Эмч нар анхааруулж байна: хэвлийн таргалалтын эрүүл мэндэд учруулах 5 сөрөг нөлөө!

0

Бидний биеийн аль ч хэсэгт таргалалт үүссэн бай бүгд л санаа зовох асуудал болдог. Ялангуяа хэвлийн таргалалт бол хамгийн аюултай. Хэрэв та эмэгтэй бол бэлхүүсний тойрог 89 см, эрэгтэй хүн бол 101 см-ээс их байвал өөрийгөө таргалалттай гэж тооцож болно. Мөн эмч нар хэвлийн таргалалтын эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөөг тогтмол сануулсаар байна. Ингээд бид танд хэвлийн өөхлөлт хүний биед ямар нөлөө үзүүлдэг болохыг судалснаа хүргэхээр бэлтгэлээ. Энэ нийтлэл зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилготойг анхаарна уу. Шаардлагатай тохиолдолд эмчид хандахыг зөвлөж байна.

1. Чихрийн шижин өвчний эрсдэл нэмэгдэнэ

Хэвлийн таргалалтаас үүдэж элэг өөхөлснөөр биеийн цусан дахь сахарыг шүүх үйл явц доголдож эхэлдэг. Ингэснээр биед орсон чихэр ямар ч шүүлтүүргүйгээр цусанд нэвтэрнэ гэсэн үг. Харин үр дүнд нь чихрийн шижин өвчний эрсдэл маш ихээр нэмэгддэг байна.

 

2. Бодисын солилцооны синдром үүсэх эрсдэл нэмэгдэнэ

Бэлхүүсний тойрог нэмэгдэх тусам бодисын солилцооны синдром үүсэх эрсдэл нэмэгдэж байдаг. Хэрэв та гэдэс хэсгээрээ таргалалттай бол биедээ зүрхний өвчин, чихрийн шижин, цусны өвчнүүдийг дуудаж байна л гэсэн үг. Илүүдэл таргалалттай хүмүүс дээр дурдсан эдгээр өвчнүүдийг тусах магадлал онцгой ихээр нэмэгддэг болохыг анхаарна уу.

 

3. Хорт хавдартай болох магадлал өсдөг

Шинээр хийгдсэн судалгаагаар гэдэс хэсгийн өөхнөөс ялгардаг уураг нь хорт хавдрын эсрэг эсийг эсрэгээрээ хорт хавдрын эс болгон хувиргаж хавдрын өсөлтийг бий болгодог нь тогтоогджээ.

 

 

4. Зүрх судасны өвчлөл үүсгэж, хөдөлгөөн хязгаарлана

Хэвлий дэх висцерал өөхний эсүүд нь цусны судсыг нарийсгадаг уургийн нэгдэл үүсгэж, цусны даралтыг ихэсгэдэг нь батлагдсан. Мөн эдгээр уургууд нь артерийн судас бөглөрөх, цус харвалт, зүрхний шигдээс үүсэх зэргийн үндсэн шалтгаан болдог байна.

 

5. Сэтгэц, мэдрэлд нөлөөлдөг

Судалгаанаас үзэхэд хэвлий хэсгээрээ таргалалттай эмэгтэйчүүд мэдрэлийн гаралтай өвчнөөр өвчлөх магадлал 3 дахин их байдаг байна.  Энэ нь ихэвчлэн хэвлийн хөндийн өөхлөлт, илүүдэл жин зэргээс үүдэн үүсдэг ажээ.

9
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tseveenee Nergvi

    Tseveenee Nergvi

    2020/06/23 at 11:13

    Otgoo Mygmarsvren unsh!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *