“Чи амжилтад хүрч чадахгүй ээ” гэж бусдаар муу хэлүүлж байсан 12 алдартнууд. Гэхдээ тэд бууж өгөлгүй тууштай зүтгэснээр хүмүүсийн амыг таглаж чадсан юм

0

Алдартай зохиолч, жүжигчид эсвэл дуучдын амжилтын цаана олон жилийн бүтэлгүйтэл, олон удаагийн татгалзсан хариу, мөн хөндлөнгийн хүмүүсийн тохуурхсан үгс бий. Жинхэнэ хүчтэй нэгэн л энэ бүгдийг даван туулж, өөрт нь эргэлзэж байсан хүмүүст хүч чадалтай гэдгээ баталж чаддаг. Одоогийн алдартнуудын амжилтад хүрэх далавчийг зөвхөн хөндлөнгийн хүмүүс төдийгүй мөн төрсөн эцэг, эх нь ч хугалах гэж оролдож байжээ.

Энэхүү нийтлэлээ бэлдэж байхдаа бид эргэн тойрныхоо хүмүүст анхааралтай хандаж байх ёстойг ойлгосон юм. Хэн мэдэх вэ дээ, болгоомжгүй хэлсэн ганц үг хүнийг урлагаас салгаж, дэлхий нэг гоц авьяастнаа алдах ч юм билүү?

12. Квентин Тарантино

© VALERIE MACON / AFP / East News

Алдартай найруулагч, кино зохиолч бага наснаасаа л утга, уран зохиолд хүчээ сорьдог байжээ. Уран зохиолд хэтэрхий улайрснаасаа болоод хичээл, даалгавраа орхигдуулж байсан удаа ч бий. Кино зохиолоос болоод ээжтэйгээ байнга муудалцана, ээж нь “шалихгүй байж их юм мөрөөдлөө” гэж үглэдэг байж. Тарантино ээжийнхээ ёжтой үгэнд хорсон уучилж чадаагүй гэдэг. Ирээдүйд олох цалин хөлснөөсөө ээждээ ганц ч цент өгөхгүй гэж амлаж байжээ.

 

11. Женнифер Энистон

© jenniferaniston / Instagram

Дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгдэх жүжигчнийг төрсөн ээж нь шүүмжилдэг байсан гэдэг. Нэнси Доу мөн кино жүжигчин, үнэндээ түүний уран бүтээлийн жагсаалт од охиноос нь цөөхөн, тэгээд ч олигтой шагнал урамшуулал ч авч байгаагүй нэгэн. Харин Женнифер “Friends” цувралын ачаар дэлхийн хэмжээний алдартай болж чадсан. Мөн кино салбарны “Эмми”, “Алтан бөмбөрцөг” зэрэг хэд хэдэн хүндэт шагналын эзэн юм.

 

10. Стивен Спилберг

© MARK RALSTON / AFP / East News

“Jurassic Park”, “Schindler’s List” болон “Saving Private Ryan” зэрэг киноны найруулагч Стивен Спилбергийг Өмнөд Калифорнйн кино урлагийн их сургуульд аваагүй гэдэг. Шалтгаан нь үнэхээр утгагүй – сургуульд гаргасан амжилт болон гэрчилгээн дээрх дүн хангалтгүй. Залуу ч бууж өгөлгүй өөрийнхөө мөрөөдөлд хүрэхийн тулд тууштай зүтгэсэн нь бидний аз юм даа.

 

9. Анжелина Жоли

© Allstar / Izumi Hasegawa / Mary Evans Picture Library / East News

Шагналын цуглуулганд нь “Оскар”, мөн хэд хэдэн “Алтан бөмбөрцөг” байх жүжигчин сургуульдаа их шоглуулдаг байжээ. Ангийнх нь хүүхдүүд түүнийг хэтэрхий эцэнхий гэж шоглоно. Бас залуу Анжелина шил, шүдний аппарат зүүдэг байсан нь ч нөлөөлсөн юм. Энэ мэт таагүй орчноос салахын тулд тэрээр дан хар хувцас өмсөж эхэлсэн төдийгүй нэг хэсэгтээ жүжгийн сургалтанд ч явахаа больж байжээ.

 

8. Опра Уинфри

© oprah / Instagram

Бяцхан Опраг телевизийн алдартай нэвтрүүлэгч болж чадна гэдэгт ганцхан эмээ нь л итгэж байсан юм гэнэ лээ. Ач охиноо эрдэнэ шишийн хальсаар хийсэн гар хийцийн хүүхэлдэй, хашаан дээр суусан хэрээнээс ярилцлага авч байсныг эмээ нь дурсан ярьжээ. Харин эмээгээс нь бусад хүмүүс шуудайны таараар хийсэн даашинзтай ядуу айлын бяцхан охин алдартай болно гэж зүүдэлж ч байгаагүй байх.

 

7. Стивен Кинг

© VARLEY / SIPA / East News

“Carrie” – зохиолчийн хэвлэгдсэн анхны зохиол – бараг л хогийн савнаас гаргаж ирсэн юм. Стивен Кингийн бичсэн зохиолуудаас хэвлэлийн үйлдвэрүүд хүлээж авахаас татгалзсан дөрөв дэх ном юм. Тэдний нэгнийх нь хэлснээр бол: “Бидний сонирхлыг иймэрхүү уран зөгнөл татахгүй байна. Энэ ч зарагдахгүй л дээ” гэж байжээ. Хэрвээ зохиолчийн эхнэр “Carrie”–гийн эхний хуудсуудыг хогийн савнаас авраагүй бол магадгүй, бид аймшгийн зохиолын хааны бүтээлтэй хэзээ ч танилцахгүй байсан биз ээ.

 

6. Виктория Бекхэм

© victoriabeckham / Instagram

Алдартай дуучин бүрэлдэхүүнд нь багтаж байсан Spice Girls хамтлагийг продюсерүүд төдийлөн нааштай хүлээж аваагүй гэдэг. Тэд охидын хамтлагийг хэтэрхий даруухан тул олны анхаарлыг татаж чадахгүй гэж үзжээ. Тиймээс тэднийг хүүхдийн нэвтрүүлэгт оролцвол илүү амжилт олно гэж зөвлөж байсан юм. Харин охид өөрсдийнхөөрөө зүтгэж 1990-ээд оны үеийн алдартай поп-хамтлагуудын нэг болж чадсан. Харин Виктория Бекхэм (тэр үед Адамс нэртэй байлаа) од болох амжилттай эхлэлийг тавьж чадсан юм.

 

5. Элвис Пресли

© Paramount Pictures / Collection Christophel / East News

Рок-н-роллын ирээдүйн хаан залуудаа Теннисси мужийн гоцлол дуучин шалгаруулах шалгаруулалтанд оролцож байжээ. Тэр үед залууг дуулж чаддаггүй гэж дүгнэсэн. Гэсэн хэдий ч Пресли гоцлол дуучин болох мөрөөдлөө орхисонгүй, хэсэгтээ Crown Electric компанид ачааны машины жолоочийн ажил хийх болжээ. Дахиад л шалгаруулалтанд ороход дараах хариултыг авчээ: “Ачааны машинаа үргэлжлүүлэн жолоод доо, дуучны хувьд чи ёстой ноль юм байна”.

 

4. Леди Гага

© ladygaga / Instagram

Залуу Стефани Жерманотта үе тэнгийн хүүхдүүдийнхээ дэргэд өөрийгөө цагаан хэрээ шиг л мэдэрдэг байжээ, харин хүүхдүүд түүний этгээд хачин сонирхлыг нь шоглох боломж олдонгуут л ашиглана. Ирээдүйн Леди Гага 17 настайдаа Нью-Йоркийн хөгжмийн сургуульд элсэн орсон ч бас л үе тэнгийн залуустайгаа зөв харилцаа тогтоож чадсангүй. Тэд бүр Facebook-д “Стефани Жерманотта, чи хэзээ ч амжилтад хүрч чадахгүй” гэдэг нэртэй групп нээсэн гэдэг. Бүсгүй энэ бүгдийг тэвчиж чадалгүй 2-р курсээсээ гарч өөрийн хөгжмийн амжилтад анхааран ажиллах болжээ. Тэр зөв зүйл хийснийг бид бүгд сайн мэдэж байгаа.

 

3. Жессика Честейн

© jessicachastain / Instagram

2000-аад оны дунд үед жүжигчин туслах дүрд л тоглодог байлаа. Тэр стандарт бус шаргал үснийхээ ачаар найруулагчдын анхааралд өртжээ. Удалгүй Жессикагийн авьяас чадлыг ч ажиглаж 2011 онд түүний тоглосон 6 кино дэлгэцнээ гарч байжээ. Эдгээрээс “The Help” болон “The Tree of Life” кинонууд нь олон улсын шагналууд хүртсэн юм. Өнөөдөр жүжигчин бүсгүйн шагналын санд олон шагнал байгаагаас дурдвал “Оскар”, “Цэнхэр бөмбөрцөг” зүй ёсоор багтана.

 

2. Арнольд Шварценеггер

©schwarzenegger / Instagram

Залуу Арнольд бодибилдингээ орхиод жүжигчин болно гэхэд элдвээр хэлүүлж байжээ. Хэтэрхий булчинлаг бие, хачин дуудлага нь юунд ч хүргэхгүй гэж хүмүүс шүүмжилж байв. Мөн “сайн санасан” зөвлөгчид хэтэрхий урт нэрээ өөрчил гэж саамширна – эс бөгөөс сайн кинонд тоглож чадахгүй гэнэ. Ирээдүйн Терминатор тэр хүмүүсийн үгэнд оролгүй кино пробод үзээд л байсан нь яамай даа.

 

1. Шакира

© Gregorio T. Binuya / Everett Collection / East News

Одоогийн “Гремми”-гийн олон удаагийн шагналтныг бага байхад нь сургуулийн найрал дуунаас xөөж байжээ. Шакирагийн хэтэрхий хүчтэй бас этгээд чичиргээтэй хоолойноос болж л xөөж. Ангийн хүүхдүүд нь ирээдүйн одод: “Чи дуулахгүй, харин бooлгуулж байгаа ямаа шиг бархирах юм” гэж хэлж байжээ. Тэглээ гээд охин санаагаар унасангүй, дуу хөгжмийн ур чадвараа үргэлжлүүлэн дээшлүүлж дэлхийд алдартай дуучин болж чаджээ.

Таныг амьдралдаа олигтой амжилт гаргаж чадахгүй гэж хэн нэгэн ярьдаг байсан уу? Тэр хүн хэн байсан бэ – эцэг, эх, найз нөхөд эсвэл цуг ажилладаг хүн үү?

2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Би чадна

    2021/11/06 at 12:58

    Гэр бүлийн маань бүх хүн муулдаг ч, би чадна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *