Хулуу маш их шим тэжээлтэй, гэхдээ тэр болгон хамаагүй хэрэглээд байж болохгүй! Яагаад гэдгийг мэдэж авцгаая…

2

Хулуу – намар цагаар ургацаа арвин өгөх ногоо. Хулууны каш, зутан шөл бас хулууны үрийг ч гэсэн олон хүн амтархан идэх дуртай. Хулууны ашиг тус маш их, гэхдээ зарим нэг хүмүүс болгоомжтой хэрэглэх ёстойг анхаарах хэрэгтэй. Ашиг тус гэхээсээ илүү үзүүлэх гаж нөлөө мөн их ажээ. Ингээд хэнд гаж нөлөөтэй бөгөөд яагаад гэдгийн учрыг цугтаа олцгооё.

 

Хулууны нөлөө

1. Хулуу ба чихрийн шижин

Хулуу нь өндөр гликемик индекстэй хүнсэнд тооцогддог, энэ ч утгаараа цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгдэхэд нөлөөлдөг. Тийм учраас чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхийг хоринглох заалттай байдаг ажээ.

 

2. Хулуу турахад нөлөөлөх нь

Маш олон мэргэжилтнүүд хулуу тураадаг гэж үздэг ч энэ нь өөрийн гэсэн нарийн үйлчилгээтэй. Хулууны гликемик индекс өндөр тул турахад саад болдог байна. Турах зорилгоор хулуу хэрэглэх гэж байгаа бол зөв болгож идэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл түүхий хулуу хэрэглэхийг зөвлөжээ. Түүхий хулууны гликемиг индекс бага байхаас гадна амин дэмээ алдаагүй байдаг.

 

3. Ходоодны шарх ба хулуу

Хулуу нь хүчиллэг орчныг дарангуйлах үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь ходоодны шархтай, хүчиллэг бага хүмүүст муугаар нөлөөлөх аюултай буюу хүчиллэг орчны тэнцвэрт байдлыг алдагдуулахад хүргэнэ. Мөн зөвхөн ходоодны шарх төдийгүй хоол боловсруулах эрхтний архаг өвчлөлтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх ёстой ажээ.

 

4. Хулууны үр

Энэ амттанаас хэн ч татгалзаж чадахгүй. Гэхдээ шүдний эмаль гэмтээдэг гэж олон хүн үздэг. Уг ойлголтыг шинжлэх ухаан батлаагүй байгаа ч гэлээ мэргэжилтнүүд хулууны үр идсэнийхээ дараа шүдээ цэвэр усаар зайлж байхыг зөвлөж байна. Үүнээс гадна хулууны үр нь салицилийн хүчил агуулдаг тул ходоод гэдэсний үйл ажиллагааг доголдуулах магадлалтай. Энэ нь ходоодны шарх зэрэг өвчний үед хэрэглэх эрс хориглох заалт болно.

Мөн маш их калоритой гэж үздэг, өөрөөр хэлбэл 100 грамм хулуунд 556 калори агуулагддаг ажээ. Тийм ээ, хэрвээ байнга шарсан үр идээд байвал үе мөчинд давсны хуримтлал бий болоход хүргэнэ. Өдөрт 50-иас илүүгүй үр идэхийг л зөвшөөрдөг байна.

 

5. Түүхий хулуу

Мэргэжилтнүүд түүхий хулуу хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна. Учир нь гэдэс дүүрэхэд хүргэнэ гэж үзжээ.

 

Зөвлөгөө

Хулууны шим тэжээл үзүүлэх гаж нөлөөнөөсөө хэд дахин илүү. Уг ногоо нь амин дэм болон эрдэс бодисоор баялаг. Хулуу нь бие махбодиос илүүдэл холестерин, хорт бодисыг гадагшлуулна, мөн судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.

Хулууг хоол хүнсэндээ хэрэглэх нь зөв бөгөөд хэрэглэх ч ёстой, гэхдээ танд дээр дурдсан хориглох заалт үгүй бол шүү дээ. Бүрэн боловсорсон хулуу авч зөв болгож идэхийг зөвлөж байна. Хулууг хэрэглээнээсээ бүрмөсөн хал гэж бид хэлж зүрхлэхгүй: хамгийн гол нь ямар ч зүйл өөрийн гэсэн хэр хэмжээтэй байдгийг байнга санаж яваарай.

Нийтлэл таалагдав уу? Найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

59
ГоёГоё
17
ГайхмаарГайхмаар
15
ТэнэглэлТэнэглэл
14
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *