Чихэрлэг зүйл идэхээ хэрхэн багасгах вэ?

2

Чихэр болон амтат боовноос татгалзах хэцүү ч гэлээ боломжгүй зүйл биш.

Яагаад бид чихэрлэг зүйлд дуртай байдаг вэ?

Чихэрлэг хүнс нь хүний энергийн эх үүсвэр бөгөөд хүний ген нь ийм зүйлд дуртай байхаар байгалиас заяагдсан байдаг. Өвөг дээдэс маань хоол хүнснийхээ төлөө хажуугийн дэлгүүр биш харин хол газар гүйж, харайж, ан ав хийж, жимс ногоо цуглуулж байсан ба энэ нь асар их энерги шаарддаг ажил байсан нь ойлгомжтой.

Хоол идэх дуртай байх нь хүний бие хоол хүнснийхээ төлөө зүтгэх нэг механизм нь болдог ба хоолонд хичнээн их калори байна төдий чинээ бие организм түүнийг нь шингээх ба тэр хэмжээгээр хүн идэх дуртай болно.

Хүн хичнээн хэмжээний сахар хэрэглэж болох вэ?

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын гаргасан зөвлөмжөөр бол хүний хэрэглэж байгаа хоол хүнсний сахарын эзлэх хувийг 10% хүртэл бууруулах шаардлагатай гэсэн байна. Ингэснээр хэт таргалалт, шүдний элдэв өвчнөөс сэргийлэх юм. Зарим мэргэжилтнүүд сахарын эзлэх хувийг 5% болгож чадвал эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх олон нэмэлт боломж гарч ирнэ гэж үздэг.

Энэ бүхнээс харахад 30 насны, хөдөлгөөн багатай, 180 см өндөр, 70 кг жинтэй хүн өдөрт дунджаар 60 гр сахар хэрэглэх нь зөв ба одоо дундаж эр хүн ойролцоогоор 40 кг сахарыг жилд хэрэглэж байгаа бөгөөд энэ нь өдөрт 109 гр болж байна.

 

Чихэрлэг хүнсээ хэрхэн багасгах вэ?

1. Хоол хүнсэндээ нүүрс-ус ихээр хэрэглэ

Чихэрлэг зүйлс нь хүний биед ороод маш хурдан хугацаанд задрахдаа энгийн сахар болж хувиран нэмэлт энерги шаардах болно. Харин янз бүрийн үр тариа нь мөн л сахар болон задрах боловч энэ үйл явц нь удаан учир та тэр хэмжээгээр цатгалан байна

2. Хоолонд хэрэглэх сахараа бага багаар тогтмол багасга

Гурван ширхэг дөрвөлжин ёотон хэрэглэдэг байсан бол хоёр болгоод дараа нь нэг болго. Хоёр дахь ёотон авах гэж өнгийхөө боль. Амтат боов чихрээ найз нартайгаа хуваа. Ингэж чадвал сайхан амттай юм идсэн тэр мэдрэхүйг та урьдын адил мэдрэх боловч энэ удаа хоёр дахин бага чихэрлэг зүйл идсэн байх билээ.

3. Чихэрлэг зүйл идэхдээ утга учиртай байлгахыг хичээ

Гүйж харайж байхдаа мөхөөлдөс идэх, компьютерийн ард суухдаа чихэр идэх ямар хэрэг байна? Ямар ч амт, таашаал мэдрэхгүй боловч сахар л бие организмдаа нэмсээр.

4. Зарим нэг зуршлаасаа сал

Ажлынхантайгаа цай уух үедээ амтат боов, чихэр идэх, театрын кафед чихэрлэг зүйлс идэх гэх мэт. Чихэрлэг зүйлсээ ямар нэг зүйлээр сольж түүнийгээ хэвшил болго.

5. Өөрийгөө чихрээр бүү шагна

Эхлээд та ажилдаа ямар нэг амжилт гаргаад түүнийгээ торт идэж тэмдэглэнэ. Хэцүү бэрх үедээ мөн л торт идэх бөгөөд ийм зуршлаас салахад хэцүү. Торт авах гэсэн мөнгөөрөө ямар нэг хүнсний биш зүйлд зарах юм уу эсвэл мөнгөө хадгал.

6. Чихэрлэг зүйлд татагдах зангаа өөр зүйлээр сатааруулж сур

Жишээ нь 50 удаа сууж босох ч юм уу эсвэл гадаад хэлний 10 үг давтан хэлэх гэх мэт. Биеийн болон оюун ухааны ачааллын дараа таны чихэрлэг зүйл бодох бодол нэг хэсэгтээ л алга болно.

7. Чихэрлэгийн оронд ус их уу

Нэг шил кока колад 39 гр сахар байдаг нь хүний өдрийн дундаж хэмжээний талаас их хувийг эзэлнэ. Харин нэг аяга жүржийн “шүүсэнд” 33 грамм сахар байна.

8. Орц найрлагыг нь хар

Сахар таны бодож байгаагүй хүнсэнд ч байх бөгөөд чанадаггүй хүүхдийн будаа, кетчуп гэх мэт. Ийм хүнсийг сахаргүй хүнсээр орлуул.

9. Цатгалан байдалтай бай

Бага зэрэг өлсгөлөн байх нь хоолоо тааруулж идэхээс амар, хөнгөн байдаг.

10. Хоолны дараах амттанаа та өөрөө бэлд

Та чихэрлэг байдлыг нь хянах ба үүний тулд хийх ёстой хэмжээнээс нь бага сахар хийхэд л болно.

11. Хром агуулсан витамин их хэрэглэ

Зарим судалгаагаар хром агуулсан витамин нь нүүрс-усанд дурлах дуршлыг бууруулдаг гэдэг билээ. Гэхдээ эмчтэй зөвлөлдсөн нь дээр болов уу.

8
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Haliun Lwds

    Haliun Lwds

    2018/01/21 at 02:18

    О. Номин huuhed mine

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *