Танд дотоод хүч чадлаа олоход туслах “Wonder Woman” кинонд гардаг 15 хүчирхэг ишлэл

3

Wonder Woman 1941 оноос хойш эмэгтэйчүүдийн хүч чадлын билэг тэмдэг болсон бөгөөд энэ дүр анх All Star комикт гарч байсан юм. DC-ийн гурвалын нэг болох Wonder Woman нь Batman болон Superman-ы дараа орох баатар гэж хэлж болно.

“Гайхамшигтай Амазон” бол маргахын аргагүй хүч чадалтай төрсөн дайчин бөгөөд энх тайвныг цогцлоогч, найрсаг харилцааг эрхэмлэгчээс гадна, догшин боловч энэрэнгүй мөн халамжтай нэгэн билээ.

Хэдий тийм ч Wonder Woman-ы хувцаслалт олон хүний зүгээс хэтэрхий сексийг сурталчилсан байна хэмээн шүүмжлэлийг сонссон байна. Үүнээс болж комик 1942 онд хориглогдсон бөгөөд энэ нь хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлэх, садар самууныг сурталчилж байна гэж үзсэнтэй холбоотой ажээ.

Гэвч эдгээр бүх асуудлуудаас үл хамаарч, энэ дүр бүх эмэгтэйчүүдийн хүч чадал, ёс зүй, биеэ даасан байдлын билэг тэмдэг болсон юм. Тэр бүх эмэгтэйчүүдэд урам зориг хайрлах, биеэ даасан байдлыг ойлгуулах, бие болон сэтгэл санааны хувьд дэмжлэг үзүүлэхийг юун түрүүнд бүхнээс илүүд үздэг.

Ингээд хүч чадлыг мэдрэхэд туслах Wonder Woman кинонд гардаг хүчирхэг 15 ишлэлийг хүргэе.

“Хэн нэгний чин сэтгэлээсээ үйлдсэн зүйл чиний бодож байснаас ч илүү хэцүү зүйл.”

“Эмэгтэйчүүд юмны араас хэтэрхий зууралддаг юм шиг санагдаж болно. Яагаад гэвэл хэн ч тэдний хүч чадлыг мэдэхгүй.”

 

“Хүчтэй бай! Өөрийн амьдралаа олж, газар шорооныхоо төлөө тэмц!”

 

“Би энд хэлэлцээр хийхээр ирсэн. Гэвч тохиролцохоор ирсэн сэтгэлийг маань харгис хэрцгийлэл болгох алдааг хийхгүй байгаасай гэж хүсье!”

 

“Өөрийгөө хянаж чаддаггүй хүч чадал охидыг уйлуулахад хүргэдэг!”

 

“Энх тайван бол ариун журам. Оюун санааны төлөв байдал, нинжин сэтгэл, итгэл үнэмшил, шударга байдлын хандлага. Эдгээр нь дайн тулаан хийх үндэс биш.”

 

“Бид болон бидний дайсны дунд би өөрийн худал хуурмагаа нуух болно. Учир нь би тулалдаж байна.”

 

“Дэлхий ертөнцийг хамгаална гэдэг ариун үүрэг юм.”

 

“Хайрын холбоо хүнийг хэзээ ч сул дорой болгодоггүй. Харин асар их хүч чадлыг өгдөг!”

“Бидний хэн нь илүү сохор гэдгийг би хэлж мэдэхгүй нь… дэлхий ертөнцийг өөрчлөх боломжийг үгүйсгэснээр магадгүй чи байх… эсвэл чамайг дагаж, зорьсондоо хүрэхээр тэмцсээр ирсэн би байх.”

 

“Аль дүрэм нь чамайг өнөөдөр энд авчирсан бэ? Чиний айдас уу эсвэл сониуч зан уу?”

 

“Залбирлаас залбирлын хооронд би өөртөө нэг зүйл амласан нь өөрийнхөө хүч чадлыг үргэлж удирдаж байх явдал юм. Өрсөлдөгч нартаа, найзууддаа, хохирогчдод бүгдэд нь хүчээ зөв тааруулах ёстой…”

 

“Үхэл шаардлагатай зүйл. Амьдралын нэг хэсэг бөгөөд бид бурхны авралд багтахыг хүсдэг. Тэгвэл үхэл гэдэг тэр аврал юм.”

 

“Тохиролцоо бол амлалт. Харин амлалт бол зөрчиж болохгүй зүйл.”

 

“Би одоо мэдлээ. Гагцхүү хайр л энэ дэлхийг аврах юм байна. Тиймээс би үлдлээ. Би тулалдана, бас би өгнө… энэ дэлхийг ямар байсан, тийм болох хүртэл нь. Энэ бол миний одоо биелүүлэх даалгавар. Бас үүрд биелүүлэх болно.”
8
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *