Бөгжний хэмжээ мэдэх 5 арга

2

Хэрвээ та өөрийнхөө бөгжний хэмжээг мэдэхийг хүсэж байвч зохих багаж хэрэгсэл нь байхгүй бол санаагаар унах хэрэггүй. Цаас, утас, шугам байхад л хангалттай.

Арга 1

Бөгжний хэмжээ нь түүний дотор талын диаметрээр тодорхойлогдоно. Тийм учраас та өөрийн зүүж байгаа бөгжнийхөө хэмжээг мэдэхгүй байгаа бол шугамаар диаметрийг нь мэдэж болно.

 

Арга 2

Зүүж байгаа бөгжөөрөө хэмжээг нь мэдэх бас нэгэн арга. Доорх зургийг хадгалаад хэвлээд аваарай. Одоо зүүж байгаа бөгжөө тойрогт тааруулан тавьж үзнэ үү. Дотор талын диаметр нь таарч байвал тэр таны хэмжээ болно.

Анхаарна уу: хэвлэхдээ зурагны хэмжээг ихэсгэж багасгах хэрэггүй, энэ байгаа хэмжээгээр нь хэвлэнэ.

 

Арга 3

Нимгэн цаас эсвэл утас бэлдэнэ. Хурууныхаа доод үе дээр барина. Цаас эсвэл утсаа чанга биш хуруугаа барихааргүй байхыг анхаарна уу.

Цаас хуйлж үзсэн бол амсар нь нийлж байгаа газар балаар тэмдэг тавина. Дараа нь тэмдэглэсэн газраар хайчилна.

Хэрвээ утсаар хэмжиж байгаа бол хэд хэдэн удаа хуруугаа ороогоод бөгжилсөн утсаа дундуур нь хувааж хайчилна.

Доорх зургийг хэмжээгээр нь хэвлээд шугам дээр тавьж өөрийн бөгжний хэмжээг мэдэж авна.

 

Арга 4

Энэ аргад математикийн мэдэгдэхүүн хэрэг болно. Таны санаж байгаагаар диаметрийг (бөгжний хэмжээг) олохын тулд гадна талын уртыг π тоонд хуваана.

Энэхүү мэдлэгийг амьдралд хэрхэн ашиглах вэ?

Арга 3-ыг ашиглаад дараа нь шугамын тусламжтайгаар цаас эсвэл утасны уртыг миллиметрээр гаргана. Гарсан тоог 3,14–т хуваана. Гарсан тоо эсвэл ойролцоо тоо нь бөгжний хэмжээ юм.

Хэрвээ хуваах нь хэцүү байвал та дараах хүснэгтийг харна уу. Зүүн талын баганад утас эсвэл цаасны уртын хэмжээ, баруун талын баганад – бөгжний зохих хэмжээ. Хэмжээг аль болох өөрт гарсан тоотой ойртуулж үзэхийг зөвлөж байна.

 

Арга 5

Доорх зургийг хэвлэж хайчлаад “зүсэлт” хэсэг тэмдэглэгээгээр зүснэ. Одоо тоо бүхий үзүүртэй хэсгийг зүссэн тал руу нь шургуулахад цаасан бөгж гарч ирж байна уу? Ингээд л та өөрийн хуруунд таарах бөгжний хэмжээгээ харж болно.

 

Зөвлөгөө

  1. Хэрвээ та нарийхан бөгжний хэмжээ (5 мм хүртэл өргөнтэй) мэдэх гэж байгаа бол гарсан тоогоо бүхэл болгохдоо хамгийн бага тоогоор аваарай. Хэрвээ өргөн бөгжний хэмжээ мэдэх гэж байгаа бол (6 мм-ээс дээш) их тоогоор баримжаалж бүхэл болгоорой.
  2. Хурууны хэмжээ өдрийн турш өөрчлөгддөг. Тийм учраас өдөрт хэд хэдэн удаа хэмжиж үзэхийг зөвлөж байна. Эсвэл өдрийн ид дунд үеэр үзнэ: энэ үед хүний идэвхтэй хөдөлгөөн, шингэний тэнцвэрт байдал тогтворжсон байдаг ажээ.
  3. Шингэн их хэмжээгээр уусан, биеийн хүчний ажил хийсэн мөн өвчтэй байгаа үедээ бөгжний хэмжээ авахгүй. Эсвэл тасалгааны хэм хэт хүйтэн, халуун байгаа үед хэмжээгээ авахгүй байхыг зөвлөж байна.

Хэрвээ та бөгжний хэмжээг илүү хялбар хувилбараар мэдэх аргатай бол сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай.

12
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *