Хүн бүрт хэрэг болох олс зангидах 10 арга

6
0
32,489

Флот гэх агуу том зүйл улам бүр техникжиж байгаагаас үүдэн олс зангидах ажил бүрмөсөн мартагдах бололтой. Гэхдээ далайчдын энэхүү олс зангидах чадвар нь хэнд ч, ямар ч тохиолдолд хэрэг болох зүйл. Та бүхэнд өдөр тутмын амьдралд болон өөр бусад нөхцөлд ашиглах зарим нэг зангилаануудаас танилцуулъя.

Шулуун зангилаа

Энэ зангилааг МЭӨ 3000 жилийн тэртээ эртний египетүүд ашигладаг байв. Энэ зангилаа бол хоёр олсыг хоёр тийш зангидсан зангилаа. Зангидсан олсноос маш хүнд ачаа зүүнэ, мөн олс норсон бол маш бат бөх зангидагдана. Мөн буцааж зангилааг тайлахад ч хялбар хувилбар.

Хүн бүрт хэрэг болох 10 төрлийн зангилаа 1

Хавтгай зангилаа

Дурын бүдүүнтэй олсыг маш найдвартай зангидах зангилаанд тооцогддог. Нийт найман зангилаатай, зангилаан дээрээ бөөгнөрөхгүй, олсоо гэмтээхгүй, олсонд ирэх ачааны жин жигд тараагдана. Зангилааг тайлахад бас л хялбар байх болно.

Хүн бүрт хэрэг болох 10 төрлийн зангилаа 2

Наймт зангилаа

Энэ зангилаа өөр бусад том зангилааны эхлэл болдог. Тросны төгсгөлд стопор зангидах (жирийн зангилааг бодвол ачаа даах нь сайн, зангилааг тайлахад ч амархан) эсвэл модон сав суулганы бариул болгон зангидахад тохирно. Мөн гитар зэрэг хөгжмийн зэмсгийн мөрөвч хийхэд ч энэ зангилааг ашиглаж болох юм.

Хүн бүрт хэрэг болох 10 төрлийн зангилаа 3

Португаль булинь

Олсны нэг үзүүр дээр хоёр зангилаа хийх хэрэгтэй болбол энэ аргаар зангидаарай. Жишээ нь шархадсан хүнийг дээш өргөхөд том зангилаанд хөлийг нь гогодож болно эсвэл цээжин биеийг нь ороож болно. Энэ тохиолдолд ухаангүй байгаа хүнийг ч аюулгүй өргөж болно.

Хүн бүрт хэрэг болох 10 төрлийн зангилаа 4

Кинжалын сайжруулсан зангилаа

Бүдүүн хоёр олсыг нийлүүлж зангидахад шилдэг арга. Зангидсаны дараа олсны хоёр үзүүр хоёр тийш унжсан байх бөгөөд зангилааг тайлахад элдэв хүндрэлгүй байна.

Хүн бүрт хэрэг болох 10 төрлийн зангилаа 5

Фламандын зангилаа

Олсны үзүүр хэсгийг найдвартай зангидах зангилаанд тооцогдоно. Бүдүүн, нарийн аль ч олсонд тохирох бөгөөд олсны чанарыг муутгахгүй. Энэ аргаар хөгжмийн зэмсгийн мөрөвчийн зангилааг хийж болно.

Хүн бүрт хэрэг болох 10 төрлийн зангилаа 6

Фламандын зангилаа

Наймт зангилааны нэг төрөл гэхдээ хоёр олсоор зангидах юм. Энэ бол маш эртний зангилаа бөгөөд бүдүүн, нарийн олснуудын алийг нь ч зангидахад ашиглана. Зангилааг тайлахад ч элдэв хүч гаргах шаардлагагүй.

Хүн бүрт хэрэг болох 10 төрлийн зангилаа 7

Загасчны зангилаа

5 мянган жилийн хугацаанд далайчид үүнээс илүү найдвартай зангилаа одоо болтол нээж чадаагүй л байна. Энэ бол далайчдын олон мянга жилийн туршлагаар батлагдсан найдвартай зангилаа.

Хүн бүрт хэрэг болох 10 төрлийн зангилаа 8

Стопорын зангилаа

Энэ зангилаа бол олсыг бүдүүн болгох зориулалттай буюу олсны гулгамтгай чанарыг багасгаж найдвартай бариулах зорилготой. Хэрвээ улам том хэмжээтэй болгохыг хүсвэл гурван удаа давхарлан явж ч болно. Олсны үзүүрт найдвартай бариул хийхэд мөн энэ зангилааг ашигладаг байна.

Хүн бүрт хэрэг болох 10 төрлийн зангилаа 9

Гогцоо

Дарвуулт онгоцны хувьд бол юугаар ч сольшгүй зангилаа. Мөн энэ зангилааны ачаар цилиндр хэлбэртэй ачаа зөөх, телеграфны шон болон төмөр замын рельс зэргийг зөөхөд ашигладаг. Зөвхөн усанд ашиглаад зогсохгүй тул өөр нэртэй ч болоод байгаа “ойн зангилаа”, “модны зангилаа” …

Хүн бүрт хэрэг болох 10 төрлийн зангилаа 10

14
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

6 Сэтгэгдэл

  1. Nymjav Batbold

    Nymjav Batbold

    2016/06/05 at 19:23

    Тоон туших гээд монгол зангилаа байхад эд нараар яахын хог

  2. Зочин

    2016/06/05 at 22:59

    Португаль булинь нь тойн тушаа байна

  3. Монгол юмаа суртачилахгүй л юм даа…

  4. Зочин

    2016/06/06 at 02:34

    b lav ene zangilaand yu ch oilgodoggui toono tushih ih l amarhan haragdaad bdiin uul ni

  5. Мэнд-Амар

    2016/06/09 at 00:30

    Тоон туших ийг оруулах хэрэгтэй

  6. Зочин

    2017/03/07 at 15:58

    Хоох Монголчууд ийм мундаг байна би ерөөсөө ийм зангилаа мэдэхгүй ямар цэцэн юм бэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.