн гэсэн шалтгаантай, чухам “Indiana Jones and the Temple of Doom” киноны гол дүрийн баатар “Goldfinger” киноны Жеймс Бондын төрхийг тэр чигээр нь хуулбарлаж байсан удаатай.
© Goldfinger / United Artists © Indiana Jones and the Temple of Doom / Lucasfilm
  • “Maleficent” киноны Аврора бяцхан охины дүрийг Анжелина Жолигийн охин бүтээжээ. Тэрээр Анжелинагийн Малефисентын дүрд хувирсан хурц будаг, аймшигтай дүрээс огт айгаагүй цорын ганц охин байсан юм.
© Maleficent / Walt Disney Pictures
  • Back to the Future” гуравласан киноны Марти шүүхийн ойролцоо байдаг зам дээр үзэгдэх болгондоо л машинд дайруулах шахдаг.
© Back to the Future / Amblin Entertainment
  • The Incredible Hulk” киноны коллежийн оюутан болон “Spider-Man: Homecoming” кинон дээр гардаг Питр Паркерын багш хоёр нэг дүр.
© The Incredible Hulk / Marvel Studios © Spider-Man: Homecoming / Marvel Studios
  • “Avengers: Endgame” киноны сэтгэл хөдөлгөм хэсэг бол баатрууд өнгөрсөн үе рүү аялах аялалд бэлдэж байхдаа гарнуудаа сунгаж тойрог хийдэг. Энэхүү тойрог нь Тони Старкын реакторыг дүрсэлсэн илгээмж.
© Avengers: Endgame / Marvel Studios

 

Бонус

  • Ocean’s 8” киноны хөгжилтэй алдаа нь: нэгэн хэсэг дээр гоожуур тодоос тод харагдана, кино бүтээгчид угаалтуураа суурилуулахаа мартсан бололтой. Ким Кардашьяных шиг “нууц” угаалтуур байна гэж тооцоолоогүй нь мэдээж, яагаад гэвэл тэмдэглэлийн дэвтэр ширээн дээр үзэгдэнэ. Тэгэхээр устай холбоотой зүйл огт төлөвлөөгүй болж таарах нь.
© Ocean’s 8 / Warner Bros.

Та уран сайхны болон хүүхэлдэйн киноны ямар нэгэн далд илгээмжийг олж харж байсан уу? Бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

51
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
9
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *