Боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг баталж чадсан хүмүүс

1

Людвиг ван Бетховен, Альберт Эйнштейн, Мигель де Сервантес Сааведра зэрэг нэрсийг бид бага байхаасаа л сонссон. Тэд өөрийн хүсэл зоригоор амжилтанд хүрсэн хүмүүс.

Хүн өөртөө итгэвээс хийж чадахгүй зүйл үгүй гэдгийг батлалж чадсан хүмүүсийг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

Марли Мэтлин

Боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг баталж чадсан хүмүүс 1

Ой гарантайгаасаа эхлээд юм сонсохоо больсон тэрээр “Би нэг л зүйлийг чадахгүй, би сонсож л чадахгүй” гэж хэлдэг ажээ. Эмч нарын зөвлөгөөг эцэг эх нь дагалгүй сонсголгүй охиноо жирийн сургуульд өгсөн бөгөөд тусгай программын дагуу охин жирийн хүүхдүүдтэй зэрэгцэн сурч эхлэв. Тийм ч учраас тэрээр Оскар авсан цорын ганц сонсголгүй жүжигчин болжээ. “Дүлий хүмүүст хүндлэл төдийхөн хэрэггүй, биднийг бусад хүмүүс сонсоосой гэсэн сэтгэлийг эцэг эх минь надад суулгасан юм” гэж Марли ярьдаг ажээ.

Ник Вуйчич

Боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг баталж чадсан хүмүүс 2

“Надад гар, хөл хэрэггүй ээ. Надад амьдрал л хэрэгтэй. Тэгээд хэзээ ч бууж өгөхгүй байх хэрэгтэй” – энэ үгийг санхүүгийн мэргэжилтэй, 2 хүүхдийн эцэг, халамжит нөхөр хэлсэн юм. Энэ занг тэрээр ээжээсээ өвлөжээ: “Николас – чи жирийн хүүхэд учраас жирийн хүүхдүүдтэй жирийн хүүхэд шиг л тоглох ёстой. Гэхдээ чамд ганц хоёр зүйл дутуу л даа, тэр чухал биш” гэж ээж нь хэлдэг байв.

Тэрээр ном бичнэ, дуулна, серфингээр хичээллэнэ, гольф тоглоно. Дэлхийгээр аялж лекц унших бөгөөд залуу хүмүүсийг амьдралынхаа замыг зөв сонгоосой гэж хүсдэг нэгэн ажээ.

Стивен Хокинг

Боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг баталж чадсан хүмүүс 3

Оюутан байхад нь л бие нь мэдээгүй болох өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн бөгөөд төд удалгүй бүх бие нь мэдээгүй болж огт хөдөлгөөнгүй болжээ. Хоолойн мэс заслын дараа ярих чадвараа ч алдав. 74 наслахдаа хоёр ч удаа гэрлэж, 3 хүүхдийн эцэг болсон тэрээр орчин үеийн хамгийн алдартай эрдэмтэн.

Одоо тэрээр физикийн онолоор толгой цохиж байгаа, амжилтаа тайлбарлахдаа: “Урьд нь амьдрал маш уйтгартай санагддаг байлаа. Харин одоо маш их аз жаргалтай байна. Эрт үхэх нь гэсэн бодол намайг хөдөлгөж эхэлсэн юм. Та ч бас ихийг хийж чадна шүү” гэжээ.

Фрида Кало

Боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг баталж чадсан хүмүүс 4

Мексикийн алдартай зураач бүсгүй – өөрийн этгээд зургуудаараа алдаршиж чадсан. 6 насандаа хүнд өвчнөөр өвдөж нэг хөл нь хатингаршжээ. Үе тэнгийн хүүхдүүд нь түүнийг “модон хөлт” гэж шоглохыг эс тоон тэрээр усанд сэлэлт, бүжиг, хөл бөмбөг, боксоор хичээллэнэ.

Өсвөр насандаа авто осолд орж насан туршдаа нуруу нугасны өвчинд нэрвэгджээ. Ослын дараа хэдэн сараар орноосоо босож чадахгүй байхдаа үргэлж зураг зурдаг байв. Өнөөдөр түүний зураг хэдэн саяар үнэлэгдэж байна.

Рэй Чарльз

Боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг баталж чадсан хүмүүс 5

Америкийн домогт дуучин, 12 удаагийн Грэммигийн шагналт. Багадаа хараа нь муудсаар 7 настайдаа огт хараагүй болжээ. 15 настай байхад нь эх нь нас барав. Уй гашууд автсан хүү хэдэн өдөр юм идэж, унтаагүйгээс гадна хэнтэй ч ярьж харьцсангүй. Өөрийгөө галзуурах нь л гэж бодож хэвтэв. Уй гашуунаас ямар нэгэн байдлаар гарч чадсан тэрээр өөрийгөө бүхнийг хийж чадна гэдэг итгэл төржээ.

17 настайдаа залуу дуучин анхны синглээ гаргаж байжээ. 2004 онд дуучныг нас барахад Rolling Stone сэтгүүл хамгийн алдартай 100 дуучны 10-т нь Рэй Чарьлзийг бичиж байв.

Франклин Делано Рузвельт

Боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг баталж чадсан хүмүүс 6

39 насандаа полиомиелит өвчнөөр өвчилсөн бөгөөд эмчилж чадаагүй учраас ирээдүйн ерөнхийлөгч суугаа болжээ. Өвчин нь хүнд ч гэлээ залуу ганц ч удаа ган хийгээгүй юм. Хувь тавиландаа бууж өгөхийг хүсээгүй тэрээр өөрөө босож явах сургуулилт их хийж байснаас гадна АНУ-ын Ерөнхийлөгч болж чадсан юм. “Маргаашийн хийх зүйлд саад болох ганц зүйл бол бидний өнөөдрийн эргэлзээ” гэж тэрээр хэлдэг байжээ.

Хелан Адамс Келлер

Боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг баталж чадсан хүмүүс 7

Хүнд өвчний улмаас хараагүй болж юм сонсохоо больжээ. Гэхдээ тэрээр бууж өгөөгүй юм, зохиолч болох мөрөөдлөө биелүүлжээ. Тэрээр хэдэн арван ном хэвлүүлснээс гадна 400 гаруй нийтлэлийн зохиогч нь. Урлагийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан хамгийн анхны сонсголгүй хүн. Мөн улс төрийн идэвхтэй зүтгэлтэн, эмэгтэйчүүд болон хөдөлмөрчин ардын эрхийн төлөө цогтой тэмцэгч эмэгтэй юм.

Түүний тууштай зан нь амьдралын хатуу хөтүүг даван туулахад тус болжээ. “Аз жаргал гэсэн нэг хаалга хаагдахад дараагийнх нь онгойдог юм. Бид дараагийн хаалгыг нээхээсээ залхаж байгаа учраас л амьдралын сайхныг алдаж байгаа хэрэг” гэж тэрээр нэгэнтээ хэлжээ.

Мигель де Сервантес Сааведра

Боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг баталж чадсан хүмүүс 8

Залуу дайчин эр байхдаа буюу 24 насандаа тулаанд зүүн гараа алджээ. 4 жилийн дараа Алжирийн цэргүүдэд олзлогдон 5 жил хүний нутагт хоригдов. Он удаан жилийн дараа суллагдан эх орондоо эргэж ирээд л утга зохиолынхоо ажлыг эхлүүлж чадсан байна.

Людвиг ван Бетховен

Боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг баталж чадсан хүмүүс 9

26 наснаасаа сонсголоо алдаж эхэлсэн ч тэрээр гайхамшигт бүтээлээ туурвисаар л байлаа. Бараг юм сонсохоо больсон үедээ “Сарны сонат”-ыг бичсэн юм.

Тэрээр дотоод сэтгэлээрээ хөгжим сонсож сурсан, 9 дүгээр симфонио бичээд өөрөө удирдсан. Амжилттай тоглолтын дараа нулимс асгаруулан “Хөдөлмөрлөх хүсэлтэй, авьяастай хүнд тулгарах бэрхшээл гэж үгүй” гэж хэлж байжээ.

Альберт Эйнштейн

Боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг баталж чадсан хүмүүс 10

Эйнштейнийг бага байхад нь ийм том амжилтанд хүрнэ гэхэд хэн ч итгэхгүй байсан биз. 3 нас хүртлээ хэлд ороогүй, аутизм, дисклексээр өвчилж байв. Гимназид суралцаж байхдаа хичээлдээ байнга явж чаддаггүй байсан учраас аттестат авч чадаагүй тэрээр эцэг эхдээ өөрийгөө нотлохын тулд шалгалтандаа өөрөө бие даан бэлдэж Цюрихийн политехникийн дээд сургууль элсэж чаджээ.

Альберт: “Бид бүгд гоц ухаантан” гэж хэлдэг байжээ.

26
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/06/04 at 15:45

    ene odoo bukh bie ni medeegui nuhur yaj huuhedtei boldog bnaa?bas avgai solison gene?boov ni bosdog l yum bh daa avgai soliod huuhed hiigeed bhiig bodvol

  2. Зочин

    2016/06/04 at 18:29

    Theory of everything gd kino vzerei dara n teneg asuulta asuuna biz

  3. xopom

    2016/06/04 at 20:36

    buh nasaara iim bgagui ym t………..1eeeeeee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *